Yearly Archives: 2017

January, 2017

  • 27 January

    Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдлаа. Хурлаар Налайх дүүрэгт гарсан хонь, ямааны цэцэг өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хан-Уул дүүргийн XII хороонд олон тооны мал нохойд бариулсан талаарх мэдээллийг танилцуулж, хэлэлцүүлэв. Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа Налайх дүүргийн V хороонд оношлогдсон гоц халдварт хонины цэцэг өвчний нөхцөл байдлыг таницууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 8 …

  • 27 January

    Таргалах нь дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна

    Хэт таргалах явдал өнөөдөр бүр дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Таргалах нь зөвхөн жин нэмэх төдий биш, арьсан доорхи өөхлөг давхарга нэмэгдэж энэ нь улмаар дотоод эрхтнүүдэд нөлөөлөн тэдний эргэн тойронд өөх бий болж тэдний үйл ажиллагаанд нь муугаар нөлөөлдөг байна. Жин нэмснээр хүмүүс өөрийгөө хянах нь багасч, бухимдан,  нийгэм  болон бусадтай …

  • 27 January

    Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэ

      Нийтийн дууны салбарт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Ганцаараа дуулахаас илүү гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа дуулах нь илүү их амжилтанд хүрдэг хэмээн тэд ярьцгаадаг. Тэгвэл тэдгээр гэр бүлүүдийн нэг дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар уран бүтээлийн анхны тоглолтоо хийхийн зэрэгцээ тоглолтынхоо тайз нь дээр хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тодруулбал …

  • 27 January

    Пак Гын Хэг огцруулах эсэхийг гуравдугаар сарын 13-нд шийдвэрлэхээр болжээ

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах асуудлыг  гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэхээр болсон байна.  Пак Гын Хэгийн хувьд авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа юм.     Түүнийг хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцрох эсэхийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн хурлаар шийдвэрлэх аж. Уг хурал гуравдугаар сарын 13-нд болох юм байна.     Үндсэн  хуулийн цэц …

  • 27 January

    С.Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг өргөн барина гэв

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн …

  • 27 January

    Ши Жиньпин Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Ши Жиньпин Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Хятадын уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаа үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 23-нд Хэбэй мужийнЧуулалт хаалга буюу Жанчхүү хотод ажиллаж, анхан шатны боловсон хүчин, ард олныг болгоон тохинууaлж, ядуурлаас ангижруулах ажил, Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцлаа. …

  • 27 January

    Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татгалзсан гишүүдийг “эх орноосоо урвагч” гэж зарлая

    2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Баянсэлэнгэ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадны компанид худалджээ” гэх мэдээллийг анх хийж, тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж байлаа. Үүний дараа буюу яг сонгуулийн санал хураахын өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн. Гэхдээ гадны компани биш. Монголын Худалдаа Хөгжлийн банк худалдаж авсан” гэх тайлбарыг хийж байв. Энэ мэдэгдлээс хойш …

  • 27 January

    Ардчилсан хувьсгальд оролцсон ахмадуудыг алдар цолтны хэмжээнд авч үзэхийг АН-ынхан хүсэв

    -Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмадуудыг хамруулах шаардлагатай гэж үзлээ- УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар /2017.01.25/ Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн …

  • 27 January

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард албан татвар, төлбөрийг төлөхөөр заасан тул татвар төлөгч Та тус тогтоосон хугацаанд төлнө үү. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нэгдүгээр сард …

  • 27 January

    Ахмадууд насны хишиг авахдаа хаана хэрхэн хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

    Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд  тусгасан. Энэ дагуу: –  65-69 настай ахмад настан 50 мянга –  70-79 настай ахмад настан 80 мянга –  80-89 настай ахмад настан 150 мянга –  90 ба түүнээс дээш настай ахмад …

  • 27 January

    НИТХ-ын VII хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт эхэллээ. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа болон нийслэлд ирэх 3 сарын турш хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон “UBS”, “MNC”, “TV5” телевиз шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 27 January

    Chairman summit-2017 гүйцэтгэх удирдлагын дээд чуулга уулзалт

    Хамгийн хамгийн хамгийн гол нь Гүйцэтгэх захирал… Монгол орны эдийн засагт өмчийн олон төрлийн оролцоо үүссэн 20 гаруй жилийн хугацаанд ашгийн төлөө, байнгын үйл ажиллагаатай, өөрийн хөрөнгө нь хувьцаагаар илэрхийлэгддэг Компаниуд төрөн гарсан билээ. Эдүгээ цагт Монголын бизнесийн байгууллагууд улс орныхоо эдийн засагт голлох үүргийг хүлээж ачаа үүрэлцэж байгаа нь гайхамшигтай. Шинэ зүйлийг эхлэхэд таарч болох бүхий л бэрхшээлийг өөрийн …

  • 27 January

    Оффшор бүсэд данс эзэмшдэг улстөрчдийг шалгахыг шаардав

    “Ард түмний онц түр зөвлөл”-өөс өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ оффшор бүсэд данстай улстөрчдийг шалгах чиглэлийг хууль сахиулах байгууллагынханд өгөхийг хүссэн шаардах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаагаа мэдэгджээ. Уг зөвлөл нь оффшор бүсэд данстай улстөрчдийг шалгуулан хариуцлага тооцуулах зорилгоор энэ сарын 18-нд байгуулагдан анхдугаар зөвлөгөөнөөрөө удирдах зөвлөлөө сонгожээ. Үүнээс хойш өдийг хүртэл ард түмэндээ хандсан уриалга, мэдэгдлийг гаргасан бөгөөд энэ удаад …

  • 27 January

    Крис Браун осолдсон уу

    Алдарт дуучин Крис Браун түүний өдөр тутамдаа унаж явдаг ламборжин машин хэмхэрсэн байдалтай цагдаагийнханд олджээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг танхайрал эсвэл хулгайлагдсан машин гэж үзэж байгаа бөгөөд дотор нь жолооч байхгүй хоосон, бэртэж гэмтсэн хүн олоогүй байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу