“Нүүдэлчин Монгол” наадмын өнөө, маргаашийн хөтөлбөр

“Нүүдэлчин Монгол” наадам Хүй долоон худагт болж энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ.

Тус наадмын гол зорилго нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглаж байгаа аж.

“Нүүдэлчин Монгол” наадмын өнөөдөр болон маргаашийн хөтөлбөрийг хүргэж байна. 

Наймдугаар сарын 11-ний өдөр (Бямба гараг)

11:00-12:00 цагт “Нүүдэлчин Монгол” наадмын нээлтийн ажиллагаа
1.  Нүүдэлчдийн отгийн тоглолт, үзүүлбэр
09:00 цагт Төв аймаг, Аймаг, дүүргийн өвлөн уламжлагчид отог дээрээ үзүүлбэр толилуулах
12:00 цагт Хөвсгөл, Төв, Ховд, Хэнтий, Баянзүрх, Налайх
13:00 цагт Баянхонгор, Архангай, Баян-Өлгий, Булган, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
14:00 цагт Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Хан-Уул, Чингэлтэй
15:00 цагт Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул
16:00 цагт Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Булган, Баянзүрх, Налайх
17:00 цагт Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
18:00 цагт Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Хан-Уул, Чингэлтэй
19:00 цагт Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ

2.  Үндэсний спортын уралдаан, тэмцээн
07:00 цагт Үндэсний сурын багийн харваа (шигшээ)
08:00 цагт Уламжлалт харваа
08:00 цагт Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч шалгаруулах тэмцээн
08:00 цагт Шагайн харвааны баг (хэсгийн)
08:00 цагт Буриад сурын харваа (хэсгийн)
09:00 цагт Ширээний шагайн харваа (ганцаарчилсан)
09:30 цагт Үндэсний бөхийн барилдаан
10:00 цагт Жороо морины уралдаан
14:00 цагт Урианхай сурын багийн харваа (шигшээ)

3.  Ардын урлагийн тоглолт, арга хэмжээ (Төв тайз)
13:00 цагт Өвөрхангай, Өмнөговь
14:00 цагт Сүхбаатар, Сэлэнгэ
16:00 цагт Төв, Увс
17:00 цагт Ховд, Хөвсгөл
18:00 цагт Хэнтий

4.  Үндэсний өв соёлыг танилцуулах уралдааны тэмцээний хөтөлбөр
10: 00 цагт Их талын хүчтэн (3,4-р үе)
12:00 цагт Ширээн шагай, Үндэсний сур, Оньсон тоглоом, Монгол шатар, Үндэсний бөхийн сургалт

12:00 цагт Чавх харвааны үзүүлэх тоглолт, тэмцээн
12:00 цагт Морьт сурын харвааны тэмцээн (Морин дээрээс нисдэг бай харвах, морины давхилт дундаас 4 байг тосож харвах)
15:00 цагт Монгол ардын богино дууг хэн сайн дуулах вэ? уралдаан
15:00 цагт Түргэн хэллэгийн тэмцээн
15:00 цагт Сээр цохих үзүүлэн тоглолт, аварга шалгаруулах тэмцээн
15:00 цагт Ширээний шагай, Үндэсний сур, Оньсон тоглоом, Монгол шатар, Үндэсний бөхийн бэсрэг наадам (Сонирхогчдын дунд)

5. Үзэсгэлэн худалдаа
10:00 цагт Монголын уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа
Хүрээ панз дуудлага худалдаа
11:00 цагт Уламжлалт арьс ширэн гар урлалын бүтээл
13:00 цагт Монгол дархны гар урлалын бүтээлийн дуудлага худалдаа
15:00 цагт Уран хатгамал, оёдол нэхэх, сүлжих, гар урлалын бүтээгдэхүүний дуудлага худалдаа
17:00 цагт Уран бийрийн татлага
10:00 цагт Монголын уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн худалдаа
12:00 цагт Уламжлалт хоолны үзүүлбэр
14:00 цагт Айрагны баяр (Дэмбээдэх)

6.  “Нүүдэлчдийн соёл” үндэсний урлагийн шоу тоглолт
20:30 цагт Буриад зоны ёохор бүжгийн үдэш

Наймдугаар сарын 12-ны өдөр (Ням гараг)

1. Нүүдэлчдийн отгийн тоглолт, үзүүлбэр

09:00 цагт Говь-Алтай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул
10:00 цагт Завхан, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь
11:00 цагт Увс, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул
12:00 цагт Сүхбаатар, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр
13:00 цагт Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай
14:00 цагт Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий

2. Үндэсний спортын уралдаан, тэмцээн 
07:00 цагт Үндэсний сурын багийн харваа (хана)
07:00 цагт Буриад сурын харваа (шигшээ)
08:00 цагт Шагайн харвааны баг (шигшээ)
08:00 цагт Урианхай сурын цуваа харваа
08:00 цагт Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч шалгаруулах тэмцээн
09:00 цагт Ширээний шагайн харваа (ганцаарчилсан болон багийн шигшээ)
09:30 цагт Үндэсний бөхийн барилдаан
08:00 цагт Уламжлалт харвааны цуваа болон багийн харваа
12:00 цагт Үндэсний сур зэв нүүлгэх харваа

3. Ардын урлагийн тоглолт, арга хэмжээ
11:00 цагт Баянзүрх, Налайх дүүрэг
12:00 цагт Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
13:00 цагт Хан-Уул, Чингэлтэй дүүрэг

4. Үндэсний өв соёлыг танилцуулах уралдааны тэмцээний хөтөлбөр
Их талын хүчтэн (5-р үе)
10:00 цагт Шагайн харваа, ширээний шагай, Үндэсний сур, Оньсон тоглоом, Монгол шатар, Үндэсний бөхийн сургалт
11:00 цагт Морьт сурын харвааны тэмцээн (Морин дээрээс нисдэг бай харвах, морины давхилт дундаас 4 байг тосож харвах)
13:00 цагт Хурдан морины цоллооч шалгаруулах тэмцээн
14:00 цагт Үндэсний бөхийн цоллооч шалгаруулах тэмцээн
15:00 цагт Ширээний шагай, Үндэсний сур, Оньсон тоглоом, Монгол шатар, Үндэсний бөхийн бэсрэг наадам (Сонирхогчдын дунд)

5. Үзэсгэлэн худалдаа

10:00 цагт Монголын уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, Хүрээ панз дуудлага худалдаа
11:00 цагт Уламжлалт наамлын гар урлал
13:00 цагт Үндэсний хөгжмийн зэмсгийн гэр урлал
15:00 цагт Мал аж ахуйн тоног хэрэгслийн гар урлал
17:00 цагт Монгол зургийн уламжлалт гар урлал
10:00 цагт Монголын уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн худалдаа
12:00 цагт Уламжлалт хоолны үзүүлбэр
14:00 цагт Айрагны баяр (Дэмбээдэх)

6. “Нүүдэлчин Монгол” наадмын хаалтын үйл ажиллагаа
16:00 цагт Соёлын биет бус өвийн их наадмын шагнал гардуулах ёслол
17:00 цагт Соёлын биет бус өвийн их наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолт
18:00 цагт Үндэсний спортын VI их наадмын шагнал гардуулах ёслол
“Нүүдэлчин Монгол” наадмын хаалт (Тусгай хөтөлбөрийн дагуу)

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …