Monthly Archives: December 2018

December, 2018

  • 28 December

    Дипломат албаны ажилтнууд тангараг өргөв

    Гадаад харилцааны яамны ажилтнууд холбогдох хуулийн дагуу Монгол Улсын дипломат албаны ажилтны, төрийн захиргааны албан хаагчийн тангараг тус тус өргөлөө. Тангараг өргөх ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, та бүхэн ийнхүү төрдөө тангараг өргөж, дипломат болон төрийн албан хаагч боллоо.Маш том хариуцлага дээр гарын үсэг зурж, эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө ажиллах үүрэг хүлээлээ гээд тангараг өргөсөн …

  • 28 December

    Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар хуримын зар дуулгалаа

    Японы мэргэжлийн сүмо бөхөөр барилдаж буй Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ сарын 25-нд хэвлэлийн бага хурал зарлаж гэргийгээ танилцуулжээ. Түүний гэргийг Б.Сувд-Эрдэнэ гэдэг бөгөөд тэд хоёр охинтой аж.Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ жил 30 настай, 2007 оны тавдугаар сард мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлжээ.Б.Сувд-Эрдэнэ долоон жилийн өмнө Япон улсад суралцахаар ирж, дөрвөн жилийн өмнө Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатартай танилцсан байна. Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар хуримын ёслолоо 2019 оны …

  • 28 December

    Жүжигчин А.Мөнгөнзул олон улсын кино наадмын шүүгчээр ажиллана

    Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн кино наадамд Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул тус фестивалийн “Spiritual Films Section”-ийн шүүгчээр албан ёсоор уригдаж оролцох аж. Мөн найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” гэсэн Монгол кино “Cinema of the World …

  • 28 December

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өглөө оройдоо жиндүү хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс секундэд 3-8 метр, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. …

  • 28 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 21. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 27 December

    Ч.Ганжавхлан: Архины үйлдвэр, асрамжийн газар хоёр адилхан төлбөр төлж байна

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ сарын 12-ны өдөр улс орон даяар 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалгыг гаргасан билээ. Тэрбээр өчигдөр (2018.12.26) УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын …

  • 27 December

    Г.Угалзцэцэгт гавьяат тамирчин цол хүртээнэ

    Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгох шийдвэр гаргажээ. Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах …

  • 27 December

    ФОТО: “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг нээж УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Монголчуудыгаа-30 хэмийн хүйтэнд олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж …

  • 27 December

    Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд резидэнт эмч нэмэлтээр ажиллаж эхэллээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо.Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн …

  • 27 December

    Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшлов

    Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 75 гишүүнээс 7 гишүүн хүндэтгэх шалтгаантай, хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 10 цаг 54 минут гэхэд 32 гишүүн хүрэлцэн ирсэн байв.      Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсоныг …

  • 27 December

    Жүжигчин М.Баярмагнайд МУГЖ цол хүртээнэ 

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Макс продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ. Энэ талаар “Макс продакшн”-ы жүжигчин МУГЖ П.Эрдэнэзаан цахим хуудаснаа мэдээллээ.Жүжигчин М.Баярмагнай маргааш 11.00 цагт цол тэмдгээ гардан авах юм байна. М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн …

  • 27 December

    Э.Уужимсэтгэл: Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, 18 настай гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагналыг олголоо. Э.Уужимсэтгэл шагнал гардаж авсныхаа дараа”Намайг урамшуулж дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашдаа улам хичээх болно. Мэргэжил эзэмшээд цаашдаа ирээдүйгээ бүтээх залуучуудыг хөтлөх болно. Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэсэн мэргэжил байхгүй. Хүн өөрөө хичээж …

  • 27 December

    18 настай гагнуурчин охин “Шилдэг залуу ажилчин” боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж: Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо. Монгол …

  • 27 December

    Төрийн ордонд МАНАН халууцаж, гадаа талбайд ард түмэн жиндэж байна

    МАНАН бүлэглэл, “60 тэрбум”-ын гишүүд Төрийн ордонд эрх мэдлээ хамгаалж, олны тархи угаасан мэдээллээр халуу шатан сууна. Өндөр дээд сэнтий, зөөлөн дулаан суудлаа хамгаалахын төлөө хуралдаж, идэр есийн хүйтэнд жагсаж байгаа бээрсэн түмнээ цонхоор тохуурхан зогсоно. Гэтэл хөхөө өвлийн идэр хүйтэнд хөдсөн дээлтэй монголчууд шударга ёсыг тогтоохын төлөө эрүүл мэнд амьдрал ахуйгаа үл хайрхан жагсаж байна. Ард иргэд Монголын төрд …

  • 27 December

    Л.Оюун-Эрдэнэ:Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд 11:00 цагт эхэллээ. “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т. Аюурсайхан, Ж.Батзандан, Л. Болд нарын гишүүд санаачлан зохион байгуулж байна. Жагсаалыг нээж УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Монголчуудыгаа-30 хэмийн хүйтэнд олуулаа цуглахгүй …