Monthly Archives: September 2018

September, 2018

  • 1 September

    Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх автозамыг засварлана

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэр гаргажээ. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч буй юм. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулахаар болжээ. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх …

  • 1 September

    Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн ИТХ-аас  2014 онд нийслэлийн зарим гудамж замуудад  тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийсэн билээ.Тэгвэл есдүгээр сарын 1,2-ны бямба, ням гариг буюу өнөөдөр маргааш хоёр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  

  • 1 September

    Эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээнд Японы тамирчин түрүүлэв

     Азийн спортын наадмын хүрээнд баасан гарагт Индонезийн Палембан хотноо эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээн болсон ба энэ төрөлд Японы тамирчин Юко Такахаши түрүүлсэн байна.

  • 1 September

    “Apple” компани шинэ загварын гар утсаа танилцуулах төлөвтэй байна

    “АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт ирэх сарын 12-ны өдөр манай компани олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компанийн удирдлагууд баасан гарагт мэдэгдэв.

  • 1 September

    Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил  эхэлж байна.Улсын хэмжээнд 76,4 мянган сурагч нэгдүгээр ангид элсэн орж, сургуулийн босго алхах нь ээ. Энэ жил хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-н амралтын өдөр таарч байгаа учраас албан ёсны хичээл есдүгээр сарын 3-нд эхэлнэ. Харин өнөөдөр зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, …

  • 1 September

    П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?

    “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр Азийн наадамд түрүүлсэн манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин болсон юм. Гэвч түүний алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Учир нь түүний допингийн шинжилгээнээс допинг илэрчээ. Түүний допингийн А, Б …

  • 1 September

    Их мастер А.Энхтуул 100 шатарчинтай зэрэг тоглоно

    Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготой бөгөөд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборт 9 дугаар сарын 02-нд буюу энэ ням гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглох юм байна. 100 суудалтай танхимд тоглолт …

  • 1 September

    Таван шар мэнгэтэй, улаан бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 21. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал:  Ус Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа …

  • 1 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …