Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн баяр наадмыг 2018 оны 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Мөн тус аймгийн шүлхий өвчин гараагүй бусад сумдын баяр наадмыг энэ сарын 8-11-ний хооронд байсныг хойшлуулж, 2018 оны 07-р сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв. Харин зарим сум, сургууль, байгууллагын ойн баяруудын …
Monthly Archives: July 2018
July, 2018
-
6 July
Видео бүтээлийн шилдгүүд тодорч, шагналаа гардлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан видео бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо. Шилдэг бүтээлийн эздээр “Мерси-Кор Монгол” ОУБ-ын “Хамтын хүчээр зудыг даван туулах нь” бүтээл, Энэтхэг улсын 13 настай хүү Рамешвар Михир Бхаттын “Халуун давалгаа бүтээл”-үүд тус тус тодорч, 4000 ам. доллараар шагнуулсан юм. Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах …
-
6 July
Хорт хавдрын өвчлөл эрчүүдэд их байна
Булган аймагт “Халдваргүй Булган-2018” төслийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар ходоодны хеликобактер илрүүлэх шинжилгээ, үзлэг зөвлөгөө, эрүүл мэндийн сургалтыг бүх суманд хийж, эрэгтэйчүүдэд хорт хавдрын өвчлөл их байна гэж дүгнэсэн байна.
-
6 July
Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж нас баржээ
Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан шонгийн модны цахилгаан утсанд долоон настай …
-
6 July
Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадлаа
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо. “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх …
-
6 July
Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлав
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг …
-
6 July
Л.Элдэв-Очир: Хүнсний өргөн хэрэглээний ногооны импортыг бууруулна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өчигдөр (2018.07.05) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд мал аж ахуй, газар, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны …
-
6 July
Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ОБЕГ болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын харилцан, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга, …
-
6 July
“EUROASIA” Олон улсын кино наадам зохион байгуулагдаж байна
Киргизстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ний өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулна. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө …
-
6 July
Эзэн хаан үүрэгт ажилдаа эргэн оржээ
Японы эзэн хаан Акихито энэ долоо хоногийн эхээр бие нь чилээрхсэний улмаас ордондоо хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон ба пүрэв гарагт бие нь сайжирч үүрэгт ажилдаа эргэн орсон тухай “Киодо” агентлаг мэдээлэв. 84 настай эзэн хаан пүрэв гарагт эзэн хааны ордонд болсон шинээр томилогдсон элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах арга хэмжээнд оролцсон байна. “Эзэн хааны бие бүр мөсөн …
-
6 July
Ослын үед нүүлгэн шилжүүлэх системийг амжилттай туршжээ
Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх системийг пүрэв гарагт амжилттай туршсан тухай РИА Новости агентлаг мэдээлэв. “Сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх систем нь ослын механизм бөгөөд сансрын хөлгийн системүүд доголдсон тохиолдолд нисэх багийн байрладаг бүхээгийг сансрын нисэгчдийн хамт зөөгч пуужингаас хурдан холдуулж, аюулгүй зайд гаргах зориулалттай юм. Цуврал туршилтын эхний сорилтын үеэр хөөргөх талбайд …
-
6 July
Неймарын зүлгэн дээр хэвтсэн нийт хугацааг тооцжээ
ДАШТ-ний 4 тоглолтын туршид Бразилийн довтлогч Неймар зүлгэн дээр нийт хэдэн минут хэвтсэнийг хэвлэл мэдээллийхэн тооцжээ. “RTS Sport” цахим хуудасны мэдээлснээр, Неймар эдгээр тоглолтын хугацаанд нийт 13 минут 50 секунд зүлгэн дээр хэвтжээ. Сербийн багтай тоглох үеэрээ Неймар зүлгэн дээр 1 минут 56 секундыг өнгөрөөсөн бол Швейцарийн багтай 3 минут 40 секунд, Коста-Рикатай 2 минут 44 секундыг тус бүр өнгөрөөсөн …
-
6 July
Наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь
ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 107, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн …
-
6 July
Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 14-р хороо Бугын сангийн аж ахуй орчмоор ⚡БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: Цэцэрлэг, 2-р байр Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар …
-
6 July
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Эрч хүч өөртөө итгэлтэй байдал тань оргил өөд гарахад зоригжуулна. Төрөл бүрийн зүйл тохиолдож, гайхал төрүүлсэн мэдээ ирнэ. Хэрвээ та судалгаа хийвэл зөв мэдээллээ олж чадна. Гэхдээ бичиг баримт тоо зааврууд таныг тулаанд дуудаж мэдэх юм. Мөн будлиан, буруугаар ойлголцох магадлал өндөр байна. ҮХЭР (4/20-5/20) Яарах нь төвөгтэй байдлыг арилгаж чадахгүй. Өөрийгөө тайван байлгах нь хэцүү байх боловч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл