Monthly Archives: September 2018

September, 2018

  • 14 September

    “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулан гэр урлан байгуулжээ

    Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн,”Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу хөгжмийн наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болж өндөрлөлөө. Уг  наадмын орчин үеийн дуу дуулаачдын уралдаанд мэргэжлийн урлагийн театр, чуулгын 42 залуу авьяастан хоолойн чадлаа сорьсон байна. Орчин үеийн дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрт ДБЭТ-ын гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байрт …

  • 14 September

    Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

    Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, …

  • 14 September

    БНХАУ, ОХУ-д төвтэй хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ

    Умард Солонгос руу хориотой бараа материал нийлүүлж буй асуудлыг зогсоох зорилгоор БНХАУ болон ОХУ-д төвтэй мэдээлэл технологийн хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар уг хоёр компанийг Умард Солонгос үүсгэн байгуулсан байна. АНУ-ын Сангийн сайдын туслах Маршалл Биллингсли Төлөөлөгчдийн танхимын байнгын хорооны хуралдааны өмнө мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, “Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш АНУ …

  • 14 September

    Мишель Обамагийн “Becoming” номын танилцуулга болно

      АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, арваннэгдүгээр сард  10 хотоор аялахаар болсон байна. Тэргүүн хатагтай асан энэ оны хоёрдугаар сард албан ёсоор мэдэгдэл гаргаж, арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болгоно хэмээн зарласан юм. Мишель Обама арваннэгдүгээр сарын 13-нд төрсөн Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх ажээ. Номоо сурталчлах түүний аялал …

  • 14 September

    Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын цэргийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ эхэлжээ

    Пүрэв гарагийн өглөө Панмунжом тосгонд Өмнөд Солонгос болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цэргийн төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээ эхэлсэн тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ун нарын есдүгээр сарын 18-наас эхлэн гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг угтан энэхүү яриа хэлэлцээг зохион байгуулж байгаа юм. Уг яриа …

  • 14 September

    “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино “Оскар”-т өрсөлдөнө

    Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино 49 дахь жилдээ зохиогдож буй Оюутны олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч 91  дахь удаагийн Академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өчигдөр  /2018.09.13/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа. Энэ жилийн “Student Academy Awards” уралдаанд  олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. “Student Academy Award” …

  • 14 September

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 14 September

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсэхийн анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 14 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 5. Сугар гараг. Хонгорцог одтой, , нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал:  Шороо Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа …

  • 13 September

    Газар шорооны ажил хийхгүйгээр цэвэр усны шугам солих дэвшилтэт технологийг нэвтрүүлж эхэллээ

    Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургийн 856,5 км шугам сүлжээ бий. Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй  жил болсны улмаас  элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага жил бүр тулгардаг.  Тэгвэл Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн …

  • 13 September

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Балигийн чуулга уулзалтын Гүйцэтгэх хорооны хуралд оролцож байна

     УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцов.  Улс орноо төлөөлөн ирсэн  парламентын 4 дарга, 10 дэд дарга цуглан, энэ удаагийн чуулганаар батлах “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, ирэх онд болох ээлжит чуулганы сэдэв, агуулгыг ярилцлаа.  …

  • 13 September

    Прокурор Х.Тамирт таван жилийн ял оноожээ

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ. Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм. Тэгвэл …

  • 13 September

    Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй

    Баянзүрх дүүрэгт ирэх сарын 27-нд санал авахаар товлогдоод байсан ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16-р заалтуудыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн давж …

  • 13 September

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэдэд шаардлага хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан юм. Гишүүдийн шаардлагын дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдаж ээлжит бус чуулган зарлах товыг тодорхой болгох чиглэл өгсөн.Харин  Хууль зүйн байнгын хорооны хурал …

  • 13 September

    Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

    Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус …