Yearly Archives: 2017

April, 2017

  • 7 April

    Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл

    Амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тэрбээр “Орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааны ажил үргэлжилж байгаа. Судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянга орчим хуний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байна. Энэхүү аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны түвшинг тогтоож, халамжийн үйлчилгээг …

  • 7 April

    Европын холбоо БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авна

    Европын холбоо өнгөрөгч 6-ны өдөр БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авч, БНАСАУ-ын хөрөнгө оруулалт болон үйлчилгээний салбарт илүү их хориг тавихаа мэдэгджээ. Европын холбоо мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, “Европын холбоо зэр зэвсэг, төмөрлөгийн үйлдвэр, агаар болон сансрын аялал дахь БНАСАУ-ны хөрөнгө оруулалтыг хориглоно. Мөн химийн аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, компьютер зэрэг салбарыг БНАСАУ-ын хувь хүн болон аж …

  • 7 April

    Автомашины онцгой албан татвар ингэж өөрчлөгдлөө

    Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгагдсан. Үүнд: Архи, тамхины онцгой албан татвар, Импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх; Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх; Суудлын автомашины …

  • 7 April

    “Төсөвчин” аппликэйшн ашиглалтад орлоо

    Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУCЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг ашиглалтад орууллаа. Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм. Та төсөвчин аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн …

  • 7 April

    Дональд Трамп, Си Зиньпин нарын түүхэн уулзалт

    Өнөөдөр Флоридад эхэлж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын удирдагч Си Зиньпин нарын уулзалтад одоогоор ганц зүйл тодорхой байгаа нь тэд гольф тоглохгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Учир нь, Хятадад авлига, мөнгө угаалтын олон гэмт хэрэгтэй холбогдсон энэ спортод Бээжингийн лидер ихэд дургүй аж. Хэвлэлүүд түүхэн хэмээн нэрлэж буй энэ уулзалт дэлхийн хүчирхэг хоёр гүрний харилцааны ирээдүйг тодорхойлох …

  • 7 April

    Хөхнуур Төвдөд анааш тэжээн үржүүлж дэлхийн өндөр амжилтад хүрчээ

    Хөхнуур Tөвдийн өндөрлөгийн зэрлэг амьтны парк анх удаа анааш тэжээн үржүүлж амжилт гаргасан тухайгаа 4 дүгээр сарын 6-ны өдөр тус парк танилцуулжээ. Өнөөдөр болтол дэлхийн хэмжээнд хамгийн өндөр далайн түвшнээс дээш өргөгдсөн газарт анааш тэжээж амжилт гаргасан тэмдэглэл болно. Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зэрэг амьтны парк нь Хөхнуур Төвдийн Шининд байрлаж, далайн түвшнээс 2300 метр өндөрт өргөгдсөн аж. Хөхнуур Төвдийн өндөрлөгт …

  • 7 April

    Бельгийн дархан цаазат бүсийн тахийг Хятадын Шинжянд хүргэнэ

    Бельгийн өмнөд нутгийн Ardennes өндөрлөг дэх Хан Карстын зэрлэг амьтны байгалийн дархан цаазат бүс , уугуул нутаг руугаа буцах гэж буй тахийг үдэх арга хэмжээ зохиожээ. Тус арга хэмжээний үеэр Хятадаас Бельгид суугаа элчин сайд Чюйшин: “Удалгүй Хятадад хүргэгдэх гэж буй тахь нь Бельгийн Хятад дахь “элчин сайд” юм. Эдгээр тахь Шиньжянд хүргэгдсэний дараа Бельгийн Валлония бүс, Хан Карстын зэрлэг …

  • 7 April

    Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй

    УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсний дараа нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлээд байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийхдээ, “Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөцөө харж гаргасан. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа. Мөн үнэлгээ нь …

  • 7 April

    “Cүн Ү Күн” Хөх хотын оюутан залуус лекц уншив

    Өчигдөр   өдрийн үдээс хойш та бидний сайн мэдэх “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” Хятадын олон ангит уран сайхны киноны гол дүрийн нэг болох Сүн Ү Күн буюу алдарт жүжигчин Жан Жиньлай Хөх хотод ирж, оюутан залууст лекц уншлаа. “Тал нутаг ном унших сар”-ыг тохиолдуулан Умардын Өдрийн сониноос тус арга хэмжээг зохион байгуулав.Лекцийн үеэр “Бичин багшийн ярьсан баруун этгээдэд зорчсон үлгэр” …

  • 7 April

    Хоёр “Э”-г эргэцүүлэхүй

    Хэдэн сар нам жим байсан улс төрийн амьдрал хаврын ээлжит чуулганаар амь орж эхэллээ. Ингэж амь орохдоо багагүй чимээ, дуулиан, шуугиантай амь орж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын хаврын чуулганыг нээж хэлсэн үг олны анхаарлыг маш их татлаа. Монголын номер нэг, номер хоёрын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг ялгаатай байсныг доор сийрүүлэх …

  • 7 April

    “Жаст”-ын Ш.Батхүү 51 сая ам.доллар төлж чадах уу

    -Монгол Улсын Засгийн газрыг 109 сая ам.доллар бус 51 сая ам.долларыг төл гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Харин манай талаас тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан билээ- Одоогоос дөрвөн жилийн өмнө “Жаст” группын захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх …

  • 7 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 10:30-12:30 1-р хороо Хөх толбо, Хан трейвл, Цастриверсаундс ХХК-ууд, АШУҮИС, ЭМЯ болон эдгээрийн ойр орчмоор 10:30-16:00 1, 14-р хороо ҮСАХ, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, УБ буян ХХК-ууд, …

  • 7 April

    Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Итали Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорино Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Оюунхорол Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж буйг онцлон, Итали Монголын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, цааш нь Монгол Улс мал …

  • 7 April

    “Galaxy S8” утас 811 ам.долларын үнэтэй худалдаалагдана

    Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 10 хоногийн хугацаанд “Galaxy S8” гар утасныхаа урьдчилсан захиалгыг авч эхлэхээр болжээ. Тэгвэл гар утаснуудыг хэрэглэгчдийн гар дээр 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн хүлээлгэн өгөхөөр болсон байна. “Galaxy S8” гар утасны үнэ нь багтаамжаасаа шалтгаалж 811-1000 ам.долларын хооронд гурван төрлийн үнэтэй байгаа ба энэ нь Монгол мөнгөөр 1 сая 900 мянгаас …

  • 7 April

    Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулав

    Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ахлах референт Ж.Амгалан нар танилцуулгыг хийсэн юм. Уг арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс …