Monthly Archives: August 2018

August, 2018

  • 27 August

    “Шарк Танк” нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдын шинэ бүрэлдэхүүн

    “Монгол HD” телевизийн ээлжит уран бүтээл болох “Шарк Танк” реалити шоуны шинэ дугаар ирэх оны нэгдүгээр сараас гарч эхлэх гэж байна. Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламжийг өгдгөөрөө онцлогтой юм. Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна. Тухайлбал,Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, …

  • 27 August

    Конгод “Эбола”-гийн улмаас 67 хүн нас баржээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад буй “Эбола” вирусийн улмаас наад зах нь 67 хүн нас баржээ. Конгогийн зүүн нутгийн Итури болон Хойд Киву мужид “Эбола” вирусийн халдвар авсан 105 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны байцаагч Альфред Лонг мэдэгдэв. Тэдгээрийн 77-г лабораторид шинжилгээнд оруулж халдвар авсныг тогтоосон бол 11 хүнийг эмчилж, 27 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. …

  • 27 August

    Азийн наадам 2018:Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь

    БАЙТ ХАРВАА: Эрэгтэй тахир (recurve) нумны багийн хүрэл медалийн төлөөх Монгол – Хятад 11.20 мин Эрэгтэй тахир (recurve) нумны холимог багийн хүрлийн төлөөх Монгол – Хятад 13.20 мин БОКС: Эрэгтэй 49 кг Х.Энхмандах – Энэтхэгийн Амит 19.45 мин Эрэгтэй 56 кг Х.Энх-Амар – Энэтхэгийн Мохаммед Хуссам Уддин 20.45 мин Эрэгтэй 64 кг Б.Чинзориг – БНАСАУ-ын Ри Кон-Таэ 21.45 мин Эрэгтэй …

  • 27 August

    Оюуны спортын тамирчид БНСУ-д болсон тэмцээнээс 90 медалийн 72-ыг хүртэж, үнэмлэхүй ялалт байгууллаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-нд БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцлоо. Тэд 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу …

  • 27 August

    Төрийн ордны хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг чангатгалаа

    ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийв. Тодруулбал, ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв. Тус газар нь Засгийн газрын 01 тоот …

  • 27 August

    С.Батболд: “Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хавар газар гэсэх үеэр эхлүүлэх хүлээлттэй байна

    “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлт боллоо. Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохир цэвэршүүлэх хүчин чадалтай. Лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Мөн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлд нэвтрүүлж ДЦС-3, ДЦС-4 хөргүүрт ашиглан зүүн …

  • 27 August

    Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ

    Энэ оны эхний долоон сарын байдлаар 772 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослоос болж 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт ч орон нутгийн замд гарч буй  осол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь, ослын улмаас амиа алдагчдын 75 хувь нь орон нутгийн замд явах үедээ …

  • 27 August

    Жүжигчин Ц.Алдармаа “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон уу ?

    “Шинэ” үе продакшнаар овоглон урлагт хөл тавьсан нэгэн бол жүжигчин Ц.Алдармаа. Тэрбээр нэг хэсэг шүүх, цагдаагаар явж хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрөөд байсан ч энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн “Байтаг Богд” уран сайхны киноны тагнуулч эмэгтэйн дүрээр их урлагтаа эргэн ирсэн. Тэгвэл тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын ирэх есдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох “Дундын бүсгүй +18” шоу драмд тун ч …

  • 27 August

    Гэрээт малчнаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг энэ жилээс эхлэн туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ.  Одоогоор гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн байна. Хөтөлбөрт 520 гаруй гэр бүлийг хамруулах бөгөөд төв суурин газраас хөдөө, орон нутагт нүүдэллэж очих тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм. Мөн гэрээт малчнаар ажиллаж буй өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын хураамжийг тус …

  • 27 August

    Сургууль, цэцэрлэгийн байршлын газар чөлөөлөлт 91 хувьтай байна

    Баянгол дүүргийн IX хороонд ирэх жил 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөж, хөрөнгө нь улсын төсөвт тусгагдсан. Тус сургуулийн барилгын газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд уг байршилд нийт 14 нэгж салбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газрыг чөлөөлжээ. Харин үлдсэн байршлын иргэнтэй газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа аж. Түүнчлэн энэ жил нийслэлд 39 сургууль, цэцэрлэг,  цогцолбор …

  • 27 August

    “Азийн наадам 2018”-д Монгол улс 13-т эрэмбэлэгдэж байна

    Индонез улсын Жакартад зохиогдож буй “Азийн наадам 2018”-д БНХАУ  улс 72 алт, 51 мөнгө, 30 хүрэл медаль  нийт 153 медаль хүртэн наадмаас хамгийн их медальтай орнуудын жагсаалтыг тэргүүлээд байна. Жагсаалтын хоёрдугаар байрт  Япон улс  34 алт, 32 мөнгө, 44 хүрэл нийт 110 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 25 алт, 26 мөнгө, 33 хүрэл медальтай  жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж …

  • 27 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 28-р хороо иргэн Цогбадрах, Бямбасүрэн, Хонгорзул, Алстрийм ХХК болон эдгээрийн ойр орчмоор, 4, 6, 7-р хороо иргэн Батсайхан, Лувсандорж, Тэмүүжин, Эрэл, Цавчирхангай, Сод Эрхэс, Чандмань импекс ХХК-ууд, Хос зам, Өргөө, Шинэ үе …

  • 27 August

    Нэг цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 16. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал:  Хий Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …

  • 27 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс …

  • 25 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн хуралд оролцож, үг хэллээ

    Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монгол Улсын эрүүл …