Monthly Archives: September 2018

September, 2018

  • 13 September

    Загвар өмсөгч Ю.Балжидмаа кинонд дүр бүтээжээ

    “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн шилдэг гурван оролцогчийн нэг Ю.Балжидмаа мэргэжлээ сольж жүжигчний карьераа эхлүүлжээ. Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Томоож” уран сайхны кинонд дүр бүтээжээ. Мөн кинонд тоглохоос гадна дууг хүртэл дуучин Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй хамтран дуулсан байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард “Asia’s next Top model” загварын шоуны зочин, гэрэл зурагчин Шавонь Вонг тэргүүтэй Сингапурын алдартай гэрэл …

  • 13 September

    Хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “Хоовон” тоглолт маргааш болно

    Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “ХООВОН” Anniversary 60th хүндэтгэлийн тоглолт  болно. “ХООВОН” тоглолт энэ сарын 14-нд буюу маргааш 19.00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд болох  юм. Тоглолтонд хөгжмийн зохиолч Г.Энхбаярын зохиосон хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдох нь ээ. Мөн  Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга,Хөх тэнгэр хамтлаг, Ахмадын золбоо хамтлаг, Монголын рок попын бүх уран бүтээлчид оролцоно. …

  • 13 September

    Налайх дүүрэгт 400 кваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барина

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийн нээлт өчигдөр  /2018.09.12/  боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, Солонгосын аж үйлдвэрийн хөгжлийн төвийн төслийн захирал Жон Жэ Хаг, БНСУ-ын Өмнөд бүс Эрчим хүчний компанийн захирал Гён Мён Сог,  Монгол …

  • 13 September

    Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

    Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулж буй пара пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс гавьяат тамирчин, “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт  Э.Содномпилжээ 107 кг-д хүчээ сорин өрсөлдөж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо Ази тивийн дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиуллаа.  

  • 13 September

    Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг …

  • 13 September

    “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн урагшилж байна

    АНУ-ын эргийг чиглэн урагшилж буй “Флоренс” хар салхинаас хүчтэй “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн ирж байна. “Манхут” далайн шуурга нь 250 км/ц хурдтайгаар Номхон далайг хөндлөн туулж байгаа бөгөөд АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг “Гуам” арлыг хэдийнээ дайран өнгөрч, үерийн гамшиг үүсгэсний зэрэгцээ цахилгаан хангамжийг тасалдуулаад байгаа ажээ. Уг шуурга нь баасан гарагт Филиппинийн хойд хэсэгт хүрэх төлөвтэй …

  • 13 September

    “Япон соёлын наадам 2018” энэ амралтын өдрүүдэд болно

    “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах, Монгол, Япон …

  • 13 September

    Найруулагч Л. Бат-Амгалангийн бүтээл Бусаны олон улсын кино наадмаар нээлтээ хийнэ

    Азийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Бусаны олон улсын кино наадмын  А хэсэг буюу Window on Asian Cinema хэсэгт найруулагч Л. Бат-Амгалангийн бүтээл “They Sing Up on the Hill” буюу “Од ба Гэгээ” бүрэн хэмжээний уран сайхны кино шалгарчээ. Кино зохиолыг Х.Бат-Амгалан, Айан Эллардайс нар хамтран бичиж, найруулсан бөгөөд тус киноны гол дүрд Магнолиан, NMN нар, туслах дүрд У.Цогтбаяр, Б.Гарьд, Г.Хонгор, Ц.Мөнгөнтовч, Б.Энхсайхан, …

  • 13 September

    “Намрын ногоон өдрүүд” Мишээл экспо төвд болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл …

  • 13 September

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 13 September

    Мессиг магтжээ

    Бока Хуниорс багийн довтлогч Карлос Тевес Аргентины шигшээ болон “Манчестер Юнайтэд” багуудад хамт тоглож байсан Лионель Месси, Криштиану Роналду нарын ялгааны талаар ярьжээ. Тевес “Би Мессиг биеийн тамирын танхимд байхыг нь хэзээ ч хараагүй. Түүнийг бэлтгэл сургуулилт хийж байхыг нь бараг үзээгүй шүү. Тэр бол байгалиас заяасан авьяаслаг тоглогч. Дахин давтагдахгүй хөлбөмбөгчин.  Роналдугийн хувьд тэр зааланд бараг амьдардаг гэж хэлж …

  • 13 September

    Иргэд борооны улмаас эвдэрч сүйдсэн зам, гудамж талбайг засаж өгөхийг хүслээ

    Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хороололын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ. Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар …

  • 13 September

    МУГЖ Н. Төмөрхуяг таалал төгслөө

    “Ухаарч амьдрах хорвоо” дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг  өвчний улмаас таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр 1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, Н.Төмөрхуяг. “Ухаарч амьдрах хорвоо”, …

  • 13 September

    Б.Анхбаяр: Нэг удаа ч гэсэн хүүхдийнхээ гар утсыг шалгаж анхаараач ээ гэж зөвлөмөөр байна

    Уран бүтээлч, залуу дуучин Б.Анхбаяр буюу A Cool нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аяны элчээр сонгогдож, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байна. Б.Анхбаяртай ярилцлаа. -Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр та элчээр ажиллахаар болсон. Цаашид энэ чиглэлийнхээ дагуу ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ? …

  • 13 September

    Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэллээ. “Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар тэд бэлтгэжээ. Улсын драмын …