Monthly Archives: September 2018

September, 2018

  • 21 September

    Өнөөдөр Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана

    Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо жүдогийн ДАШТ-ий эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг-ийн жингийн аваргууд тодроно. Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны …

  • 21 September

    М.Энхболд: Яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилсон байна

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм. Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн …

  • 21 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 12. Сугар гараг. Булаагч одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Гал  Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 3-5 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр …

  • 20 September

    Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

    Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Зарим эм, бэлдмэлүүд ханиадыг тухайн үед нь дарах  боловч бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлдэг. Сармистай сүүгээр …

  • 20 September

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь …

  • 20 September

    Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын зорчих хэсгийг нээлээ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн …

  • 20 September

    Дархан, Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоолоо

    Орон нутагт цасан шуурга шуурч хот хоорондын замын нөхцөл байдал хүндэрчээ.Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Шуурхай бүлэг хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал  хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна. Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд …

  • 20 September

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн барилдаан болно. Манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. Тэрээр энэ дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж, А хэсгийг толгойлж байна. Мөн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин оролцох юм. Б. …

  • 20 September

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан …

  • 20 September

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх …

  • 20 September

    А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой

    Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер А.Тлейхантай ярилцлаа. – “ДЦС4” дээр гэмтэл гарч, Улаанбаатар хот тэр чигээрээ цахилгаан эрчим хүчгүй болсон. Энэ гэмтэл яг юунаас болж гарав гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Та мэргэжлийн хүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ? – “ДЦС-4”-ийн 220 кВ-ын ил хуваарилах байгууламжид …

  • 20 September

    Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай болсонд Засгийн газар баяр хүргэв

    Хоёр Солонгосын удирдагчийн уулзалтын талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна. МЭДЭГДЭЛ: БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гурав дахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна. Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж …

  • 20 September

    С.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг өчигдөр /2018.09.19/ Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Энэ үеэр ажлын  хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд холбогдох албаныхан зогсоолын тоог нэмж, шинээр байгуулах ажил санаачилж байгааг дурьдлаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талын сул …

  • 20 September

    Террорист халдлагын тоо буурчээ

    Террорист халдлага өнгөрсөн жил 23 хувиар буурчээ. Энэ тухай терроризмтай тэмцэх асуудлуудын тухай Төрийн Департаментаас жил бүр бэлтгэдэг илтгэлд дурдсан байна.