Monthly Archives: December 2018

December, 2018

  • 25 December

    Ой тогтоолтын ДАШТ-ээс манай тамирчид багаараа хүрэл медаль хүртлээ

    БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн пүрэв гарагаас эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюуны өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 …

  • 25 December

    Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа

    Ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусыг Зориг сан ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна. Уг хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх бөгөөд ажилгүйдлийг бууруулж, залуусын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой. Тавигдах шаардлага: 26 хүртэлх настай байх Ажил хөдөлмөр эрхлэх чин …

  • 25 December

    “Дакар ралли-2019”-д ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар оролцоно

    Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли-2019” олон улсын тэмцээн Перу Улсын нутаг дэвсгэрт ирэх нэгдүгээр сарын 6-17-нд зохион байгуулагдана. 41 дэх удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины “SxS”, мотоциклийн ангилалд гурван тамирчин болон албаны багийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. “SxS” ангилал буюу дөрвөн дугуйтаар автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар Францад …

  • 25 December

    Шинэ клип:Дуучин Л.Насанбуянгийн “Цас” дууны клип цацагдлаа

    Улсын филармоны залуу уран бүтээлч, МУСТА дуучин Л.Насанбуян “Цас” дууны клипээ энэ сарын 22-нд олон нийтэд хүргэлээ. Тэрбээр 2012 онд “Хэзээ ч мартагдашгүй” цомогт орсон “Цас” дуугаа шинэчлэн найруулж ийнхүү фэнүүддээ хүргээд байна. “Цас” дууны аяыг С.Мөнхбат, үгийг Н.Бат-орших бичсэн бол клипийг Proline Studio-ийнхан хийжээ. Дуучин Л. Насанбуян анх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болсон гэдэг. Тиймдээ ч үргэлж тэмцээн уралдаанд …

  • 25 December

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулжээ

    БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”, мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө. Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон …

  • 25 December

    Монгол бүсгүй “Манжуурын Мисс” тэмцээний ялагч боллоо

    Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын олон улсын XV уралдаан энэ сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө. Уг уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Отгонтэнгэр Их Сургуулийн гуравдугаар курсийн оюутан Г.Содгэрэл тэргүүн миссээр тодорчээ. Тэрбээр Эрдэнэт хотоос оролцсон бөгөөд урьд нь олон улсын аялал жуулчлалын “Miss-2018” уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм.   Уралдааны дэд байрт Монгол Улсын гоо бүсгүй Б.Азжаргал, …

  • 25 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн …

  • 25 December

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 18. Ангараг гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Сансар Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 24 December

    Эрдэнэт үйлдвэр 2018 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарлаа

    МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилсөн. МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг …

  • 24 December

    Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Мөн өнөөдөр буюу 24-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Иймд: Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй …

  • 24 December

    Улаанбаатар хот орчимд энэ онд 873 удаа газар хөдөлжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.   Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм. Гол идэвхжилт Эмээлт, …

  • 24 December

    Маколей Калкин зул сарын сурталчилгаанд тогложээ

    Шинэ жилийн баяр болгоноор бидний үзэх дуртай “Гэртээ ганцаараа” киноны гол дүрд тоглосон Америкийн жүжигчин Маколей Калкин“Google” компанийн зул сарын  сурталчилгаанд тогложээ. Сурталчилгааг “Google туслахтай дахиад гэртээ ганцаараа” гэж нэрлэжээ. Сурталчилгаанд “Гэртээ ганцаараа” киноны гол дүр Кевин Маккаллистер зул сарын өмнөх орой гэртээ ганцаараа үлдэх бөгөөд “Google”-н дуут туслах болон “ухаалаг гэр” систем ахуйн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд нь түүнд тусалж байгаагаар гардаг байна.    

  • 24 December

    Дуурийн дуучин Э.Анхбаяр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

    Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлжээ. Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдрүүдэд болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд Дуурийн дуучин …

  • 24 December

    “Мавангүй”, “Есөн үе”, “Сод хангарьд” компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

    Нийслэлийн 55-р тусгай дунд сургуулийн сурагчдын шинэ жилийн сүлд модны баяр  боллоо. 55-р сургуулийн захирал Ч.Ганбилэг  ”Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтах ондоо эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөн”  үг хэлж шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээв. Баяр дээр  “Мавангүй”, “Есөн үе”, “Сод хангарьд”ХХК -ний төлөөллүүд ирж 250 сурагчдад бэлэг гардуулан өгөв. Тэд үндэсний чанартай бүтээгдэхүүнийг хүүхдийн нас насанд тохируулан  бэлдсэнээс гадна хүүхэд бүрт утааны маск дагалдуулан өглөө, Дашрамд хэлэхэд  эдгээр …

  • 24 December

    Дуучин Э.Энхжингийн “Bad girl” дууны клип цацагдлаа

    Ая зохиогч, дуучин Б.Ангирмаагийн шавь залуу дуучин Эмма буюу Э.Энхжин хоёр дахь уран бүтээл “Bad girl” дууныхаа клиппийг энэ сарын 19-нд сонсогчдын хүртээл болголоо. “Bad girl” дууны хөгжмийг Н.Тэмүүлэн, үгийг реппер Данка, клипийг “Pro Star” хийсэн байна. Залуу дуучин Э.Энхжингийн хувьд өмнө нь хэд хэдэн уран бүтээл дээр продюсер, дуучин Б.Ангирмаатай ажиллаж байсан бөгөөд анхны соло уран бүтээл болох “Feel Free” дуугаа өнгөрсөн оны 12-р сард цацаж эхэлсэн юм.