Monthly Archives: September 2018

September, 2018

  • 12 September

    Автомашингүй өдөр Дуатлоны улсын тэмцээн болно

    Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Монголын Триатлоны холбоо болон АэроМэн Монгол клуб хамтран “Эв Нэгдэл” уриатай Дуатлоны тэмцээн зохион байгуулахаар болсон байна. 2004 оноос хойш манай улсад эрчимтэй хөгжиж байгаа Гурван төрөлт спортын нэг болох …

  • 12 September

    В.В.Путин, Си Жиньпин нар хамт бин хайрав

    Оросын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форум үеэр  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өчигдөр уулзалт завсарлах үеэр хамтдаа Оросын үндэсний уламжлалт бин /блини/ хайрсан байна. Хоёр улсын төрийн тэргүүн  нар бингээ хайрсныхаа дараа дээр нь загасны түрс түрхэн идэж,хундага тулгаж цагийг өнгөрүүлжээ.      

  • 12 September

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр болно

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал  өнөөдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон. Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга  өнгөрсөн зургадугаар сард гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. …

  • 12 September

    Эрдэнэс Таван толгой: 1072 ширхэг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараана

    “Эрдэнэс таван толгой” ХК -иас, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. “Эрдэнэс таван толгой” ХК энэ онд 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ хүрээнд 2018 оны төгсгөлд 1,072 хувьцааг амь оруулж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх боломжтой болсон гэдгээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг хэллээ. Мөн тус компаниас ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, …

  • 12 September

    НӨАТ-ын урамшууллын азтан энэ сарын 16-нд тодорно

    НӨАТ-ын урамшууллын  наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан …

  • 12 September

    EARLY BIRD – Хувь хүний хөгжлийн өглөө эртийн сургалт

    Өглөөг алдвал өдрийг алдсанд тооц. Хувь хүний хөгжлөөр нийгмийн хөгжил тодорхойлогдож, хувь хүний чадамжаар нийгмийн бүтээмж хэмжиддэг болсон шинэ цаг үед цаг хугацааг хэн үр бүтээлтэй ашиглаж, бүтээмж ур чадвараа ахиулахын төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа нь бусдыг хошуучлах боломж бүрэлдэж ээ. Хувь хүний ХАНДЛАГА, ХАРИЛЦАА, ЭЕРЭГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, ИЛТГЭХ ТОЛИЛУУЛАХ УР ЧАДВАР, ХУВИЙН СОЁЛ БУЮУ ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ зэрэг үндсэн сэдвүүдийг …

  • 12 September

    Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд

    Хууль зүйн дотоод хэргийн яам, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд: Өөрийн имэйл хаяг, цахим хаягууд болон компьютер, …

  • 12 September

    “Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээ бямба гарагт нээлтээ хийнэ

    БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас санаачлан Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018”-ийн нээлт энэ сарын 15-нд Сөүлийн гудамжны фестивалиар эхэлнэ. Энэ үеэр Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол- Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, Хамтарсан урлагийн тоглолт болох болохоос гадна Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай …

  • 12 September

    Нийслэлд төрийн 55 үйлчилгээг цахимжуулна

    Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд төрийн 55 үйлчилгээг цахимжуулна.Тодруулбал, 2018 онд нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 16, Архивын газар 20, Нийслэлийн газрын алба болон Байгаль орны газар тус бүр 2, Аялал жуулчлалын газар 6, тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний системд 9 үйлчилгээг цахимжуулаад байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдэгдээд байна. …

  • 12 September

    Х.Баттулга: Спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна

    ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо. Мөн энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол …

  • 12 September

    Видео: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орох өөрчлөлтүүд

    Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд оруулах өөрчлөлтүүдийг танилцуулж байна. Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан Скайтел төвийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо. 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно. ОХУ-ын Элчин сайдын …

  • 12 September

    Говь-Алтай аймгийн сургуулиудад компьютерын иж бүрэн техник хэрэгсэл гардуулан өглөө

      Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургууль болон Хантайшир-Эрдэм цогцолбор 5-р сургуулиудын компьютерын лаборатори ангиудыг тохижуулж, хэрэгцээт техник хэрэгслүүдийг гардуулан өглөө. Сурч боловсорч байсан сургуулиуддаа зориулан бүтээлч ажил хийх энэхүү ажилд дээрх сургуулиудыг 1998 онд төгссөн 300 гаруй төгсөгч нэгдсэн байна. Төгсөгчид сургуулиа төгссөний 20 жилийн ойд зориулан дээрх сургуулиудын компьютерын лабораторийг …

  • 12 September

    Мөнгөнд хэт улайрсан Д.Чойжамц хамба юм л бол бусад сүм хийдүүд рүүгээ дайрч давшилдаг боллоо

    Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сүүлийн үед бусад сүм хийдүүд рүү байнга дайрч давшилдаг болсон байна. Тэрбээр “Манай Гандангаас бусад бүх сүм хийд Хятадын Банчин богдоос мөнгө авч байна. Харин бид нар бол сүсэгтэн олныхоо өргөл бишрэлээр яваа” хэмээн Буддын сүм хийдүүдээ ад үзэх болсон юмсанж. Харин үүнийг нь лам нар “Өвгөн хамба мөнгө төгрөгөнд улайран …

  • 12 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 12 September

    “Америкийн гоо бүсгүй”-гээр Ниа Франклин тодорчээ

    Америкийн Нью Жерси мужийн Атлантик Сити хотноо “Америкийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. “Miss America-2019” тэмцээнд Нью Йорк мужийг төлөөлөн оролцсон Ниа Франклин гэх бүсгүй шалгарч, гоо бүсгүйн титмийн эзэн болсон байна. Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ жил 98 дахь удаагаа зохион байгуулагджээ.Америкийн 2019 оны гоо бүсгүйгээр шалгарсан Ниа Франклин гэх бүсгүй  Хойд Каролинд төрж өссөн ч тэрээр …