Monthly Archives: August 2018

August, 2018

  • 13 August

    Фото: Чойбалсан хот гэрэлт гудамжтай боллоо

    Дорнод аймгийн төв Чойбалсан хот шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Тодруулбал, энэ намар тус хотын түүхт 80 жилийн ой тохиох аж. Энэ хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь хотын гэрэлтүүлэг юм. Уг гэрэлт гудамжийг тус аймгийн Найрамдал паркаас Хэрлэн голын эрэг хүртэл байгуулж, өвөрмөц, содон гэрлээр чимжээ.  Чойбалсан хотын хойд болон урд төв зам дагуух албан байгууллага, орон сууцны барилгуудад …

  • 13 August

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь худал ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга …

  • 13 August

    Иргэд та бүхэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой

    НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах болсонтой холбоотойгоор тус төсөлд иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж 2018 оны 08 сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний  танхимд уг журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж …

  • 13 August

    Талийгаачийг зодож байхад бусад нь хараад зогсч байжээ

    Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбоотойгоор талийгаачийн гэр бүлийн найз гэх жиргээч Т.Сайнжаргал твиттер  хуудсаараа дамжуулан болсон явдлын талаар мэдээлжээ. Тухайн өдөр буюу энэ сарын 9-ны  сэжигтэн тус яамны мэргэжилтэн гэх Н.Ганбаярын хамт яаман дээрээ архидан согтуурсан. Улмаар бусад газрын дарга нараа уруу татан архидалт хавтгайрсан бололтой. Учир нь ээлжийн амралттай байсан хүний нөөцийн мэргэжилтэн н.Цэцэгмаа гэх эмэгтэй тушаал …

  • 13 August

    Манайд мартагдсан “ёсзүй”

    Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ. Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёсзүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв. Иймэрхүү жишээг сонссон иргэд маань манайх хэзээ ийм болох бол хэмээн шүүрс алддаг нь нууц биш. Энэ бол улс төрийн ёсзүйн …

  • 13 August

    Живж амиа алдах тохиолдлын 90 хувь нь архидан согтуурсанаас үүддэг

    Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа. Судалгаагаар усанд живж, амиа алдсан тохиолдолын 90 хувь нь архидан согтуурсанаас үүдэлтэй гэдгийг тогтоожээ. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх; Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх; …

  • 13 August

    Үерт авсан 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлжээ

    Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 04:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги,  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн …

  • 13 August

    Шанхайн олон улсын балетын VI уралдаанд МУГЖ О.Анужин хүрэл медаль хүртэв

    Шанхайн олон улсын балетын VI уралдаан энэ сарын 03-11-нд болж шилдгүүдээ тодрууллаа.“Dance To The Rhytm Of Shanghai” буюу “Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай тус тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ О.Анужин  хүрэл медаль хүртэв. О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм. Шанхайн олон улсын VI …

  • 13 August

    Швейцар авто замын түгжрэлийн улмаас жилд 1.9 тэрбум доллар алддаг

    Швейцар 2015 онд авто замын түгжрэлд 1.9 тэрбум долларын зардал гаргасан нь 2010 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Орон зайн хөгжлийн газрын тайланд дурджээ. Энэ нь Швейцарын 2015 оны ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд эрх баригчид энэхүү зардлыг бууруулах арга зам хайж байна. Түгжрэлд удаан зогсож, цаг хугацаа алдсанаас үүдэлтэй зардал авто замын түгжрэлд гарч …

  • 13 August

    “Яги” далайн шуурга хөрсний гулгалт үүсгэжээ

    Хятадын Жезянь мужийн өмнөд нутгийн Веньлин тойрогт ням гарагийн орой орон нутгийн цагаар 23:35 цагт “Яги” далайн шуурга дэгдсэний улмаас хөрсний гулгалт үүссэн гэж тус мужийн үерийн гамшигтай тэмцэх газраас мэдээлэв.

  • 13 August

    Г.Чинзориг: Өрөө дарж, алдаагаа засах гэж яваа

    “Outlaw” хамтлагийн дуучин Г. Чинзориг хоёр сая төгрөг залилсан хэрэгт сэжиглэгдэж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс сурвалжлагдаж байсан. Дээрх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард цахим орчинд тархсан ч Г.Чинзориг болон Б.Ариунцэцэг нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэгвэл Г.Чинзориг дээрх мэдээлэлд тайлбар хийжээ. Тэрбээр “Би гэдэг хүн 2016 оны  дөрөвдүгээр сард анх нэгэн найз маань намайг мөнгө зээлээч гэж гуйхад нь туслах …

  • 13 August

    Ихэр охид өнөөдөр ОХУ-ыг зорино

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, лМонгоын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор болсон юм. Тэгвэл тэд өнөөдөр  ОХУ-ыг зорих аж. Тодруулбал, ОХУ-ын Россия-1 телевизийн “Incredible People” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс МОУА-ийн тамирчдад урилга ирүүлсэн. Монголын Оюун ухааны академийн  захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр …

  • 13 August

    Оюуны тамирчид Дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулав

    БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan” дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-12-нд болж дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцсоноос Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг …

  • 13 August

    Төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөртөө багтаан нээхээр ажиллаж байна

    Байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна.Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллалаа.Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулаад байна. Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм.Мөн өнгөрсөн шөнийн 03:00 цагт ирсэн Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. …

  • 13 August

    Д.Сарангэрэл: Хоёр хүний биеийн байдал хүнд байна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон долоон газрын даргад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.  Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хооронд осолдож олон зорчигч бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа байр сууриа илэрхийллээ. Тэрээр …