Monthly Archives: December 2018

December, 2018

  • 22 December

    “Алтан бөмбөг 2018”-ын шилдгүүд тодорлоо

    Шинэ оны босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо шилдгүүдээ тодруулдаг “Алтанбөмбөг-2018” наадам энэ сарын 12-нд болж шилдгүүдээ тодрууллаа. “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ” Ц.ГАНБОЛД 2018 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон “Монголын тэмүүлэл” клубийн дасгалжуулагч Ц.Ганболд тодорлоо.Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд анх удаа өрсөлдөж, гайхалтай тоглолтуудыг үзүүлэн хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн “Токио …

  • 22 December

    Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодров

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуйрайлал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өчигдөр 18 дахь жилдээ  зохион байгууллаа. “Шилдэг тамирчин хүүхэд” БЗД-ийн Тэргүүний 111 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн “Шилдэг авьяаслаг хүүхэд” БЗД-ийн …

  • 22 December

    Э.Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

    Хонконг хотноо болж буй Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа ОУИМ, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож, Геннисийн номонд бичигдэхээр болжээ. Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд  эх орноо …

  • 22 December

    Үхрийн цул махны үнэ 70 төгрөгөөр нэмэгджээ

    Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулдаг. 2018 оны арванхоёрдугаар сарын гуравдугаар долоо хоногийн махны үнэ ханшийн мэдээллийг хүргэе. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6750 төгрөг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр (1.0%) өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” …

  • 22 December

    Фото “National Geographic” сэтгүүлийн 2018 оны шилдэг гэрэл зургууд

    Дэлхийд алдартай “National Geographic”  сэтгүүл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг National Geographic Photo Contest 2018 гэрэл зургийн уралдаанд оролцож буй шилдэг бүтээлүүдийг танилцууллаа. Янзага хөөж буй үчимбар Бяцхан хүүг живэхээс аварч буй загасчин Боловсролын шинэчлэлтийг эсэргүүцэж буй Парисын оюутнууд Галт тэргэнд багтаагүйн улмаас дээвэр дээр нь суун явж байгаа хүмүүс Гүрвэлийн аманд орсон сагамхай загас амьдрахын төлөө эцсийн хүчээ шавхан …

  • 22 December

    НӨАТ-ын урамшууллын 200 сая төгрөгийн азтан маргааш тодорно

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу ням гаригт явагдана. Энэ удаагийн тохирлын супер шагнал 200 сая төгрөг юм. Иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр /2018.12.22/ 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.

  • 22 December

    “Бөртэ чоно 2018” -ын “Шилдгийн шилдэг тамирчин”-гаар боксчин М.Нандинцэцэг тодорлоо

    Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно” ёслолын ажиллагаа 16 дахь жилдээ  өчигдөр /2018.12.21/ Соёлын төв өргөөнд болж, шилдгүүд тодорлоо. Энэ жилийн Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо. Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт …

  • 22 December

    Фото:“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч циркчин Дулма Пунцукова

    “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын шалгаруулалтад  амжилттай оролцож, дэд байрт шалгарсан ОХУ-ын Буриад улсын циркийн жүжигчин Дулма Пунцукова, Павел Истомин нар хэдийнээ монголчуудын сайн танил болжээ. Тэд хоёул Буриадын циркт ажилладаг бөгөөд Дулма Пунцуковаг шоунд оролцохоор Монголд ирэхэд нь найз залуу, гэр бүлийнхэн нь хамт ирж, дэмжсэн байна. Түүний найз залууг Алексей Боровицкий гэдэг бөгөөд чөлөөт бөхөөр хичээллэдэг гэнэ. Алексей …

  • 22 December

    Богдхан уулан дахь зэрлэгшсэн 195 нохдыг устгажээ

    Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал цөөнгүй гардаг. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад, зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар …

  • 22 December

    Мал хулгайлж, нядалдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Шинэ жилийн баяр болон сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар, арванхоёрдугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын дөрвөн тооны адууг хулгайлан шулж, авч явсныг илрүүлжээ. Мөн 20-ний …

  • 22 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 15. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 22-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн …

  • 21 December

    Шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв. Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, …

  • 21 December

    Улаан загалмайн нийгэмлэг 6400 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.   Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.   Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг …

  • 21 December

    Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшилж буйд ард иргэдээс хүлцэл өчив

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа долоон гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.     Өнөөдрийн нэгдсэн …