Monthly Archives: March 2018

March, 2018

  • 19 March

    Ерөнхий сайдын баруун аймгуудад ажиллах албан томилолт эхэллээ

    Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах албан томилолт Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ.  Тэрээр энэ сарын 19-24-ний  өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллана.  Өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын ажилчид, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын алба, Ховд их сургуулийн үйл ажиллагатай тус, тус танилцана.  Маргааш Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижиртэйн Хавцалд усан цахилгаан станц барих бэлтгэл …

  • 19 March

    “Миний анхны робот” арга хэмжээ зохион байгуулагдлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Др. Цагааны Байгалмаа санаачлан Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээс УБ хотын бүтээлч хүүхэд багачуудыг дэмжих зорилготой “МОНГОЛЫН БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ – Технологид Суралцъя” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Миний анхны робот” арга хэмжээг Нийслэлийн Хүүхдийн Урлан бүтээх төвд суралцдаг дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Сурагчдад робот угсрахыг заахаар Япон улсын Мияконожо Технологийн коллежийн багш …

  • 19 March

    Загвар өмсөгч С. Сарнайгийн шинэ уран бүтээл “Заримдаа”

    “Яг түүн шиг” шоугаар үзэгч олны талархлыг хүлээсэн загвар өмсөгч С.Сарнай тус шоунд оролцож чамгүй  дуучин гэдгээ батлан харуулсан билээ. Тэрбээр  өмнө нь  “GUYS ” хамтлагийн Мийгаатай хамтран “Байна уу ээжээ” дуу гаргаж нэг хэсэг олныг шуугиулаад авсан бол энэ удаад  хоёр дахь бие даасан дуу болох “Заримдаа” нэртэй  шинэ уран бүтээлээ энэ сарын 17-нээс эхлэн сонсогчдийн хүртээл болгожээ.     …

  • 19 March

    Эерэг бодох, ярих, биеэ авч явах гэж юу вэ?

    Энэ нь хувь хүнийг аз жаргалтай байлгах “шидэт рашаан” эсвэл гэр бүл, ажлын байр болон нийгмийн стресс бухимдлаас сахин хамгаалагч “тарнидсан зангиа” юм. Мөн элдэв халдварт өвчнөөс сэргийлэх “вакцин” ч гэж бас хэлж болно. Тэгэхээр эерэг бодол гэж юу вэ?  Өөрт байгаа олон сайхан боломжийг үл хайхран бусдын эд зүйлд шунах, өрөөл бусдын амар амгаланг эвдэн уурлах, үнэн худлыг үл …

  • 19 March

    УБТЗ-ыг 1000 хуучин вагоны оршуулгын газар болгож ОФФШОР компанид 26 тэрбум төгрөг төлсөн эрхмүүд

    Улаанбаатар төмөр зам ХНН-нь суудлын болон ачааны вагоны дутагдалд ордог нь үнэн. Энэ асуудал үеийн Замын дарга болон Ерөнхий хорооны орлогч нарын буюу Монголын талын удирдлагуудын шийдэх гэж зүтгэдэг онцгой асуудал. Энэхүү вагоныг хувь нийлүүлэн эзэмшиж байгаа ОХУ-саас л худалдан авах боломжтой. Учир нь Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 234  дүгээр тушаалаар баталсан  Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмаар зохицуулагддаг …

  • 19 March

    Найрамдал цогцолборт ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын уулзалт болов

    Өчигдөр буюу Цэргийн баярын өдөр олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагч хамрагдсан. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, …

  • 19 March

    10000 цагийн шаргуу хөдөлмөр буюу амжилтанд хүрсэн Кайри Ирвинг

    Тэрээр НБА-д 2011 оны дравтын эхний тойргийн эхний сонголтоор “Кливерланд Кавлерс” багт сонгогдон анх хөл тавьж байсан. Рүүки улиралдаа багийн лидер нь байж өөрийгөө хэн гэдгээ харуулсан. Энэ авъяас нь төрөлхийн байсан гэмээр. Түүний хууралт, кросс, бөмбөг залалт, шидэлт гээд л төгс санагдадаг байлаа. Харин шаргуу хөдөлмөрөөр тэр өөрийн мөрөөдөлд хүрэхээр тэмүүлж яваа нэгэн. 2005 онд Америкийг донсолгосон нэгэн Бестселлер …

  • 19 March

    “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

    Жендерийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендерийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд бүтээл ирүүлэхдээ: Алхам 1: Сэтгүүлч та тухайн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцохоо 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар мэдүүлэх Алхам 2: Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын …

  • 19 March

    Өгч байвал л баян

    1.Өгч байж авдаг Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзарна шүү. Сэлгээгүй нуур өмхийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог. Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэлбэрнэ шүү. Та амьсгалаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Амьсгалаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? …

  • 19 March

    Токиод сакура цэцэглэж эхэлснийг тэмдэглэж байна

    Хавар цагт байгаль дэлхий нойрноос сэрэх мэт уур амьсгал дулааран, цэцэг ногоо дэлгэрч эхэлдэг билээ. Өнгөрөгч бямба гаригт Японы нийслэл Токио хотод интоорын модод цэцэглэж эхэлснийг цаг уурын хүрээлэн нь мэдээлсэн байна. Токиогийн Ясүкүни сүмд анхны цэцэгс дэлбээлж эхэлсэн ба интоорын модод цэцэглэх хугацаа хотын бусад цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд, сургууль, гудамж талбайд хоёр долоо хоног орчим үргэлжлэх юм. Энэ …

  • 19 March

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж байна

    Өчигдөр болж өнгөрсөн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч албыг хашиж буй Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулах нь урьдчилсан дүнгээс тодорхой байна. Сонгуулийн ирц 67 хувьд хүрээд байгаа аж. Тэрээр одоогоор нийт сонгогчдын 76.5 хувийн саналыг аваад байна. Удаах байранд Коммунист намаас анх удаа нэр дэвшиж байгаа Павел Грудинин 12 хувьтай яваа бол түүний дараа Либерал Ардчилсан намын ахмад, улс төрч …

  • 19 March

    Монголын түүхнээ дуурсагдах ангол генерал

    Монголын түүхнээ тэр бүр тохиож байгаагүй, тохиосон нь Монголын нам-төрийн дээд эрх бүхий байгууллага, тухайлбал дипломат алба, Нийгмийг аюулаас хамгаалах яамны (НАХЯ) үйл ажиллагаа, цаашлаадМонгол-Анголын харилцаа, олон улсыниргэний эрх зүйг зэрэг зэрэг хөндсөн эмзэг асуудал тул уншигчдын сонирхол талархлыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Анголын Зэвсэгт хүчний дэслэгч генерал Жорж Алвес Пирес (Пирикаш). Хэрэв тэрээр Монголтой холбогдоогүйсэн бол тэр генералын нэр бидэнд шал хүртээлгүй л …

  • 19 March

    ШЭНЭСТөв шүдний оношилгооны явуулын автомашинтай боллоо

    БНСУ-ын Кванжү хотын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бүрэн тоноглогдсон шүд оношлох, эмчлэх зориулалт бүхий авто машиныг “Эхэн” санд хүлээлгэж өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “”Эхэн” сан нь Улаанбаатар хотын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах зорилгоор нийслэлийн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвтэй хамтран ажиллаж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааны ажлыг Баянгол дүүрэгт …

  • 19 March

    Хонины орд: Ирээдүйн зорилгодоо хүрэх алхмуудаа төлөвлөж эхлэхэд гайхалтай өдөр

    ХОНЬ (3/21-4/19) Ихэнх хониныхон даалгавраа үр бүтээлтэй хийж, сайшаал хүртэнэ. Амьдралд хандах идеалист хандлага тань таныг хүмүүсийн дунд хачирхалтай санаа бодолтой харагдуулах болно. Үүнд тэгтэл санаа бүү тавь. Бусад хүмүүс тантай адил санаа бодолтой байх албагүй гэдгийг анхаар. Гэхдээ таны бодлогогүйгээр ярьж хийж байгаа тань таныг их зантай мэт харагдуулах болно. Иймд санаа нийлэхгүй хүмүүсээс хол бай. Өнөөдөр бол ирээдүйн …