Monthly Archives: August 2018

August, 2018

  • 13 August

    Б.Цогтгэрэл: Ёс зүйн хариуцлага хүлээн огцорч байна

    Засгийн газрын өчигдрийн  ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэрбээр хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн Зам тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаас огцрох өргөдөлөө Ерөнхий сайдад гарган ийнхүү огцорч байна. Намайг дэмжиж байдаг гэр бүл, журмын нөхөд, хамт олон, шүүмжлэгчдэд бүгдэд нь талархаж …

  • 13 August

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 21-р хороо Жамсран уулын өврийн 7-12-р гудамж болон ойр орчмоор, 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн …

  • 13 August

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж,  Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл …

  • 13 August

    Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 2. Сумъяа гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа …

  • 13 August

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын …

  • 13 August

    Д.Муратыг “цагаатгасан” шүүхийн шийдвэр буруу жишгийг тогтоолоо

    УИХ-ын гишүүн хүн бусдыг доромжилж болно, боов боожгойныхоо зургийг бусдад илгээж болно, зодож цохиж бусдын биед гар хүрч болно гэсэн жишгийг Монголын шүүх тогтоочиховуу гэж бодоход хүрч байна. Учир юу гэвэл хэдэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Мурат өөртэй нь амрагийн холбоотой байсан гэх Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гомдлыг шүүн хэлэлцээд Д.Мурат гишүүн Б.Бахытгүлийг зодоогүй, …

  • 11 August

    “Нүүдэлчин Монгол” наадмын өнөө, маргаашийн хөтөлбөр

    “Нүүдэлчин Монгол” наадам Хүй долоон худагт болж энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тус наадмын гол зорилго нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглаж байгаа аж. “Нүүдэлчин Монгол” наадмын өнөөдөр болон маргаашийн хөтөлбөрийг хүргэж байна.  Наймдугаар сарын …

  • 11 August

    Хүй долоо худаг руу автобус явж байна

    Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн наадам болж байгаа. Үүнтэй холбоотойгоор хотын төвөөс тус чиглэлд автобус явж байна. Тодруулбал, МУБИС-ийн автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын давтамжтай автобус явж байгаа бөгөөд сүүлийн автобус нь 21.18 цагт Хүй долоон худгаас МУБИС чиглэлд хөдлөх ажээ. Тус чиглэлийн автобус нь том хүнд 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр үйлчилж байна.

  • 11 August

    Хөтлөгч Э. Уянга гал голомтоо бадраалаа

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны кинонд Сувдаагийн дүр бүтээж, олонд танигдсан,  “UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадраалаа.Тэрбээр З.Эрдэм гэх залуутай гэр бүл болсон юм.  Залуу хосууд хөөрхөн охины аав ээж болсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраагаагүй байсан билээ.  

  • 11 August

    Нар хиртэлт Улаанбаатарт 30 хувьтай харагдана

    Өнөөдөр энэ оны  гурав дахь буюу сүүлчийн хагас  нар хиртэлт болох юм. Харин дараагийн нар хиртэлт 2019 оны нэгдүгээр сарын 6-нд тохиолдоно.  Гэхдээ энэ удаагийн хиртэлт илүү том газар нутгийг хамарч, олон хүнд ажиглагдах тул онцлог үзэгдэл гэнэ. Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Нар хиртэлт өнөөдөр …

  • 11 August

    “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын найз охин хэн бэ?

    “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаяр 2016 оны 11-р сараас эхэлж  найз охин Б.Ану-Үжинтэйгээ үерхэж эхэлсэн байна. Б.Ану-Үжингийн хувьд Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг гэнэ. Б.Ану-Үжин өнгөрсөн онд “Жаалхүү фильм”, “Түвшин энтертайнмэнт”, “Сэлэнгэ бугант” ХХК-ийн хамтын бүтээл “Хамгийн хөөрхөн охин” киноны гол дүрд тоглож хүмүүст танигдсан. Ш.Мөнхбаяр одоогоор СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн …

  • 11 August

    Ерөнхий сайд У. Хүрэлсүх МУГЖ И. Одончимэгт баяр хүргэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Чиндао хотод болсон (Shanghai Cooperation Organization) Film фестивальд амжилттай оролцсон хошин урлагийн “Х түц” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ. Өнгөрсөн зургадугаар сард  БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид амжилттай оролцож “Солиот эх” киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. МУГЖ И.Одончимэг хамгийн сүүлд “Солиот …

  • 11 August

    Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлжээ

    АНУ-ын Лос Анжелес хотын прокурорын газраас Стивен Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна. Стивен Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уэйнштейн нарыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шинэ хавтаст хэрэг нээж шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.Стивен Сигалын зүгээс тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй гэжээ. Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн …

  • 11 August

    МСНЭ-ийн ерөнхийлөгч “Лениний зам” сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв 

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Баянхонгор аймгийн “Лениний зам”сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Хөдөөгийн ард түмэнд соёлын үр тарьж, шинэ соргог мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр 1948 оны тавдугаар сарын 1-нд анх байгуулагдсан ‘Лениний зам’ сонин эдүгээ 70 жилийнхээ түүхт ойтой золгож байна. Монгол Улсад Сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэх, тэр тусмаа орон нутагт мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх, дөрөв …

  • 11 August

    Ричард Гир 68 насандаа аав болно

    Холливудын жүжигчин, өдгөө 68 настай Ричард Гирийн гэргий 35 настай жүжигчин Алехандра Сильва бие давхар болсон талаар Испанийн ABC портал мэдээлжээ. Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор гэрлэсэн юм. Ричард Гир, Алехандра Сильва нар 2014 онд Италид уулзаж дотноссон. Тэр үед Ричард Гир гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчихөөд Европоор амарч байсан аж. Алехандра бүр эртнээс л Гирийг мэддэг байж. Учир нь …