Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 29. Сумъяа гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг …
Yearly Archives: 2018
October, 2018
-
8 October
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, …
-
6 October
ТАНИЛЦ: 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлэгүүд
2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлгийг БСШУСЯ-наас гаргажээ. БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ гээд 13 улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтойг албаныхан хэллээ. Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг хамруулах аж. Харин магистр, докторт бакалавр/магистрын зэрэгтэй 3.0 ба түүнээс дээш …
-
6 October
М.Анхцэцэг хүүтэй болжээ
Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох Мөнхжанцангийн Анхцэцэг хүүтэй болжээ. Тэрбээр энэ долоо хоногт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг юм. М.Анхцэцэг “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Драмын театрын жүжигчин бөгөөд энэ онд “Гэгээн муза” олон улсын наадмаас …
-
6 October
Аравдугаар сард цас их орж, хүйтэрнэ
Цаг агаар орчны шинжилгээний газраас гаргасан аравдугаар сарын цаг агаарын төлөвийг хүргэж байна. Энэ сард нийт нутгаар цас орж, уулархаг нутгаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр …
-
6 October
Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 26 дахь дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан дугаарууд олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.
-
6 October
1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Монголын болон дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан 1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн …
-
6 October
Г.Угалзцэцэг Ази тивийн аварга боллоо
Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ.Тэрбээр 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан юм.
-
6 October
Гурван хүнийг хороохоор төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд оргон зугтааж байсан рецидив гэмт хэрэгтнийг өчигдөр баривчилсан байна.Эх сурвалжийн мэдээлснээр О.Тамир гэгч олон удаа ял шийтгүүлж байсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилахаар цагдаагийн байгууллага удаан ажиллажээ.Түүнийг эхнэрийнхээ биед гэмтэл учруулаад оргон зугтааж байхад нь баривчилсан байна. Ингээд зогсохгүй О.Тамир нь өс хонзонгийн сэдлээр гурван хүний амь нас хохироох төлөвлөгөөтэй байсан тухай мэдээлэв.
-
6 October
Барак Обама хуримынхаа 26 жилийн ойд зориулан гэргийдээ романтик үгтэй зурвас илгээжээ
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишельтэйгээ гэрлэсний 26 жилийн ой энэ сарын 4-ны өдөр тохиож, өөрсдийн твиттэр хуудсаараа дамжуулан бие биедээ романтик үгтэй зурвас илгээжээ. Барак Обама“Ойн баярын мэнд хүргэе хайрт минь. Өнгөрсөн 26 жилийн турш чи минь миний гайхамшигтай хамтрагч байж, намайг үргэлж инээлгэж байсан. Энэ дэлхий дээр ганцхан чамд л хайртай” хэмээн бичсэн байна. Харин түүний эхнэр …
-
6 October
“Mongolia’s next top model” шоу өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар өнөөдөр 20:30 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын “Одон” телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарын шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах …
-
6 October
Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг далайн эргүүдийн нэгийг түр хаахаар болжээ
Тайландын Ко Пхи Пхи Лех арлын “Маяа” эргийг сонгон аялах жуулчдын тоо хэт их нэмэгдсэнтэй холбоотойгоор уг эрэг дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
-
6 October
Вьетнамын цагдаа нар банк дээрэмдэх гэмт хэрэгтэй тууштай тэмцэнэ
Вьетнам улсад банк, банкны тооцооны төвүүд болон алтны дэлгүүрүүдэд дээрмийн хэргийн гаралт ихэссэнтэй холбогдуулан үүний эсрэг үйл ажиллагаагаа чангатгахыг тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.
-
6 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 06. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 27. Санчир гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
6 October
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл