Monthly Archives: December 2018

December, 2018

  • 27 December

    Булган аймагт иргэн “Б” амь насаа алдсан хэрэг улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгджээ

    Булган аймагт АН-ын гишүүнийг МАН–ын гишүүд гэрт нь очиж амь насыг нь бүрэлгэсэн гэх ноцтой мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр хэвлэлийнхэнд хандан өгсөн.  Тэгвэл энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий газраас улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэдгийг мэдээллээ. Хэргийг тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр …

  • 27 December

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төвтэй хамтран 10000 маск тараах аянг эхлүүллээ

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төвтэй хамтран өчигдөр /2018.12.26/10000 маск тараах аянг эхлүүллээ. 10,000 маскийг утааны голомтод амьдарч буй Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, замын цагдаа, ТҮК-ийн ажилтнуудад тараахаар болсон байна. 10,000 маскийг Талст худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн жил гаруйн хугацаанд хандивласан таван сая төгрөгөөр авчээ. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 170-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 54-р …

  • 27 December

    Оны шилдэг уран бүтээлчид энэ сарын 29-нд тодорно

     Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч дууссан байна.    Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг  үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг …

  • 27 December

    Б.Монголхүү олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаарт байрт шалгарлаа

    Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын  танхим болон алдарт Марийнский театр болсон. Тус уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Н.А.Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VIII уралдаан ОХУ-д …

  • 27 December

    Хятадад Мао Зэдуны мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэж байна

    БНХАУ-ын үндэсний хөгжлийн үзэл санаа, орчин үеийн үзэл суртал бүрэлдэн бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн томоохон зүтгэлтэн Мао Зэдуны мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэж байна.

  • 27 December

    Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 20. Бархасвадь гараг. Их морь одтой, Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, …

  • 26 December

    ЦУОШГ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна

    Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, жавартай байх талаар ЦУОШГ-аас анхаарууллаа. Өнөөдрийн 20:00 цагаас маргаашийн буюу 12 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. …

  • 26 December

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К. Азизов мэндчилгээ дэвшүүлэв

    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт найз нараа! Та бүхэнд ирж буй 2019 оны Шинэ жилийн чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье! Улиран одож буй жил нь Орос-Монголын дээд хэмжээний гурван уулзалт, зургадугаар сард болсон «Орос-Монголын санаачилга» цуврал арга хэмжээ болж, манай хоёр талын худалдаа 1,6 тэрбум ам. долларт хүрч дээд …

  • 26 December

    Эрэгтэй, эмэгтэй тамирчдад дэлхийн чансааны оноог ижил тэмцээнээр олгоно

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгосон билээ. Тэгвэл ДБНХ арванхоёрдугаар сарын 24-нд болсон хурлаар шинэ журмыг баталж, 2019 оны дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ. Ингэснээр Иван Ярыгины “Алтан Гранпри” (I.24-27), Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), …

  • 26 December

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар, амбулаторийн 62.489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1867 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. …

  • 26 December

    Нийслэлийн 2018 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийнхээ хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авъяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг урамшуулан дэмжих, олон нийтэд алдаршуулах зорилгоор Нийслэлийн хөдөлмөрийн аваргыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар Төрийн захиргаа, банк …

  • 26 December

    НӨАТ-ын баримтаа ирэх оны нэгдүгээр сарын 8-наас хойш бүртгүүлбэл урамшуулал бодогдохгүй

    Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой. Тэгвэл иргэдийн хувьд зарим бүртгүүлсэн баримтад “ААН илгээгээгүй” гэсэн төлөв гарч ирдэг. Үүнийг хэрхэн засах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын …

  • 26 December

    Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам 60 дахь жилдээ болж байна

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын хүүхдийн  ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Харшийн сүлд модны наадмын нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, нийслэлийн …

  • 26 December

    “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдэд талархал илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас …