Monthly Archives: September 2018

September, 2018

  • 3 September

    Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авчээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн 2 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэжээ. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хүсэлтийн дагуу өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны …

  • 3 September

    Жүжигчин Г. Эрхэмбаяр: Би гудамжинд бие засаад зогсох хүн биш

    “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд бие засаж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр  цахим сүлжээнд тарж шүүмжлэл дагуулаад байгаа.  Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм. Тэрбээр “Энэ бол би биш. Надад эцэг эхээс заяасан нэр төр, аав ээжийн минь буян байна. Тийм болохоор би хэзээ ч гудамжинд шээгээд зогсох хүн биш …

  • 3 September

    ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, сонсогч оюутнуудад эрдмийн баярын мэнд хүргэлээ. Төрөөс боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх …

  • 3 September

    Нүүрсний уурхайд дөрвөн залуу хордож амиа алджээ

    Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан дөрвөн иргэн хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 1-ний өдрийн 20.25 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Энэ дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, …

  • 3 September

    АШУҮИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

    Монголын үндэсний ууган сургуулиудын нэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дээдлэн Оюутнаа хөгжүүлэх” жил болгон зарласан билээ. Саяхан тус сургуулийн захирлын орлон гүйцэтгэгчээр Анагаах ухааны доктор Ж.Цолмон томилогдож, ажлаа эхлүүлээд байна. Тэгвэл шинэхэн удирдлагын зүгээс энэ хичээлийн жилд багш ажилчдад олгодог урамшууллыг 20 хувиар нэмэгдүүлэх, энэ хүрээнд цалин …

  • 3 September

    Нийслэлийн 28 сургуулийн багш нар ажил хаялт зарлажээ

    Боловсролын салбарын ажилтнууд Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдрөөс ажил хаях тухайгаа мэдэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 28 сургуулийн багш нар ажил хаяжээ. Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна. Ажил хаялт зарласан 28 сургууль: Хан-Уул дүүрэг 18 дугаар сургууль 26 дугаар сургууль 34 дүгээр сургууль 41 дүгээр …

  • 3 September

    Азийн спортын наадам-2018 амжилттай болж өндөрлөв

    Азийн спортын арван наймдугаар наадмын тэмцээнүүд Индонез улсын Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжилж, хаалтын ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт болсноор ёслол төгөлдөр өндөрлөлөө.

  • 3 September

    Д.Сумъяабазар: Ирэх онд 100-150 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 129 дүгээр бага сургууль, 67 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо.  Д.Сумъяабазар гишүүн нээлтийн үеэр нийт сурагчид, багш ажилчид, эцэг эхчүүдэд хандан хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр бүтэн гурван сарын турш ангийн нөхөд, багш нараа санасан сурагчид бие биетэйгээ догдлон уулзаж, зуны турш нам гүм байсан сургууль, анги танхимуудад хонхны дуу цангинан, …

  • 3 September

    УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

    Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан байдаг. Харин тэрхүү мэдээллийг анх “News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ. Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр …

  • 3 September

    Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээе

    “Багш нар ажил хаяна” гэх эдгээр үгсээс шударга ёс үнэртэхээ болиод удаж байна. Дан ганц багш нар гэлтгүй, ажиллаж, хөдөлмөрлөдөг бүхий л хүний цалин амьдралд нь хүрэлцэхгүй, өрнөөс өрний хооронд бэрхшээл дүүрэн амьдарч байна. Гэвч тэр бүгдэд ажлаа хаяад төрийг шантаачлах, цалингаа нэмүүлэхийг шаардах чадамж алга. Харин багш болон эмч нарт тийм боломж байгааг олж харсан цөөн бүлэг хүмүүс “ажил …

  • 3 September

    У.Хүрэлсүх: Тамхичин биш тамирчин, спиртлэг биш спортлог амьдарцгаая

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Өдөрлөгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон биеийн тамир, спортын байгууллагуудын тамирчид, багш сурагчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо. Өдөрлөгийн үеэр Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчдын чансаа шалгах тэмцээн боллоо. Мөн 40 гаруй спортын төрлийн үзүүлэх тоглолтууд …

  • 3 September

    Монгол оюутнуудын хооллолтын ЗУРГААН алдаа

    Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог. Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм. Оюутнууд хооллолтын байдалдаа …

  • 3 September

    Японы тамирчин азийн наадмын “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” шагналын эзэн болжээ

    Индонези улсад өнгөрсөн ням гарагт амжилттай өндөрлөсөн “Азийн спортын наадам-2018” тэмцээнд Японы багийн усанд сэлэлтийн тамирчин Рикако Икее эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрлөөс нийт 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж, энэхүү наадмын “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” хэмээх шагналыг хүртжээ. “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин хэмээх сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэхүү шагналыг хүртэнэ гэж төсөөлөөгүй явсан тул маш их …

  • 3 September

    Д.Отгонбаатар: Г.Батбаатар их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь илэрлээ

    АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нарыг тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Уг асуудлаар АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатараас тайлбар авлаа. – АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нартай холбоотой мэдээлэл хэр бодитой вэ? – АШУҮИС-ийн захирлаар …

  • 3 September

    Трамп, Путин хоёрын уулзалтад зориулж зоос гаргажээ

    Цагаан ордон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын тэргүүн Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын дурсгалд зориулж зоос гаргажээ. Бэлэг дурсгалын дэлгүүрийн сайтад тус зоосны зураг хараахан ороогүй боловч сэтгүүлч Кеннет Вогел Twitter-т жиргэсэн байна. Guess who’s hyping the TRUMP-PUTIN summit challenge coin? @RT_com. https://t.co/wPRQrpjOZr https://t.co/otq6JA17B5 — Kenneth P. Vogel (@kenvogel) September 2, 2018 “Бид Трамп, Путин хоёр ямар тохироо хийснийг …