Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр МОНГОЛ УЛС 1 байранд ордог. Та бүхэнд энэхүү эмгэгээс хэрхэн сэргийлэх талаар хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно. Та бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. …
Yearly Archives: 2018
October, 2018
-
27 October
Төрийн өмчийн 15 сургууль, 17 цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” хэмээн заасан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм. Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан …
-
27 October
Цамбагаравын “балгас”-ыг албадан буулгаж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх арга хэмжээ авч байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж заншиснаар “Цамбагаравын балгас”-ыг нийслэл, дүүргийн Газрын алба албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. Тус барилга нь иргэн Н.Төмөр-Очирын эзэмшилд …
-
27 October
Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдсөн бөхчүүд эх орондоо ирлээ
“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид өнөөдөр /2018.10.27/ Будапешт-Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ. Монголын баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн билээ.
-
27 October
“Mongolia’s next top model-2” шоу Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно
Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэлэг дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал аравдугаар сарын 6-наас Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг Боловсрол телевизээр бямба гариг бүрд хүрч байсан бол дөрөв дэх дугаараас эхлэн ням гариг бүрийн 21.00 цагаас гарахаар болсныг дуулгая. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн багийнхан …
-
27 October
Сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө энэ сарын 25-нд цасан шуурганаар 300 толгой бог мал тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгвэл өчигдөр 03.00 цагт Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар түүнийг малтайгаа эсэн мэнд байхад нь …
-
27 October
“Нарантуул” худалдааны төвийн зорчигч тээвэрлэлтийг Драгон руу шилжүүлнэ
“Нарантуул” олон улсын худалдааны төвөөс өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг байна. Тэгвэл “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу …
-
27 October
Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө
Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн …
-
27 October
Ирэх сард ажлын өдөр хоёр удаа амарна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 08 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийг үдээд байна. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу …
-
27 October
KING TUG буюу Н.Төгсцогт Лас-Вегаст тулалдана
Монгол Улсын гавьяат тамирчин, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ. Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэж сэтгэгдлээ …
-
27 October
Жүдоч М.Уранцэцэг өнөөдөр барилдана
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ хүч , ур чадвараа сорин оролцох юм. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г. Одбаяр, 81 кг жинд Н. Дагвасүрэн, +100 кг жинд Б. …
-
27 October
Оросын жүжигчин Николай Караченцов таалал төгсчээ
Оросын жүжигчин Николай Караченцов Москва хотод баасан гарагт 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүний хүү Андрей Караченцов ТАСС агентлагт мэдээлсэн байна. Тэрбээр Москва хотын 62 дугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өглөө нас баржээ. Николай Караченцов “Том хүү”, “Капуцины цэцэрлэгт гудамжнаас ирсэн хүн”, “Цагаан шүүдэр”, “Электрон жаалын адал явдал” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн билээ. 2005 оны хоёрдугаар …
-
27 October
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй
Сүүлийн үед Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн үйлчилгээ явуулж буй авто машинуудыг цагийн хязгаарлалтад оруулж явуулах шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ талаар өчигдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн Улаанбаатар хотын …
-
27 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 18. Санчир гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг …
-
27 October
Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна
2018 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл