Monthly Archives: August 2018

August, 2018

  • 14 August

    Н.Лхагвадорж: Сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэнг эсэргүүцэж албан бичиг хүргүүлнэ

    Ардчилсан оюутны холбооноос өнөөдөр  сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж ”Монголын 155 мянга гаруй оюутны эрх ашиг найман зүйлээр зөрчигдөж байна. 2017-2018 оны хооронд нийт 96 их дээд сургуульд 155 мянга 248 оюутан суралцсан юм. Оюутнуудын эрх ашгийг зөрчиж буй найман асуудлыг хөндөж байна. Жил ирэх тусам их дээд сургуулийн сургалтын төлбөр, нэг кредитийн үнэ нэмэгддэг. …

  • 14 August

    А.Путин, А.Меркель нар уулзана

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркельтэй уулзахаар энэ сарын 18-нд Берлинд айлчилна гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.  

  • 14 August

    Цусны шинжилгээгээр бөөрний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой болжээ

    Бөөрний хорт хавдар үүсэх эрсдэл байгаа эсэхийг тогтооход тусалдаг илрүүлэгч молекул хүний цусанд байдаг болохыг илрүүлсэн тухай Их Британийн хавдар судлалын хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Хүний цусан дахь “КИМ-1” гэдэг уургийн молекулын түвшинг хэмжиж, тухайн хүний биед ирэх 5 жилд бөөрний хорт хавдар үүсэх магадлал байгаа эсэхийг тогтоох боломжтой болохыг судалгааны багийнхан олж илрүүлсэн байна. …

  • 14 August

    Нийгмийн даатгалын бүхий л мэдээллээ авч болох аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

    2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж. Иргэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлэх …

  • 14 August

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сахилга хариуцлага, дэг журам сахих үүрэг даалгавар өглөө

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шуурхай хурал зохион байгуулагдаж, холбогдох үүрэг даалгаварыг өглөө. Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажилаа зохион байгуулаагүй, …

  • 14 August

    Олимпийн аварга Н. Түвшинбаярын талаарх сонирхолтой баримтууд

    Монгол Улс олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ойн түүхэн  өдөр өнөөдөр  тохиож байна. Монголын ард түмэн олимпийн аваргын алтан медалийг 44 жил хүлээсэн билээ. 1980 оны Москвагийн олимпийн наадмын гавьяат Ж.Даваажав гуай  олимпийн алтан медалиа Чехийн бөх В.Райчевт алдаж байсан түүхтэй. Тэгвэл XX зуунд хүртэж чадаагүй олимпийн алтан медалийг XXI зуунд Найдангийн  Түвшинбаяр авчирсан юм. 2008 оны наймдугаар …

  • 14 August

    Осолдсон галт тэргэнд зорчиж явсан иргэдэд 300.000 мянган төгрөг олгоно

    Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн …

  • 14 August

    Япончууд яагаад илүүдэл жингээр шаналдаггүйн учрыг хэлжээ

    Япончууд илүүдэл жингээр шаналах нь ховор бөгөөд амьдралын хэв маяг, хоол тэжээлийн онцлог чанарын ачаар ойрын ирээдүйд ч таргалалт үүснэ гэж айлтгүй юм хэмээн Японы Улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол тэжээлийн мэргэжилтэн, судлаач Хидэми Такимото хэлжээ. Өдрийн цайны цагаар юмуу их ажлын цаг дуусах үе буюу оройн хоолны үеэр Японы зоогийн газруудад сул ширээ барагтаа л байдаггүй учир дараалалд хүлээх …

  • 14 August

    ТЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлжээ

    Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан тус яамны удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тухайн үед яаманд жижүүрлэж байсан төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдад хариуцлага тооцжээ. Тодруулбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь …

  • 14 August

    Мулан киноны фото зургийг танилцууллаа

    “Уолт Дисней” кино компани “Мулан”нэртэй бүрэн хэмжээний киног бүтээж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард  киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин  Лю Ифэй сонгогдсон.Лью Ифей  Хятадын  алдартай жүжигчдийн нэг бөгөөд өөгүй цэвэр царай, даруу төлөв зангаараа “шидэт дагина” гэгдэх болжээ. Тэрбээр “Хориотой хаант улс”, “Шоовдорлогдсон хүн”, “Бэлэвсэн эхнэр” зэрэг англи хэл дээрх хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. “Мулан” киноны багийнхан жилийн …

  • 14 August

    Өвлийн олимпийн төрлөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасч магадгүй

    2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн хөтөлбөрөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасах хувилбарыг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ судалж байна. Энэ тухай “TSN” сувгийн сэтгүүлч Горд Миллер өөрийн твиттер хуудастаа Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель-ийн ярьсныг иш татан дурджээ. Одоогийн байдлаар ОУОХ хоккейн тэмцээнтэй холбоотой 4 хувилбарыг судалж байгаа аж. Үүнд: нэгдүгээрт, Үндэсий хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчдыг олимпод оролцуулах, …

  • 14 August

    Айраг өртөөний төмөр замыг засварлаж дуусжээ

    Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны үүрээр үерийн улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ. Харин өнөөдөр орой төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо. Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, …

  • 14 August

    Осолдсон галт тэрэгний зорчигчдын биеийн байдлыг нь хянаж байгаа гэв

    Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ. Дорноговь аймгийн түргэн тусламжид галт тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга …

  • 14 August

    С.Бямбацогт нарын гишүүд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлав

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолын төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Энэ зорилтоо бүрэн гүйцэд …