Monthly Archives: September 2018

September, 2018

  • 13 September

    Жастин Бибер загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэнэ

    Дуучин Жастин Бибер  хуримаа хийхээр төлөвлөжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард загвар өмсөгч Хейли Болдуинтай сүй тавьсан аж. Холливудын алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин өдгөө 21 настай бөгөөд Жастин Биберээс гурван насаар дүү.Тэд өмнө нь 2015 оны сүүлээс 2016 оны нэгдүгээр сар хүртэл хэсэг хугацаанд болзож байв. Харин Жастин Бибер экс найз бүсгүйгээсээ салсны дараа хосууд энэ оны тавдугаар сард эргэн нийлээд …

  • 13 September

    ОХУ, Япон энэ онд багтаан найрамдлын гэрээ байгуулж магадгүй

    ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ ондоо багтаан хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Энэ ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулцгаая гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд …

  • 13 September

    ОХУ, БНХАУ байгалийн хий нийлүүлэх ажлыг яаравчлахаар тохиролцлоо

     “Сибирийн эрч хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдэв. Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрч хүч” хийн хоолойг …

  • 13 September

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хэд хэдэн удаа хойшлоод байсан шүүх хурал өдрийн турш үргэлжилж хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогч Ч.Наранзаяа нар оролцсон бөгөөд хаалттай болсон юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 13 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, …

  • 13 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 4. Бархасвадь гараг. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал:  Гал Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ …

  • 12 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо

    ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна. Дорнын эдийн засгийн чуулганы Өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож байгаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын хамтаар …

  • 12 September

    Сайхан амрахын тулд дараах 12 зөвлөгөөг дагаад үз

    Унтмаар байвч юу ч юм бэ саад болсоор байна уу. Тэгвэл унтахаасаа өмнө эдгээр 12 зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл нам унтаж, өглөөг аз жаргалтайгаар угтах болно. Агаарын температурыг тааруул Дулаан орчинд унтах нь ая тухтай байдлыг бүрдүүлдэг боловч температурыг зөв тохируулснаар сайхан амрахад туслах болно. Целсийн 15-23 хэмд хүн тайван амарч чаддаг. Түүнээс халуун бол бүгчимдээд унтаж чадахгүй, мөн хүйтэн …

  • 12 September

    УБТЗ-ын дарга нар осолд орж нас барсан гэсэн худал мэдээллийг тараажээ

    “УБТЗ” ХНН-ийн газрын дарга нар Замын Үүдэд ажлаар явж байгаад осолд орж нас барсан” гэсэн мэдээлэл сошиал орчинд түгсэн нь худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Худал ташаа мэдээллийг УБТЗ-ын удирдлагын нэр хүндийг унагах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн тараасан ээлжит явууллага болохыг анхааруулж байна. “УБТЗ” ХНН болон тус нийгэмлэгийн ажилтнуудын нэр хүндийг унагах зорилготой аливаа худал ташаа мэдээллийг …

  • 12 September

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон нийтийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ ”Эрдэнэс-Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ байгуулахаар шийдвэрлэлээ. Анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа юм.Зөвлөл нь Мэдээллийн ил тод, нээлттэй байдал, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, Авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлд …

  • 12 September

    Улаанбаатарын усан сан бүхий хамгаалалтын бүсэд нүхэн жорлон ашиглахыг хориглолоо

    Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байгаа билээ. Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мөн анхааруулж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр …

  • 12 September

    Налайх дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих төсөл нээлтээ хийлээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах төсөл хэрэгжин, өнөөдөр ийнхүү төслийн салхин станцын  турбинаа босгох гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон төслийг гүйцэтгэгч тал болон дүүргийн удирдлагууд оролцож байна. Хоёр орны эрчим хүчний …

  • 12 September

    Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү хууль батлагдснаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн …

  • 12 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа. Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын …

  • 12 September

    Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж ажиллахаар болсноо Хятад улс мэдэгдлээ

    Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн …