Хөрөг зураач Т.Чингис олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдын хөрөг зургийг бүтээжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөргийг хүртэл зурсан байна. Зураач Т.Чингис нь 2016 онд манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн олон улсын 53 төлөөлөгчдийн хөргийг зурсан уран бүтээлч юм. Тэрбээр одоогоор нийт 700 гаруй …
Yearly Archives: 2018
October, 2018
-
12 October
Дүрслэх урлагийн бүтээлүүдийг улсын санд худалдан авлаа
Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу өчигдөр 2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулсан уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн …
-
12 October
Бүргэдчин охин Н.Айшолпан хүүхдүүдэд туслах сан байгуулжээ
Бүргэдчин охин Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болжээ.Энэ талаар өчигдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аав, ээжтэйгээ хамтран хэвлэлийн бага хурал хийж, “Айшолпан сан” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа. Сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.Харин тус сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып …
-
12 October
Өмгөөлөгч Х.Баасанжаргал Олон улсын шилдэг про боно хуульчийн шагналыг хүртлээ
Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн чуулга уулзалтыг Италийн Ром хотноо энэ сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан бусад хуульчдын хамт оролцож байгаа билээ. Барын холбооноос жил бүрийн чуулга …
-
12 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Ус уул Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …
-
12 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, …
-
11 October
Олон улсын охидын өдрөөр 600 охид чууллаа
Олон Улсын Охидын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм. Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ …
-
11 October
Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу …
-
11 October
“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны …
-
11 October
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ
Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр эхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна. Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас …
-
11 October
Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байна. Ц.Баяраа гэгч нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-нөөс 30-нд …
-
11 October
МЭХ-ны Тавдугаар чуулган оролцогчдынхоо эрхийг ноцтой зөрчжээ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнөөдөр UB Palace-т эхэллээ. “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны V-р чуулганд нийслэл болоод 21 аймгаас нийтдээ 3000 эмэгтэйчүүд оролцож байна. Чуулганаар 94 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар олноороо бий болж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах …
-
11 October
Б. Ундармаа: Энэ хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, …
-
11 October
Д.Лүндээжанцан: 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо хуулийн хүрээнд ажилласан
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны …
-
11 October
Зочид буудалд хүний амь насыг хөнөөж зугтаасан этгээдийг илрүүлжээ
Баянгол дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд аравдугаар сарын 5-ны өдөр хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэрэг гарчээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран хяналт шалгалт хийж байх хугацаандаа шуурхай шалгаж илрүүлжээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл