Monthly Archives: July 2018

July, 2018

  • 7 July

    Алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг эсэн мэнд олжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Цагаан-Элс” гэх газар долдугаар сарын 1-ний өдөр Багануур дүүргийн харъяат сэтгэцийн эмгэгтэй 50 настай эрэгтэй сураггүй болсон байна. Түүнийг алга болсон талаарх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 2-ны өдрийн 20:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын арван алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ …

  • 7 July

    МҮБХ: “Допингийн эсрэг төв” худал дүгнэлт гаргадаг асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

    МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв. Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа “Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний …

  • 7 July

    Анне Франкийн гэр бүл АНУ руу цагаачлахыг оролдож байжээ

    Нацистууд еврей үндэстнийг үй олноор нь устгах ажиллагаа явуулж байсан үед өдрийн тэмдэглэлээ бичиж үлдээсэн залуу охин Анне Франкийн гэр бүлийнхэн эхлээд АНУ руу, дараа нь Куба улс руу цагаачлахаар оролдож байсан хэдий ч Америкийн цагаачлалын асуудлаархи чанга хатуу бодлого хийгээд дэлхийн хоёрдугаар дайны үймээний улмаас уг хүсэлтийг нь түдгэлзүүлж байсан тухай баримт олдсон гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. Амстердам хот дахь …

  • 7 July

    ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад  2018 оны 07 сарын 3-7-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ. Ли Жихөн даргыг Монгол улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын  ажиллагааг идэвхжүүлэхэд  Монгол Улсын Гадаад Хэргийн Яам  болон Монгол …

  • 7 July

    ОУ-ын ширээний теннисийн тэмцээнд Умард Солонгос 16 тамирчнаа илгээнэ

    Өмнөд Солонгост болох олон улсын ширээний теннисийн тэмцээнд Умард Солонгос улс 16 тамирчнаа явуулна гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв. Тэмцээн энэ сарын 17-22-нд Тэжон хотод болох аж. Умард Солонгосын 16 тамирчнаас гадна 9 албаны хүн явах аж. Хоёр улсын спортын дэд сайд нар Пхеньян хотод яриа хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгосын тамирчдыг энэ тэмцээнд оролцуулахаар тохиролцсон байна. Өмнөд болон Умард Солонгос …

  • 7 July

    Зөвлөгөө: Наршилтаас сэргийлэх арга

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхэд болон томчууд наранд удаан явах, наршихаас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

  • 7 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд …

  • 7 July

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Таатай явдлаар дүүрэн өдөртэй учирна. Ихэнх хүмүүс найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа нийлж баяр тэмдэглэх болно. Шинэ найз нөхөдтэй болох нь илэрхий тул шинэ бүлэглэл, нийгэмлэгт нэгдэж ороход тохиромжтой үе. Сургалт семинар зэрэг ажиллагаа зохион байгуулагчдын хувьд асуудалгүй болж өнгөрнө. ҮХЭР (4/20-5/20) Таны хайр дурлал мөнгө болон эрх мэдэлтэй холбоотой харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч цаашлаад дурлалын паян үүсч болзошгүй …

  • 7 July

    Долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 24. Санчир гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.                           Барилдлага: Үл тохирох  Шүтэн барилдлага: Сансар  Суудал: Ус  Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 6 July

    “С, Е” ангиллын жолооны үнэмлэхтэй залууст 1.5 -2 сая төгрөгийн цалинтай ажлын байр зарлагдлаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар …

  • 6 July

    Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”- ийн эзэд тодорлоо

    Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө. Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар – Чулууны Анхбаяр Ховд …

  • 6 July

    Хурдан морины уралдааныг найман машин дагана

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл …

  • 6 July

    Нийслэл дэлгэц наадмын нээлтийг шууд дамжуулна

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Нийслэл дэлгэц шууд дамжуулна. Төрийн ордон болон Central Tower-н өөдөөс, Гадаад хэргийн яамны хажууд байрласан Нийслэл дэлгэц нь дунд болон дундаас дээш зэрэглэлийн зорилтот хэрэглэгчдэд хамгийн сайн хүрэх ЛЕД дэлгэц бөгөөд Монголын анхны Контентын бодлоготой дэлгэц гэдгээрээ бусдаас ялгардаг.

  • 6 July

    Дугуйтай явж байсан хүүхэд цахилгааны утас нь дээр унаж тогонд цохиулж амиа алдсан

    Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 17:00 цагийн орчимд гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллага амь насаа алдсан 34 хүүхдийн хэргийг шалгаж байгаа. 833 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол өмнөх жилүүдийг бодвол 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна. …

  • 6 July

    Авто машины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

    Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Цагдаагийн хурандаа Х.Амгалан “Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих бэлтгэл ажил хийгдэж дууслаа. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад …