Monthly Archives: September 2018

September, 2018

  • 11 September

    Алдартнууд өсвөр насандаа ямар байсан бэ?

    Энн Хэтэуэй Энн Хэтэуэй 1982 оны арваннэгдүгээр сарын 12-нд Нью-Йорк мужийн Бруклин хотод төрсөн.  Гүнжийн өдрийн тэмдэглэл, Алиса гайхамшгийн оронд, Шоовдорлогдсон хүмүүс зэрэг уран бүтээлүүдэд тоглосон жүжигчин юм. Натали Портман 2010 онд Оскарын шагналаас оны шилдэг эмэгтэй жүжигчин алдрыг хүртэж амжсан жүжигчин, Израйльд төрж АНУ-д амьдардаг, тус хоёр улсын хоёулангийнх нь иргэн хүн. Жорж Клуни 1961 оны тавдугаар сарын 6-нд Кентакки мужийн Лексингтон хотод төрсөн  АНУ-ын жүжигчин юм. Меган Фокс Крис Пратт Кэти Перри Кэти Перри бүтэн …

  • 11 September

    Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотын бүсэд өглөө 06.00-10.00 цаг, оройн 16.00-20.00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины …

  • 11 September

    МУГЖ Б.Сарантуяа “Чам руу над руу урсана” дуугаа 19 жилийн дараа клипжүүллээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа 1999 онд Болор хамтлагийн дуучин, ая зохиогч С.Оргилтой хамтран дуулсан “Чам руу над руу урсана” дуугаа 19 жилийн дараа клипжүүлж сонсогч фэнүүддээ бэлэг барилаа. Дууны клипний хувьд Сараагийн дуулсан хэсгийг АНУ, Санта Барбарад “The Mongolian Family” блог хөтөлдөг Марал Тэмүүжин хоёртой хамтран хийсэн бол З.Оргилын дуулсан хэсгийн зураг авалтыг Улаанбаатарт хийж Dual Zet production эмхэтгэн гаргажээ. Тус дууны үгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг С. Оргил зохиосон юм. “Чам руу над руу урсана” дууны …

  • 11 September

    “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч огцорно

    Хятадын интернет худалдааны томоохон төлөөлөгч болох “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд буюу компани байгуулагдсаны 20 жилийн ойн баяраар захирлын албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлэв. Тэрбээр энэхүү шийдвэрээ Хятадын нийгмийн сүлжээний оператор “Weibo”-оор дамжуулан зарлажээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Даниэль Жан авах юм байна. Ж.Ма 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчдийн …

  • 11 September

    “BIGBANG” хамтлаг “YouTube”-ын шагнал хүртжээ

    Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BIGBANG” хамтлагийн “YouTube” дэх сувгийн дэмжигчдийн тоо 10 сая давж, “YouTube-ийн Diamond Play Button” шагнал хүртсэн тухай хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв. Энэхүү шагнал нь “YouTube”-ийн хамгийн дээд дөрвөн шагналын хоёр дахь нь аж. Даваа гарагийн байдлаар, тус хамтлагийн “YouTube” сувгийн дэмжигчдийн тоо 10.009.000-д хүрсэн байна гэж YG Entertainment мэдээлжээ. “BIGBANG”  хамтлаг 12 жилийн өмнө анхны …

  • 11 September

    Жек Ма ажлаа хүлээлгэж өгнө

    Интернет худалдааны “Алибаба” компанийг үндэслэгч, Хятадын хамгийн баян иргэн Жек Ма есдүгээр сарын 10-ны өдөр компанийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Цаашид тэрбээр захирлуудын зөвлөлд үлдэж, шинэ удирдлагын зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм. Хэвлэлүүдэд онцолж буйгаар, Жек Ма цаашид боловсролын салбарыг хөгжүүлэх төслүүд рүү анхаарлаа хандуулах, буяны үйлст гар бие оролцох хүсэлтэй байгаа аж. Харин Алибаба группийн шинэ захиралаар  Даниел …

  • 11 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1-р хороо 12-р хорооллын 26, 27, 28, 55А, Б, В, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Монхангай трейд, Таац мандал, Шагнуурын мандал, ХХК-ууд, Голомт 29, Хүч 57, Сансар Өргөө СӨХ-үүд, Сити шоп …

  • 11 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 11 September

    Алга болсон Д.Сэржмядаг охины талаарх мэдээллийг үнэлж авна

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх 8 настай, охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12:00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон хэргийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй байх тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний …

  • 11 September

    Дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 2. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сансар Суудал:  Мод Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …

  • 11 September

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.   Бусад нутгаар бороо …

  • 10 September

    “Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-3”-ын хүрээнд өнгөрсөн Бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд “Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөг амжилттай  болж өндөрлөлөө. Өдөрлөгт Хэнтий аймгийн Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Галшар, Дадал, Норовлин сумд, Бэрх хотоос суралцаж буй 500 гаруй оюутан залуус идэвхтэй оролцсон юм. “Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөг нь Илтгэл, Хэлэлцүүлэг, Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт, Оюутныг дэмжигч байгууллагууд экспо зэрэг …

  • 10 September

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

    Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дэх жил тохиож байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон нийслэл, дүүргүүдийн салбар комиссууд хамтран өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл …

  • 10 September

    Өмгөөлөгч Г.Батбаярын үнэн төрхийг хамтрагч нь илчиллээ

    Өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой, түүний ёс зүйгүй үйлдлийн талаар хэвлэлүүд олонтоо бичсэн байдаг. Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаярын зүй бус авирын талаар АНУ-ын Чикаго хотод амьдардаг Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийжээ. Өмгөөлөгч Г.Батбаяр нь “Ноён уул”-тай холбоотой хэрэг дээр өмгөөлөл хийж, хууль зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд зорилго нэгт нөхдөөсөө мөнгө нэхэж, улмаар дарамталсан тухай иргэн Ц.Батмөнх ярьж байна. …

  • 10 September

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг айлчилж байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорттой 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд тэмдэглэхийн сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн …