Дэлхий дээр том хэмжээтэй коран судрууд олон байдаг хэдий ч хамгийн том модон коран судар Индонезийн өмнөд нутгийн Суматра мужийн нийслэл Палембанг хотод байдаг ажээ. Дэлхий дээрх хамгийн том модон сийлбэр бүхий энэ судрыг тембесу /Fagraea fragrans/ модоор хийсэн бөгөөд нэг хуудас нь 1.77х1.40 метр хэмжээтэй юм. Коран судрын уламжлалт 30 жуз буюу хэсгийг багтаасан уг бүтээлийг өдгөө 43 настай …
Monthly Archives: August 2018
August, 2018
-
10 August
Хөрсний гулгалтын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна
Энэтхэг улс даяар борооны улирал үргэлжилж, үер болон хөрсний гулгалтын гамшигт олон бүс нутаг нэрвэгдээд байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш тус улсад нүүрлээд буй байгалийн гамшгийн улмаас 8 мужид 800 орчим хүн амиа алдаад байгаа ажээ. Лхагва гарагаас хойш өмнөд нутгийн Керала мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байгаа ба 26 хүн амиа алдаад байна гэж тус мужийн засаг …
-
10 August
Ж.Бат-Эрдэнэ: Төрийн яаман дотор золгүй хэрэг гарсанд харамсаж байна
Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл хэргийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ”Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. …
-
10 August
М.Зоригт: Миний санахад яаманд ингэх хүн байхгүй
Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл Зам тээврийн сайд асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Миний санахад яаманд ингэх хүн байхгүй” гэжээ. …
-
10 August
Агаарын цохилтод өртсөн олон хүн амиа алджээ
Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цэргийн хүчнээс Йеменд үйлдсэн агаарын цохилтод зуны сургуулийн хүүхдүүд сууж явсан автобус өртөж, 45 хүн амиа алдаж, 47 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан аж. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Дээрх агаарын довтолгоо нь Йемен улсын засгийн газрын эсрэг хүчний хяналтад байгаа хойд нутгийн Саада хотод болсон байна. Уг …
-
10 August
БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн философичдын 24-р их хурал болно
1900 оноос эхлэн дэлхийн философичдын их хурлууд 5 жил тутам зохиогдсоор эдүгээ 24 дэх нь Бээжин хотноо болох гэж байна. Дэлхийн философичдын их хурлууд ихэнхдээ европ, америк тивийн дэлхийн алдартай их сургуулиуд дээр зохиогдож ирсэн ба азид 2008 онд өмнөд Солонгост болсон. Энэ удаа БНХАУ-д болох байгаагаараа онцлогтой байна. Өмнө нь АНУ-ын Бостон, Туркийн Истанбул, Грекийн Афины их хурлуудад …
-
10 August
Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Эхлээд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцлаа. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна. Тэнд өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний …
-
10 August
ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрчээ
Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан ажээ. Тодруулбал, хохирогч нь …
-
10 August
Дарь-Эхийн замыг засаж эхэлнэ
Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим зам дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна. Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. …
-
10 August
Чилийн Ерөнхийлөгч асанг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ
НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешийн тушаалаар Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг НҮБ-н Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ. Бачелет нь Чили улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд 2006-2010, 2014-2018 онуудад тус, тус нэр хүндтэй албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөсөө буусны дараа НҮБ-н дэргэдэх Эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хорооны дарга болсон бөгөөд удалгүй энэ албан тушаалд …
-
10 August
Сурагчийн цүнх сонгохдоо юуг анхаарах вэ
Хүүхэд өөрт тохирохгүй цүнх үүрснээс болж нуруу нь өвчилж, өсөлт зогсох аюулд хүрдэг. Гэтэл өөрөөсөө том цүнхээ үүрч ядан сургуулийн зүг алхах бяцхан сурагч манай улсад олон бий. Олон улсад хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг. Тэгвэл манай улсын зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй …
-
10 August
Зам тээврийн ослоор хятад иргэн амиа алджээ
Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, БНХАУ-ын нэг иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна. Осол гарсан шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын хажуу руу унажээ. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай …
-
10 August
Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 20-р хороо иргэн Уранболор, Хангай, Төмөрчөдөр 11:00-18:00 цагт: 12-р хороо Жанжины 21-26-р гудамж, Орда ач, Наранбилэг, БОСА, Анд ложистик, Альфа комуннитиз Монголиа, Авто ойл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо 55-р …
-
10 August
Өвөрхангай аймагт усархаг бороо орсны улмаас зам эвдэрчээ
Өвөрхангай аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас зорчих хэсгийн зам эвдэрчээ.Иймд иргэд, жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөндөө оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. -Үер, усны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл