Monthly Archives: December 2018

December, 2018

  • 26 December

    Хэрэглэх хугацаа, хадгалах нөхцөл бичигдээгүй бялуу худалджээ

    Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд орон нутагт чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах явдал гарсаар байна. Тухайлбал, Увс аймгийн хүнсний зах дээр Улаанбаатар хотын “Гунахонгор” компанид үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг хөлдөөсөн байдалтайгаар ил задгай борлуулж байсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас таслан зогсоожээ. Мөн тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэсэн бялуу ямар нэг …

  • 26 December

    “Хөх сувд 2018”-ын эзнээр Л.Батжаргал, Г. Угалзцэцэг нар тодорлоо

    Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “Хөх сувд-2018”сүлд модны наадмаа 10 дахь жилдээ зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ. Энэ жилийн “Хөх сувд-2018”-ын эзнээр Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр ангийн сурагч зургаан настай Л.Батжаргал, Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга Г.Угалцэцэг нар шалгарсан байна. Зургаан настай Л.Батжаргал Малайз улсын Куала Лампур хотод энэ сарын 9, …

  • 26 December

    БНХАУ Чингис хааны зурагтай бэлгэвч худалдаанд гаргасан нь Монголын төр засгийг доромжилж байна

    Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч худалдаалагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тус хөдөлгөөнийхөнд БНХАУ-д суралцдаг оюутнууд бэлгэвчийн зургийг авч явуулсан байна. Энэ тухай Улсаа аврах үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр“Чингис хааныг манай Монголчуудаас гадна дэлхий нийт шүтэн биширдэг билээ. Гэтэл Чингис хааны нэр, зурагтай бэлгэвчийг БНХАУ-д үйлдвэрлэн худалдаалж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад …

  • 26 December

    Т.Дэлгэрмөрөн: “МАНАН дэглэмийн эсрэг” тайван жагсаалд аавтайгаа хамт очно

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардсан юм. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гараг буюу маргааш 11:00 цаг гэхэд огцрох өргөдлөө өгөхгүй бол “МАНАН дэглэмийн эсрэг” тайван жагсаалыг Төв талбайд зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр гишүүд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай уулзаж маргааш /2018.12.27/ Сүхбаатарын …

  • 26 December

    “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг  болж байна

    Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Нийслэлийн агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос, 10 хувь нь тээврийн  хэрэгслээс үүдэлтэй. Тиймээс эхний ээлжинд амины орон сууцны дулаан …

  • 26 December

    С.Амарсайхан: Тээврийн цагдаагийн албанд бодитой хөрөнгө оруулалт хийхийг зорих болно

     “Тээврийн Цагдаагийн Албаны 2018 оны тайлангийн хурал”-д  Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан уригдан оролцож, тус байгууллагын  хамт олон, салбарын бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ. Тээврийн Цагдаагийн Алба нь өнгөрөгч оныг амжилт бүтээл өндөртэй үдэж байгаа ч алдаа оноондоо ийнхүү дүгнэлт хийн, ирэх 2019 онд нийслэлчүүдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг улам сайжруулахаар төлөвлөсөн зүйл олон байгаа гэдгийг тус албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Амарсайхан …

  • 26 December

     Х.Баянмөнх:Б.Бат-Эрдэнэ бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана

    Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Дархан аварга Х. Баянмөнх, Б. Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг тойрсон маргаан шийдвэрлэгдэж  зөвшилцөлд хүрсэн талаараа мэдээлэл хийлээ. Энэ талаар Дархан аваргаБ.Бат-Эрдэнэ“Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр  20 насны зөрүүтэй хэдий ч …

  • 26 December

    Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

    Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89.1 хувьтай хангагдсан гэдгийг бид өмнө мэдээлж байсан. 2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, агаарын хэм, хур тунадасны хазайлт, одоогийн цасны бүрхэц, зузаан, нягт, …

  • 26 December

    Б.Жаргалсайхан: Би өвлийн өвгөний ажлыг насан эцэслэтлээ хийнэ гэж өөртөө амласан

    Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр Г.Гомбосүрэн гуайн халааг авч, өвлийн өвөө болоод удаж байгаа билээ. –Өглөөний мэнд, өвлийн өвөө. Шинэ жилийн уур амьсгал ороод ажил ихтэй байгаа ч гэсэн бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. -Та бүхэнд ч бас баярлаж байна. Өвлийн өвгөн хэмээх хүндтэй, эрхэм ажлыг …

  • 26 December

    “Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

    Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах, гэм буруутай эсэхийг хэлэлцэж, шүүх хурлыг товлох юм. Хэргийгсануулахад 2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрладаг “Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, тэдний нэг С.Бямбацогт нь …

  • 26 December

    Богд хааны ордон музей гурван өдөр хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

    Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей арванхоёрдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлөлт зарлажээ. Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Дашрамд дуулгахад, арванхоёрдугаар сарын 29-ний бямба гаригт Богд хааны …

  • 26 December

    С.Сэрчмаа: “Шинэ жил ирлээ” дууг 14 дэх жилдээ дуулж байна

    Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа. -Та аль нутгийнх вэ? -Би хангай нутгийн хүн шүү дээ. Аав маань Архангай аймгийн Батцэнгэл суманд, ээж Булганы Дашинчилэн суманд төрж, өссөн. Байгалийн үзэсгэлэн цогцолсон хангай нутагтаа очих дуртай. -Та нэг хэсэг уран бүтээлээ завсарласан уу. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу? -Би уран бүтээлээ завсарлаагүй л дээ. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд л явж байсан. …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …

  • 26 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 19. Буд гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 25 December

    УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэв

    УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Өнөөдөр хуралдсан Байнгын хорооны хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх …