Monthly Archives: September 2018

September, 2018

  • 3 September

    Есдүгээр сарын өрнийн зурхай

    Хонь Хониныхны хайр дурлал энэ сарын турш аз жаргалтай, баяр хөөртэй, идэвхитэй өнгөрөх нь. Хостой Хониныхон хамтрагчтайгаа сайтар ярилцаж, нэг нэгнээ ойлгож, үүсээд байгаа үл ойлголцол, хөндий харилцаагаа сэргээхийг од эрхэс зөвлөж байна. Харин ганц биечүүдийн хувьд хэн нэгэнтэй сонирхолтой яриа өрнүүлэх, мэдрэмжээ хуваалцах боломж гарч ирнэ. Хэрвээ чи шинэ харилцаа эхлэхээр зэхэж байвал үр дүн нь чиний хүссэнээр байх …

  • 3 September

    Э.Цэндбаатар азийн наадмын аварга боллоо

    Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн  ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглож 3:2-оор хожиж Азийн наадмын алтан медаль хүртлээ. Мөн боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ.

  • 3 September

    Үймээн дэгдээсэн жагсагчдыг баривчлан саатуулжээ

     Германы зүүн өмнөд нутгийн Хемниц хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар 300 орчим хүнийг баривчлан саатуулсан тухай цагдаагийн газраас гаргасан мэдээлэлд тэмдэглэжээ. Хууль хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, янз бүрийн нам болон хөдлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд 9,5 мянга орчим хүн оролцсон байна. Ням гарагийн оройны байдлаар зодолдох, өмч хөрөнгө эвдэн сүйтгэх, цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлэх, хориотой байгууллагуудын сүлд тэмдэг ашиглах зэрэг хууль …

  • 3 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 23. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. 10:38 цагт сар тал …

  • 3 September

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орохгүй, дулаарна. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр …

  • 2 September

    М.Жаргалсайхан: АШУҮИС-ийн нэг ч багшийг ажлаас халаагүй

    АШУҮИС-аас олон багш нар халагдлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна тиймээс бодит мэдээллийг АШУҮИС-ын Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга М.Жаргалсайханаас тодрууллаа. – АШУҮИС-ийн 10 гаруй багшийг ажлаас халсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн  хэрэгслээр гарсан. Энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөөч?  -Өнөөдрийн байдлаар АШУҮИС-аас нэг ч багш ажлаас халагдаагүй. Харин Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг, тус газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Гантулга нар тендертэй …

  • 1 September

    Багш нарын ажил хаялтын цаад шалтгаан “улс төр” биш биз

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлуудын хэрэгжилтийг шаардаж, ажил хаялт хийх болсноо БШУҮЭ-ийн холбооноос өнөөдөр /9.1/ хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Тус салбарынхан төсөвт тусгагдсан 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш, ажилтнуудын үндсэн цалинг энэ сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх, ажил …

  • 1 September

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Нэгдүгээр сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо

    Өнөөдөр 9 сарын 1-ны өдөр. Энэ өдөр шинэ хичээлийн жил эхэлж, сургууль цэцэрлэг хүүхэд багачуудын дуу хуураар бялхдаг. Энэ удаагийн шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллах бөгөөд тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм. Мөн урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд шинээр  элсэн орохоос …

  • 1 September

    Хүүхдэдээ ухаалаг утсаа өгч болохгүй 10 шалтгаан

    Эцэг эхүүдийн хувьд хүүхдэдээ ухаалаг утсаа өгөх нь зөв эсэх буруу талаар асуудал үүсдэг билээ. Тэгвэл таны хүүхдэд гар утас муугаар нөлөөлнө гэж та бодож байсан уу? 1. Эцэг эх болон хүүхдийн харилцааг өөрчилнө Ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн цагаас эхлэн хүүхэд болон эцэг эхүүдийн хоорондын харилцаанд өөрчлөлт орсныг та анзаарсан биз ээ. Ухаалаг гар утас хэрэглэх нь хүүхдэд эцэг эхтэй …

  • 1 September

    Үдийн цай хөтөлбөрт 64 тэрбум төгрөг төсөвлөх санал хүргүүлжээ

    БСШУСЯ-наас ЕБС-ийн бага ангийн сурагчдад олгодог үдийн цай хөтөлбөрийн төсвийг ирэх онд 64 тэрбум болгож нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ Хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг үдийн цайнаас хүртэх ёстой ч үдийн цайны илчлэгийг хангах гэж хэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээр үйлчилж буйг судалгаагаар тогтоожээ. Үдийн цай хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 400 мянга орчим хүүхэд хамардаг бөгөөд нэг хүүхдэд  …

  • 1 September

    Есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 87 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй

    Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвшилцлийн үр  дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж,  асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон хэмээн мэдээлсэн бол өнөөдөр Багш нарын үйлдвэрчний байгууллагаас есдүгээр сарын 3-нд хичээл хаялт зарлана хэмээн мэдэгдлээ. МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг“Бид салбарынхаа яамтай өчигдөр  уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа  талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа  гол шаардлага болох цалин …

  • 1 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор тус сургууль дээр очлоо. Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм. Харин Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р …

  • 1 September

    У.Хүрэлсүх: Багш нарын өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газар үе шаттайгаар шийдвэрлэн ажиллана

    Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдадаа мэндчилгээ илгээснийг хүргэж байна. Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна. Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн …

  • 1 September

    2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүдийг энэ жил элсүүлэхгүй

    Зарим эцэг эхчүүд таван настай хүүхдээ 1-р ангид элсэн суралцуулах хүсэлтээ илэрхийлэх болсон байна. Гэвч энэ жил Увс аймгийн ЕБС-иудын хувьд 2012 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсөн 6 настнуудыг бүртгэн авч байна. Харин 2013 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байгаа аж.

  • 1 September

    Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл

    Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл: 1. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДАХ Хүний уураг тархины духны муж хэсэг нь хүний анхаарал төвлөрөх, аливааг урьдчилан төлөвлөх болон өдөөлтийг зохицуулж байдаг. Энэхүү тархины хэсгийн үйл ажиллагаанд саад учрах үед анхаарал сарних, аливаа ажлыг хойш тавих, хувийн зохион байгуулалт алдагдах ба аливааг эргэцүүлэн тунгаах чадвар алдагддаг. Тархины энэ хэсэгт гэмтэл үүсгэдэг хүчин зүйлсүүдэд …