Yearly Archives: 2018

September, 2018

  • 21 September

    Дэлхийн энх тайвны өдөрт ЮНЕСКО-гийн ерөнхий захирал илгээлт илгээв

    НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг улс орнууд болон иргэд хоорондын энхтайвны ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор дэлхийн энхтайвны өдөр болгон тунхагласан байдаг. Энэ жил эл өдрийг “Энхтайвны эрх-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил” уриан дор олон улсад тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлтийг хүргэж байна. Уг илгээлтэд, “Хаа нэгэн газар хүний эрх зөрчигдсөөр …

  • 21 September

    Японы инженерийн сурах бичгүүдийг үнэгүй өглөө

    Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ хамтран ШУТИС-Коосэн, ТТДС-Монгол Коосэн технологийн коллежийн номын сан болон оюутнуудад Коосэнгийн сурах бичгийг гардууллаа. Үйл ажиллагаанд Мияконожо технологийн коллежийн захирал Иваса Кэнжи, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Сано Хироми, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын япон захирал Күвабара Хирофүми болон “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын …

  • 21 September

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар 25 асуудал хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.          Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2018 оны 69 …

  • 21 September

    “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадам болно

    Монголын моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) моно жүжгийн олон улсын наадам энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 2015 оноос хойш өдгөө  дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд энэ жил Монгол, Якут, Тува, Америк, Казакстан, Солонгос, Болгарь зэрэг орны уран бүтээлчид оролцож авьяас билгээрээ өрсөлдөнө. Уг олон улсын …

  • 21 September

    Монгол Улс Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Бурхан Халдун ууланд анхаарлаа хандуулахгүй байна

    “Дэлхийн соёлын өв- Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” судалгаа, хадгалалт хамгаалалт сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр эхэллээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын төрийн тахилгат үндэсний бахархалт Юнескогийн Дэлхийн соёлын өв Бурхан Халдун уул түүнийг …

  • 21 September

    “Жаргаагүй нар” тайзнаа дахин “мандана”

    УДЭТ-ын уран бүтээлчид “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сарын 27, 29-нд үзэгчиддээ толилуулна. СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн билээ. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Энэхүү жүжгийн найруулагчаар …

  • 21 September

    НҮБ: Орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг анхааруулав

    Ливи дэх сөргөлдөгч талуудын тэмцэл үргэлжилсээр байгаатай холбогдуулан нийслэл Триполи хот дахь орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг Ливид тусламж үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газраас пүрэв гарагт анхааруулав.

  • 21 September

    Идлибийн асуудлаархи хэлэлцээр хэрэгжсэнээр 3 сая хүний амийг аврах боломжтой гэж мэдэгджээ

     ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын хэлэлцээр хэрэгжсэнээр Идлиб дэх 3 сая энгийн оршин суугчийн амийг аврах боломжтой гэж НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

  • 21 September

    Өнөөдөр Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана

    Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо жүдогийн ДАШТ-ий эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг-ийн жингийн аваргууд тодроно. Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны …

  • 21 September

    М.Энхболд: Яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилсон байна

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм. Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн …

  • 21 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 12. Сугар гараг. Булаагч одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Гал  Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 3-5 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр …

  • 20 September

    Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

    Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Зарим эм, бэлдмэлүүд ханиадыг тухайн үед нь дарах  боловч бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлдэг. Сармистай сүүгээр …

  • 20 September

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь …

  • 20 September

    Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын зорчих хэсгийг нээлээ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн …