Monthly Archives: September 2018

September, 2018

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. УЛААНБААТАР …

  • 14 September

    Ирэх Даваа гаригаас эхлэн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

    Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ. Талууд тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан:Үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Өнөөдрөөс ажил хаялт албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна.Ирэх даваа гарагт сургууль …

  • 14 September

    Монголын байт харвааны тамирчид 1 алт, 3 мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

    Олон улсын мастеруудын тоглолтын холбооноос анх удаа Ази, номхон далайн орнуудын дунд спортын их наадам зохион байгуулж байна. Анхдугаар наадам Малайзын Пенанг хотноо 9-р сарын 7-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг их наадамд 23 орны 5500 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд манай улс спортын 7 төрөлд тамирчдаа илгээжээ. Үүнээс байт харвааны тамирчид хувийн төрлийн тэмцээндээ амжилттай оролцоод …

  • 14 September

    Х.Баттулга: Эдийн засгийн коридорыг урагшлуулах механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв. -Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв? -2018 оны …

  • 14 September

    У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалахыг эцэг, эхчүүдэд уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов. ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн …

  • 14 September

    Х.Баттулга: Монгол эх орны хилийн анги, салбар бүхний бахархалт үүрэг, дайчин үйлсэд халуун талархал илэрхийлье

    Монголын түүхэнд “Баруун хилийн тулгаралт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг …

  • 14 September

    Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

    БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг энэ сарын 27-ноос ирэх сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг 2018 …

  • 14 September

    Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг

    Багш нарын ажил хаялт хэрээс хэтэрч хүүхдүүдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй тэдний хүсэл сонирхол үнэндээ бодит байдал дээр боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар энэ оны 9-р сарын 1-нээс багш, сувилагчдын цалинг 8-12,3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 74,912 багш ажилчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд 8 хувийн …

  • 14 September

    Түрээсийн 100 дугуйг нэмж үйлчилгээнд гаргахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, …

  • 14 September

    “Рашаан хад” баримтат кино Болгарт болсон наадмаас тусгай шагнал хүртжээ

    Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар наадам Софи хотод боллоо. Кино наадамд 20 орчим орны кино найруулагч 120 гаруй баримтат болон уран сайхны киногоороо оролцсон байна.Тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, манай …

  • 14 September

    Тайванийн баримтат кино наадам Монголд нээлтээ хийнэ

    Монгол Улсын Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох гэж буй “Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ есдүгээр сарын 18-наас 21-ний хооронд СУИС-ийн /хичээлийн IY байр/ Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют” театрт зохиогдоно. Энэ удаагийн баримтат кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт долоон баримтат кино бүтээл үзэгчдийн …

  • 14 September

    Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа номын баярт оролцоно

    “Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй шүү дээ… Яршиг л байна” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” оролцохоор болжээ. Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр энэ сарын 15-нд буюу маргааш 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна. Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн МУГЗ, …

  • 14 September

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сургалт зохион байгуулав

    Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргийн статистик мэдээллийг шинжлэх ухааны арга зүйгээр тооцох, үнэн бодитой гаргах, анхан шатны бүртгэл мэдээллийг сайжруулах зорилгоор Үндэсний Статистикийн хороотой хамтарч Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дүн бүртгэл хариуцсан албан хаагчдад статистикийн арга, аргачлалын мэдлэг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт, семинарыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НИТХ-ын …

  • 14 September

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг уламжлан албан бичиг хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багш нарын цалин нэмэх асуудлаар өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Албан бичигтээ Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон багш ажилчдын төлөөллийн шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.     

  • 14 September

    Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээний Алтан цомыг Монгол бүсгүй хүртлээ

    Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн болжээ. Тус бүтээлийн тухайд нийт 35кг жинтэй цэвэр шоколадаас бүтсэн бөгөөд өнгөт деталуудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авчээ. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцоор …