Yearly Archives: 2018

November, 2018

  • 15 November

    Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэв

    “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч,”Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ.Тухайн өдөр хэргийн газарт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагынхан оролцож үзлэг хийн, улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч талийгаачийн задлан шинжилгээний хариуг 21 хоногт гарна гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Талийгаачийн шүүх эмнэлгийн …

  • 15 November

    СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин сонгогдлоо

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН–ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН–ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН–ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар …

  • 15 November

    МУГЖ Д.Гүрсэд Жонни Деппийн кинонд тогложээ

    Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Гүрсэд Америкийн жүжигчин Жонни Депптэй хамт Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Waiting for the Barbarians” романаас сэдэвлэсэн шинэ кинонд тоглож байна. Кинонд МУГЖ Д.Гүрсэдээс гадна Wonder Women” /2017/, “Ex Machima” /2014/, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6” /2013/, Ronan-47 /2013/ зэрэг кинонд дүр бүтээсэн Холливудад данстай жүжигчин Б.Ганчимэг тогложээ. Жонни Депи уг киноны гол …

  • 15 November

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ. Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад …

  • 15 November

    ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

    ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан тул прокурорт шилжүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эргэн сануулбал, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоож, Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан …

  • 15 November

    М.Энхболд “Хаан” ширээгээ хамгаалан үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу?

    Сүүлийн өдрүүдэд Улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын дотоод маргаан ширүүн өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс ёс зүй, хариуцлага алдсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцох тухайгаа ч албан ёсоор мэдэгдсэн. У.Хүрэлсүх ч хэлсэн ёсоороо намын даргын хувьд МАН-ын гишүүдэд дотроосоо хариуцлага тооцож Хотын дарга Су.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарыг ажлаа өгөн огцрохыг шаардсан бол МАН-ын бүлгийн …

  • 15 November

    МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү?

    Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН засгаа,намын даргатайгаа солиод жил орчмын хугацаа өнгөрч байна. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон юм чинь М.Энхболдыг намын даргаасаа төдийгүй УИХ-ын даргаас ч буух ёстой гэсэн олон нийтийн шахалт шаардлага байсан ч намын дарга У.Хүрэлсүх нь хагарлыг нэмж, галыг өрдөөгөөд яахав хэмээн болгоомжлон, тэдэнтэй учраа олох гэж нэг жил ёстой л гүрийсэн …

  • 15 November

    Пуужингийн баазуудаа АНУ-аас нуужээ гэх мэдээллийг няцаасан байна

    Умард Солонгос улс АНУ-аас цөмийн баазуудаа нуусан гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг ерөнхийлөгч Доналд Трамп няцаажээ.

  • 15 November

    “21000” реалити шоунд З.Баянсэлэнгэ, А.Хишигдалай нар өрсөлдөнө

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар энэ сарын 26-наас цацагдаж эхлэхэд бэлэн болжээ. Корпорейт Конвеншн Центрт зочид буудалд 10 хонох хугацаанд хорин нэгэн мянгаар худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй оролцогчдоор Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар тодорчээ.   Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод хорин нэгэн мянгаар 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, …

  • 15 November

    “Атганд үлдсэн эрдэнэ”уран сайхны кино олон улсын шагнал хүртлээ

    Энэтхэг улсын Лакхнау хотод “FLO Film Forum” олон улсын кино уран бүтээлчдийн уулзалт зохион байгуулагдаж байна. Энэ үеэр “Хувьсал” продакшны найруулагч МУГЖ У.Уранчимэг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо “Амжилтын эзэн” олон улсын шагналыг өчигдөр /2018.11.14/ хүртжээ. Тэрбээр тус киноны зохиолч, найруулагчаар ажиллахын хажуугаар “Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүр болох СТА А.Ганчимэгийн тоглосон Тайван гэх залуугийн ээжийн дүр болох туслах дүрд …

  • 15 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 8. Бархасвадь гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад …

  • 14 November

    Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

  • 14 November

    Хөнгөлөлттэй зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийг чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ. Хэдийгээр Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний …

  • 14 November

    ЖДҮ-тэй нэр холбогдсон Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

     Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж …