Yearly Archives: 2017

June, 2017

  • 9 June

    Шөнийн гудамжийг камержууллаа

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр  хяналтын камерыг ашиглаж  Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, …

  • 9 June

    Элгийг амттай шарах арга

    Орц – 500 грамм элэг – 2ш өндөг – Аяга гурил – Амтлагч – Зориулалтын үүрмэг талх Хийх арга Элгээ уртааш нь нимгэхэн хэрчинэ. Бага зэрэг хөлдүү байхад нь хэрчвэл зүгээр шүү. Нимгэн хэрчиж бэлтгэсний дараа гуриланд өнхрүүлнэ. Гуриланд өнхрүүлэхээс өмнө давс, нунтагласан хар перец зэрэг амтлагчуудыг хийж болно. Үүний дараа өндгөө сайтар хутгаж, гуриланд өнхрүүлсэн элгээ хийнэ. Өндгөнд дүрсний …

  • 9 June

    Зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ил болгоно

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Уг шалгалт Монголбанкны хараат бус байдалд халдсан, Төвбанкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан …

  • 9 June

    Охидоо хаана нууж, хамгаалах вэ?

    -Энэ удаагийн хэрэг амиа хорлолт мөн гэдгийг хэн ч батлаагүй, нотлоогүй тул Монголын нэр бүхий өмгөөлөгч, хуульчид үүнд анхаарлаа хандуулж, хүнлэг энэрэнгүй зарчмыг баримтлан үнэн мөнийг тогтооход нэмэр болохыг уриалж байна. Улс төрийн асуудал бол эцсийн дүндээ эрх мэдэл, мөнгөө булаацалдсан этгээдүүдийн л тэмцэл. Тэд нийгэмд жин дарах учиргүй- Охинтой минь чацуу, цэцэг цэврүү шиг залуухан охин 22-хон насандаа амиа …

  • 9 June

    Гурав хоногт ходоодоо цэвэрлэнгээ жингээ хасах энгийн арга

    Алим болон бяслагаар хоолны дэглэм барьсанааар та ходоод гэдсээ цэвэрлээд зогсохгүй мэдэгдэхүйц хэмжээгээр жингээ хасах болно. Үүний тулд танд 5ширхэг шинэхэн ногоон алим болон 300грамм бяслаг (сыр) хэрэгтэй болно.  Өглөө, өдөр, оройн хоолны цагаар та 100 грамм бяслагаа идэх ба мөн алимаа өглөөд 2, өдөр 2, орой 2, гэх мэтээр хэрэглэх ба өдөрт доод тал нь 2литр ус(цэвэр ус ямар …

  • 9 June

    Үсээ хамгийн хурдан хугацаанд ургуулах арга

    Содтой шампунийг туршиж үзэн үсээ хамгийн хурдан хугацаанд ургуулаарай. Сарын дотор танд гайхалтай үр дүнг үзүүлэх болно. Бэлтгэх зүйлс:  Хүнсний сода Хуванцар сав Алимны цуу Хэрэглэх арга:  Үснийхээ урт богино хэмжээнд тааруулан уусмалаа бэлтгэнэ. Богино үс бол 3:1 гэсэн харьцаатайгаар ус сод 2-ыг холино. Хэрэв урт үстэй бол 3:2ын харьцаагаар буюу 3 халбага сода 6 халбага ус гэх зэргээр хольж …

  • 9 June

    Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

    Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж,  баяр наадмын бэлтгэл  ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн …

  • 9 June

    2017 оны эхний хагаст гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

    Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага …

  • 9 June

    Маргаашаас шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ

    Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна. Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис …

  • 9 June

    Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар …

  • 9 June

    Н.Наранбаатар: Баяр наадмын нээлтийг өнгөрсөн жилийнхээс илүү сонирхолтой байлгахаар хичээж байна

    Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа юм. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Одоогоор …

  • 9 June

    29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

    Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

  • 9 June

    Баянхошуунд баригдах 212 айлын орон сууцны шавыг тавилаа

    “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр боллоо.  Шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаныхан, инженер техникийн ажилтнууд оролцов. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийг орон сууцжуулах …

  • 9 June

    Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн …

  • 9 June

    Туркэд амьдарч буй Монголчууд халдлагад өртөх нь нэмэгдлээ

    2017 оны тавдугаар сарын сүүлээс эхлэн Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргажээ. Энэ дагуу Истанбул дахь Ерөнхий Консулын Газрын Консул Б.Энхмөнх, “Монгол ахан дүүсийн …