Monthly Archives: September 2018

September, 2018

  • 19 September

    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барив

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол   2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, …

  • 19 September

    Танилц: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

    Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. 9-р сарын 17-наас 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ. Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн байна. Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх …

  • 19 September

    Төрийн байгууллагын гаднах зогсоолыг иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх ёстой

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар танилцууллаа. Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ. Мөн …

  • 19 September

    Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон журам батлагдлаа

    Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна. ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ Монгол Улсын Засгийн …

  • 19 September

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын биелэлттэй танилцлаа

    Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар  зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирдэг гэсэн судалгаа бий. Энэ бүхэн нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос үл хамаарч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шат дараатай арга хэмжээ авахаар болсон билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг …

  • 19 September

    Глэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

    АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Майкрософт” театрт даваа гарагт  болсон 70 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр Оскарын найруулагч Глэнн Вэйс өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэрбээр“Амьдралд баяр гуниг хосолж байдаг. Би яг одоо энд зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Ээж минь нас бараад хоёр долоо хонож байна. Ээж минь миний зүрх сэтгэлд үргэлж хамт байх болно. …

  • 19 September

    Чөлөөт бөхийн тамирчид Кемеровог зорилоо

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван …

  • 19 September

    Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын …

  • 19 September

    Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ

    НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар  сарын 10-наас энэ сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ …

  • 19 September

    Ил-20 нисэх онгоц сүйрсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Газар дундын тэнгис дээгүүр нисч явсан Оросын Ил-20 нисэх онгоц Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний харвасан пуужинд өртөн сүйрсэн хэрэг гарсантай холбоотойгоор ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай тус улсын Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

  • 19 September

    Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ

    Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ. Энэ тухай хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төв мэдээлсэн байна.

  • 19 September

    “Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын …

  • 19 September

    Францын тэргүүн хатагтай Брижит Макрон кинонд тогложээ

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макрон “Vestiaires” гэдэг олон ангит кинонд тогложээ. “Vestiaire” нь богино хэмжээний олон ангит кино бөгөөд Брижитийн тоглосон хэсгүүд болон хамтран тоглосон хүмүүсийн сэтгэгдлийг телевизийн “France2” сувгаар үзүүлжээ. “Брижит манай цуврал киног байнга үздэг фанат учраас бидэнтэй хамт кинонд тоглохыг санал болгосон” гэж жүжигчин Адда Абделли ярьжээ.   Францын тэргүүн хатагтай кино зураг авахуулахдаа цэнхэр тэнгэрийн …

  • 19 September

    Орон нутагт зорчих иргэдийг техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулав

    Автотээврийн үндэсний төвөөс баруун болон төвийн аймаг руу зорчих иргэдийг аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхаарууллаа. Цаг уурын байгууллагаас  өнөөдөр оройноос эхлэн Завхан аймгийн зүүн хэсэгт энэ сарын 19-нд Сэлэнгэ, Өвөрхайнгай, Булган, Төв аймагт цасан шуурга шуурах талаар мэдээлэл ирүүлжээ. Мөн Өмнөговь, Дундговийн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхи секундэд 18-24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа …

  • 19 September

    Хүүхэд анх сургууль, цэцэрлэгт явахдаа уйлах нь хэвийн үзэгдэл юм

    Эцэг эхчүүд анхлан сургууль цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээ уйлах үед нь маш их санаа зовдог. Ялангуяа 2-3 настай хүүхдүүдийн хувьд уйлах нь нийтлэг байдаг. Энэ нь эцэг эхтэйгээ юмуу асран халамжлагчтайгаа бат бөх харилцаатай буюу ээнэгшин дассан хүүхдүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм. Эсрэгээрээ ээж аавыгаа юмуу багшийг тоохгүй өөрийгөө саатуулж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эх асран халамжлагчдын бат бөх харилцаа …