АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Майкрософт” театрт даваа гарагт “Эмми” 70 дахь удаагийн шагнал гардуулах ёслол боллоо. “Эмми” наадмын телевизийн шилдэг драм /цуврал кино/ төрөлд “Хаадын тоглоом” /Game of Thrones/ шилдэгээр шалгарчээ. Жорж Р.Р.Мартинийн уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” цуврал кино нь “Шилдэг цуврал” хэмээх шагналыг гурав дахь удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2015, 2016 онд …
Yearly Archives: 2018
September, 2018
-
20 September
Мальта улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул О.Эрдэнэдалайд экзекватур гардуулав
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон О.Эрдэнэдалайд экзекватур гардуулан өгөв. Дэд сайд Б.Батцэцэг Өргөмжит консул О.Эрдэнэдалайд ажлын амжилт хүсээд Монгол, Мальтын хоёр талын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Томилогч улсаас олгосон патентыг үндэслэн өргөмжит консулд экзекватур олгосон өдрөөс өргөмжит консул үүрэгт ажилдаа …
-
20 September
Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 80 жилийн ойн дурсамж цэнгүүн болно
Алтан гадас одонт “Голомт” цогцолбор сургуулийн 8000 гаруй төгсөгчид Налайх дүүрэг, Монгол орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байна. 2018 оны 06 сарын 09-нд “Голомт” цогцолбор сургуулийн үе үеийн төгсөгчид чуулж төгсөгчдийн холбоо байгуулсан билээ. Шинэхэн байгуулагдсан Голомт цогцолбор сургуулийн төгсөгчдийн “Соёмбо” холбоо нь төрөлх сургуулийнхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нийт төгсөгчдөө уриалан “80 дахь намар” …
-
20 September
ГХЯ:АНУ-д болсон хар салхинд өртсөн монгол иргэн байхгүй
АНУ-ын Зүүн эргийн Хойд Каролин, Өмнөд Каролин, Виржини зэрэг мужид болж буй “Флоренс” хар шуурганы улмаас есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 32 хүн амь үрэгдэж, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгчид орон байргүй болж, урьдчилсан тооцооллоор 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хар шуурганд нэрвэгдсэн Хойд Каролинд 752 мянга, Өмнөд Каролинд 119 мянган иргэн цахилгаангүй болоод байгаа бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх …
-
20 September
Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 20-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …
-
20 September
Бөхийн өргөөг хэрхэн бүтээн босгосон бэ?
Монгол бөхийн өргөөг хэрхэн бүтээн босгосон талаар “Өнөөдөр” сонины 1999 оны 1 дүгээр сарын 10-ны дугаарт сэтгүүлч Р. Чулууны бичсэн нийтлэлийг хүргэж байна. Гарах гэж байгаа XXI зуунд аж төрөх Монгол түмэндээ зориулан өнөө үеийнхэн өвөрмөц нэгэн ордон босголоо. Энэ бол Монголын бөхийн өргөө. XX зууны гэхээр содон, сонин өргөө боссоныг олон хүн үзлээ, бас олон хүн сонссон биз ээ. …
-
20 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 11. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал:Хий Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг …
-
20 September
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орж, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын …
-
19 September
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, …
-
19 September
Танилц: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. 9-р сарын 17-наас 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ. Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн байна. Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх …
-
19 September
Төрийн байгууллагын гаднах зогсоолыг иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх ёстой
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар танилцууллаа. Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ. Мөн …
-
19 September
Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон журам батлагдлаа
Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна. ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ Монгол Улсын Засгийн …
-
19 September
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын биелэлттэй танилцлаа
Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирдэг гэсэн судалгаа бий. Энэ бүхэн нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос үл хамаарч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шат дараатай арга хэмжээ авахаар болсон билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг …
-
19 September
Глэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ
АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Майкрософт” театрт даваа гарагт болсон 70 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр Оскарын найруулагч Глэнн Вэйс өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэрбээр“Амьдралд баяр гуниг хосолж байдаг. Би яг одоо энд зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Ээж минь нас бараад хоёр долоо хонож байна. Ээж минь миний зүрх сэтгэлд үргэлж хамт байх болно. …
-
19 September
Чөлөөт бөхийн тамирчид Кемеровог зорилоо
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл