Monthly Archives: September 2018

September, 2018

  • 18 September

    “Академи авардс-2018” долоо дахь жилдээ шилдгүүдээ тодруулна

    Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Академи авардс-2018” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 28-нд “Зайсан Хилл” цогцолборт долоо дахь жилдээ  шилдгүүдээ тодруулна. Энэхүү кино наадам нь Уран сайхны, Богино хэмжээний, Баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулах юм. Монголын Үндэсний кино урлагийн академи нь одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, …

  • 18 September

    Идлиб хотод цэрэггүй бүс байгуулна

    ОХУ болон Туркийн эрх баригчид Сири улсын Иблиб хотод цэрэггүй бүс байгуулах шийдвэр гаргасан тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн удирдагч Тайип Эрдогантай Сочи хотноо уулзсаныхаа мэдэгджээ. 

  • 18 September

    Хүүхдийн эндэгдлийн тал хувь нь Африк тивд ногджээ

    Өнгөрсөн онд хүүхдийн эндэгдлийн тал хувь нь Африк тивд ногдсон талаар НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Дэлхийн банк болон НҮБ-ын Хүн амын сангийн тайлан мэдээнд дурджээ. 

  • 18 September

    Автомашин шатсан хэрэг гарчээ

    Баянгол дүүргийн 10-р хорооны нутагт дэвсгэрт өнгөрсөн шөнө авто машин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороо, 10-р хорооллын орон сууцны дунд байрлуулсан тоёота приус-30 маркийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай дэлбэрсэн байж болзошгүй байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд НОБГ-ын аврагчид яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр приус 30 маркийн машины баттерей дэлбэрч гал …

  • 18 September

    Ардын жүжигчин Н.Сувд хүний эрхийн талаар лекц уншина

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн лекц” цуврал арга хэмжээ энэ сарын 21-ний өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны II давхрын хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдаач Намсрайн Сувд оролцож, “Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр лекц …

  • 18 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав

    Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, зургаа авахууллаа. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн дараах заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ …

  • 18 September

    Сувилагч Ж.Уранчимэг таалал төгсжээ

    Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд эмнэлгийн ажилчдын ажил хаялтын, суултын үеэр цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо олон нийтэд зарлаж байсан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг хоёр хоногийн өмнө таалал төгсжээ. Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байсан юм. Түүнд Монголын ард түмэн сэтгэлийн гараа сунгасны ачаар Энэтхэг улсын Fortis эмнэлэгт хэвтэн …

  • 18 September

    Жүжигчин Питер Динклаж “Эмми” наадмаас шагнал хүртлээ

    Телевизийн урлагийн хамгийн томд тооцогддог “Эмми” наадмын 70 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын  Майкрософт театрт болж байна. Эммигийн наадмын шилдэг  туслах эрэгтэй дүрийн шагналыг “Game of thrones” цуврал киноны Тирион Ланнистерийн дүрд тоглодог жүжигчин Питер Динклаж хүртлээ. Тэрбээр өмнө нь 2011 болон 2015 онуудад “Game of thrones” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан билээ. Энэ удаагийн ёслолд тус салбарыг олон …

  • 18 September

    Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт эхэллээ

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жүн-Сок болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр өглөө Хойд Солонгосын нийслэл Пхеньянд хүрэлцэн очжээ. Тэднийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон тэргүүн хатагтай Ри Сол Жу нар Пхеньян дахь Sunan International Airport нисэх буудалд  угтан авсан байна.   Энэ уулзалт хоёр улсын удирдагчдын албан ёсны гурав дахь уулзалт юм. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард талууд …

  • 18 September

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР гурав дахь жилдээ зарлагдлаа

    2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд 3 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой юм. Энэ …

  • 18 September

    Циркчин Б. Баттулга Германы “Супер авьяастан” шоуны эхний шатанд тэнцжээ

    Германы RTL ТВ-ийн “Супер авьяастан” шалгаруулах шоу нэвтрүүлгийн энэ жилийн анхны дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож эхний шатанд тэнцжээ. 6 метр урт, 60 кг хүнд гуалин модыг нуруу, энгэр цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүллээ. Үзүүлбэрийн үеэр тус шоуны шүүгч хоёр эрэгтэйг тайзан …

  • 18 September

    Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын …

  • 18 September

    Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 18-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 18 September

    Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 9. Ангараг гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ …

  • 18 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …