Monthly Archives: September 2018

September, 2018

  • 12 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 3. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал:  Хий Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар бороо …

  • 11 September

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 

    Маргааш  баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 9 дүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар …

  • 11 September

    БНСУ-д гоц халдварт “MERS” өвчний тохиолдол илэрчээ

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлав. Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварласан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь 8 дугаар …

  • 11 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой …

  • 11 September

    Баянзүрхийн товчооны замыг өнөөдөр хаана

    Сүүлийн саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км авто зам эвдэрч, зорчих орчин хязгаарлагдмал болсон. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж Баянзүрхийн товчоог буулгаад байсан юм. Түүнчлэн өнөөдөр оройны 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ий өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн уулзвараас …

  • 11 September

    “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” болно

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулганыг зохион байгуулагчид  уулзалтын талаар өнөөдөр  мэдээлэл өглөө. “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-аар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны …

  • 11 September

    Загвар өмсөгч Ж.Энэрэл “ICON” сэтгүүлийн нүүрийг чимлээ

    Өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд загвар өмсөгч Ж.Энэрэлийн зураг нэлээд шейрлэгдсэн. Зарим нь түүний зурагт нэр өгөөд амжсан юм. Үүнд Ж.Энэрэл дургүйцсэнгүй. Харин ч “За, энэ зурагт ямар нэр өгмөөр байна. Фэйсбүүк дээр зарим нь “Дөрөвдүгээр курсийн оюутан гэртээ ирсэн нь” гэсэн байна лээ” хэмээн хошигнов.   Тэгвэл загвар өмсөгч бүсгүйн авахуулсан зураг “ICON” сэтгүүлийн зураг аж. Тодруулбал, Германы “ICON” сэтгүүл …

  • 11 September

    БНСУ-д олон удаа зорчих визний журамд өөрчлөлт орно

    БНСУ-д олон удаа зорчих визний журамд нэмэлт оруулж байгаа талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлстээс мэдээлэв. Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Канмүг “БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг. Өнөөдрийн байдлаар мянга орчим солонгос иргэн …

  • 11 September

    Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт эхэлнэ

    Ирэх долоо хоногт БНАСАУ-д болох дээд хэмжээний уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно. Түүнийг дагалдан тус улсын 200 орчим төлөөлөгч Умард Солонгост очих төлөвтэй байгаа ажээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян хотноо хийх гурав дахь төрийн айлчлал ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх юм. “БНСУ-ын эрх баригч болон сөрөг …

  • 11 September

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг НҮБ-ын ЕНБД залуучуудад уриаллаа

    Хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийг гэтлэн давж, сайн сайхан ирээдүйгээ цогцлоохын төлөө залуучууд тэмцэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш даваа гарагт уриалав. “Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид бодит аюултай нүүр тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлт бидний авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээнээс илүү хурдацтай …

  • 11 September

    Цалин нэмэх шаардлага ба Эдийн засгийн нөхцөл байдал

    Засгийн газар багш нарын цалинг энэ сарын 1-нээс 8-30 хувиар нэмсэн. Гэвч үүнийг хангалтгүй хэмээн үзсэн хэсэг бүлэг багш нарын ажил хаялт энэ сарын 03-наас эхлэн өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байна. Энэ хугацаанд мянга мянган хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр… Засгийн газар болон багш нарын хоорондын энэхүү эцэс төгсгөлгүй тэмцлийн хохирогч бидний ирээдүй хойч болсон залуус, үр хүүхэд болж …

  • 11 September

    “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналтнууд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн оролцоно. “Шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж оролцуулах цуврал чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм”. Энэ дагуу 2018 оны Нобелийн шагналтны анхдугаар чуулган есдүгээр сарын 23, 24-ний …

  • 11 September

    Унадаг дугуйгаар аялах “Чингис хаан-2018” Азийн наадмын бүртгэл эхэллээ

    Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар аялах “ЧИНГИС ХААН-2018” Азийн наадмын бүртгэл эхэлжээ. Тодруулбал, “Сити тоувер хотел” ХХК-ын “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам 09 сарын 15-ны бямба гарагт болохоор товлогдсон байна. Азийн орны дугуйчид “Дугуйгаар нөхөрлөхүй” уриан дор нэгдэж …

  • 11 September

    “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион …