Monthly Archives: December 2018

December, 2018

  • 21 December

    Б.Бэлгүтэй:NEXT STOP наадмаас нэр цэвэр, бүтээгч үеийнхэн тодорно

    МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ зохион байгуулж буй NEXT STOP наадмын талаар  МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэйгээс тодрууллаа. -Тун удахгүй NEXT STOP наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу байх вэ, ямар зарчмаар шалгаруулалтаа хийх вэ ? -Бүтээн байгуулагчдын NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам 26 дах жилдээ 12-р сарын 29-ний өдрийн 18 цагт Шангри-Ла Улаанбаатарт зохион байгуулагдаж 2018 оны Нийгэм, …

  • 21 December

    NEXT STOP: Бүтээхч цаг эзэддээ “Энх цагийн мөнх дуудлага”-ыг хүргүүлэв

    Өнгөрсөн жил Шилжилтийн үеийг эцэслэж Бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарлаад байсан NEXT STOP энэ онд Бүтээн байгуулалтын дуудлагыг бүтээгч залуустаа, нийгэмдээ хүргүүлж урин залсан. Дуудлагад “Их Монгол – 2044” нүүхүй, нэгдэхүй, бүтээхүй дор бүтээлч эзэн байж, бүтээгч үеийг төрүүлэн бүтээхч цаг авчрахад цаг үе – залуусаа урин дууджээ. МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ зохион байгуулж буй NEXT STOP наадамд олон …

  • 21 December

    Х.Баянмөнх: Бөх сонирхогчид бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээж байна

    Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, дархан аварга Х. Баянмөнх нар өнөөдөр уулзаж зөвшилцөлд хүрсэн байна.Тус уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран байгуулж хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай Дархан аварга Х.Баянмөнх “Бөх сонирхогчид  бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээж байна. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр шийдэх хэрэгтэй болж …

  • 21 December

    С.Мөнхбаяр Засгийн Газрын албан мэдээллийг мушгин гуйвуулж олон нийтэд хүргэжээ

    Арваннэгдүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас 140 гаруй километрын цуваа үүсгэсэн Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт цувааг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь, асуудлын гол цэг болсон Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг үгүйсгэсэн. Тухайн үед орон нутгийн хариуцлагатай албан тушаалтны шийдвэр Өмнөговь аймгийн …

  • 21 December

    Нэг уут бэлгэнд дунджаар 300-400 гр сахар агуулагдаж байна

    Эрүүл мэндийн яамнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. ЭМЯ–ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл: Гэдэсний халдварт өвчнүүд  гарч байгаа нь хувь хүнд болон эрүүл мэндийн байгууллагын зардлыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэснээс өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан …

  • 21 December

    Монгол, Японы байгаль орчны бодлогын зөвлөлийн 12-р уулзалт болов

    Энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад албан ёсны айлчлал хийж айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр оролцон ажилласан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уг сарын 13-ны өдөр Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Япон улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарт …

  • 21 December

    Дуучин BX-ийн Содкотой хамтран дуулсан “Үргэлжлэл” дууны клип цацагдлаа

    “New Star” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж хайрын тухай дуунуудаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Батбаатар буюу ВХ–ийг санагалзах хүн цөөнгүй.  Түүний “My love”, “Sorrow”, “Сак”,  “Ийм нэгэн дурлал” киноны дуунууд нь тухайн үедээ залуусыг байлдан дагуулж, хит болж байсан юм. Тэгвэл энэ сарын 11-ны өдөр дуучин Содкотой хамтран дуулсан “Үргэлжлэл” нэртэй  шинэхэн уран бүтээлээрээ сонсогчдодоо гэнэтийн сюрприз барилаа.

  • 21 December

    Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана. Эргэн сануулахад, Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс …

  • 21 December

    “Энх тайвны төлөөх миний мөрөөдөл” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    XX зууны суут сэтгэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төв, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Энх тайвны төлөөх миний мөрөөдөл” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд боллоо. “Энх тайвны төлөөх миний мөрөөдөл” хүүхдийн гар …

  • 21 December

    Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.  Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан …

  • 21 December

    Энэ онд 529 хоёр ихэр, 13 гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19034 нь эрэгтэй хүүхэд, 18197 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэгдүгээр сарын эцэст …

  • 21 December

    ТЦА: Он гарсаар 2930 жолоочийн эрх түдгэлзсэн

    Тээврийн цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар жолоочдод замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг нь сайжруулах зорилгоор гаргасан зөрчил бүрд нь хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг болсон. Тодруулбал, жолоочийн зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа юм. Тэгвэл “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 2018 он гарсаар эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо …

  • 21 December

    Жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг найман тэрбумаар цэвэр агаарт гаргах саналыг цуцаллаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар найман тэрбум төгрөгөөр  жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт амраах асуудлыг хэлэлцэх байсан ч Засгийн газраас  дэмжихгүй гэдэг  шийдвэр гаргажээ. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хасагдсан байна. Энэ тухай Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар цахим  хуудаснаа мэдээллээ. Энэ асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг” Энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт …

  • 21 December

    “Алунгоо-2018” наадмын Спортын салбарын оны шилдгээр Г.Угалзцэцэг тодорлоо

    Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгууллаа. Спортын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Г.Угалзцэцэг шалгарлаа.Тэрбээр Бодибилдинг, фитнесийн чиглэлээр зургаан жил хичээллэсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Тайланд улсад зохиогдсон ДАШТ-д  амжилттай оролцож  дэлхийн дөрвөн удаагийн …

  • 21 December

    2019 онд Хятад, Монголын харилцааны шинэ аялал эхэлнэ

    Монголын нөхөд өө, 2019 он бидэн рүү чиглэн айсуй. Хуучин оноо үдэн шинэ оноо угтах гэж буйг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс бүх найз нөхдийн амар мэндийг эрэн сайн сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байхын чин сэтгэлийн ерөөлийг өргөе. Өнгөрч буй энэ нэг жил Хятад, Монгол хоёр улсад маань арвин их үр өгөөжтэй жил …