Monthly Archives: January 2018

January, 2018

  • 10 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 24. Буд гараг. Салхины эх одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр.                          Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 24 минутад …

  • 10 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, …

  • 9 January

    Николь Кидман: Найзыгаа уучлах дайснаа уучлахаас ч хэцүү

    Николь Мэри Кидман 1967 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн, Австрали-Америкийн жүжигчин, дуучин болон кино продюсер юм. Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын гэр бүлд төрсөн. Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан юм. Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс …

  • 9 January

    АТГ: Г.Баасан худал, ташаа мэдээлэл тарааж байна

    АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав” сэдэвт хэвлэлийн хурал хийсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас хариу мэдээлэл хийлээ. АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз Тэрбээр “Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. …

  • 9 January

    Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болно

    МУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Тоглолтод: МУСТА А.Мөнхбат, Б.Батболд, Л.Нарантуяа, Б.Батбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Буянжаргал, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ,  Ноён бондгор, А.Оросоо Дашдэмбэрэл, О.Одончимэг, Д.Найдандорж,эгч дүү Б.Наранцогт, Б.Отгончимэг, Э.Чинбаяр Б.Уранзаяа П.Равжир, Ж.Сүрэнлхам, В.Баттулга, Б.Чанцалдулам, …

  • 9 January

    Опра Вимпри: Ээж минь айлуудын гэр цэвэрлээд үнэхээр их ядарч орж ирдэг байсныг мартдаггүй

    75 дахь удаагийн “Golden Globes” кино наадамд ярилцлагын шоуны алдарт хөтлөгч Офра Винфри карьерынхаа оргилд хүрсэн хүнд олгодог “Cecil B. DeMille” шагналыг хүртсэн билээ. Кино салбарт Опра нийт 17 кинонд дүр бүтээсэн юм. Түүний шагнал авахдаа хэлсэн үг нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэрээр “Би жаахан охин байхдаа 36 дахь “Алтан Бөмбөрцөг” наадмаас Сидней Поитейр шагнал авч байхыг телевизээр харж …

  • 9 January

    С. Амарсайхан: Газрын маргааныг хурдан шийддэг болно

      НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон …

  • 9 January

    Б.Лхагва дарга шатахуун импортлогчдод “дээрэлхүүлсээр” байна

    2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Монголын нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг литр тутамд 270 төгрөгөөр нэмж байв. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар шалгаж, үгсэн хуйвалдсан болохыг тогтоож, нефть импортлогчид 17.2 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан байдаг. Гэвч тухайн үед ШӨХТГ-т томилогдон очсон Б.Лхагва уг шийдвэрийг хүчингүй болгож байсныг одоо ч хэвлэлийн хуудаснаас олж унших боломжтой. Б.Лхагва даргын …

  • 9 January

    Д.Шижирмаа:Надад урлаг соёлоос холдох зам байхгүй

    “Этник дуучин Шижирмаа” хэмээн олноо танигдаж буй Улаанбаатар чуулгын дуучин Д.Шижирмаатай цөөн хором ярилцлаа. – Улаанбаатар чуулгын шинэ оны анхны тоглолтын салхийг та “хагалж” байна. Тоглолтын бэлтгэл ажлын талаар хоёулаа яриагаа эхлэх үү? – Тийм шүү. Улаанбаатар чуулгын хувьд шинэ оны анхны тоглолтын салхийг надаар хагалж байна. Тоглолт маань энэ сарын 12-нд “Уран урсана” гэх нэртэйгээр үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park Castle”-д 20:00 цагт …

  • 9 January

    Э.Макроны номыг Хятад хэлнээ орчуулжээ

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон гэргий Брижит Макроны хамт Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрээр Цинь Ши хааны үед байгуулсан найман мянган цэрэгтэй хүчирхэг армийг дүрсэлсэн хөшөө цогцолборыг үзэж сонирхжээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан “Францын төрийн тэргүүний айлчлал Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Си Зиньпин …

  • 9 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих …

  • 9 January

    С.Амарсайхан:Швейцарийн хөгжлийн агентлагтай цаашид хамран ажиллана гэдэгт итгэлтэй байна 

    Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гашпариковаг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Мөнхжаргал, Л.Нарантуяа, Ц.Байгальмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа. Хатагтай Даниэла Гашпарикова”Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эхлэл тавигдсан. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнөөдөр тогтвортой үйл ажиллагаага явуулдаг байгууллага …

  • 9 January

    Хятадын далайд хунгийн чуулган болжээ

    Өчигдөр Хятадын Шандон мужийн Рончен хотын далайд олон цагаан хун нэг дор үзэгдсэнийг хүмүүс камерын дурандаа буулгажээ. Дэлхий дээр нийт 6-7 төрлийн хун байх ба үүн дээр Коскороба хун гэсэн нэг зүйл төрөл нэмэгдээд байгаа. Бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар цагаан холилдсон байдаг. Австралийн Хар хун(Cygnus atratus) бол бүх бие нь хар …

  • 9 January

    Давс бол Монголчуудын өвчлөлийн голлох шалтгаануудын нэг юм

    Хүн хоногт 5 гр давсыг гаднаас авах шаардлагатай. Энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж эхэлдэг байна. Монголчуудын давсны хэрэглээ хэт их байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Тухайлбал, давсгүй цай уудаг гэх зүүн бүсийн нэг хүн нэг хоногт 7.7 гр, төвийн бүс 9.9 гр, хангайн бүс 9.4 гр, хоолондоо давс ихээр хэрэглэдэг баруун бүсийн нэг …

  • 9 January

    “Трамп Таур”-т гал гарч гурван хүн гэмтлээ

    Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байх ерөнхийлөгч Д.Трампын “Trump Tower”-т орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 07:00 цагт агааржуулалтын системд гэмтэл гарсны улмаас гал гарчээ. 68 давхар, 202 метрийн өндөртэй уг цамхагт “Trump Organization”-ы төв, олон компанийн оффис, дэлгүүрүүд байрладаг ба оршин суугчид амьдардаг. Цамхгийн дээд талд гарсан галыг унтраахаар 84 гал сөнөөгч, 26 яаралтай тусламжийн газрынхан болон эмнэлгийн багийнхан шуурхай …