БНХАУ болон Сингапурын төлөөлөгчид өчигдөр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээрийн дунд талууд хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээр орж байна.
Yearly Archives: 2018
November, 2018
-
14 November
“Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлав
Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өчигдөр тус холбооноос мэдээлэл хийлээ. Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж …
-
14 November
Оросын сонгодог хөгжим ДБЭТ-ын тайзнаа эгшиглэлээ
Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр Манай улсад хүрэлцэн ирээд байна. Тусоркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньийн удирдлага дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 6, 7 ны өдөр тоглолтоо хийлээ. Жавхдаст болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжигдсан сонгодог хөгжмийн үдэш мэргэжлийн өндөр түвшинд …
-
14 November
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа УИХ дахь 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг оруулж, хэлэлцүүллээ. Бүлгийн хуралд 59 гишүүн оролцож, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хуралт явуулахад 29:29 харьцаагаар санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулжээ. Хоёр дахь санал хураалтаар 32:27 гэсэн саналаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулах саналыг дэмжсэн …
-
14 November
Найр хурим хийхэд сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 7. Буд гараг. Булаагч одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
14 November
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын …
-
13 November
Ерөнхий сайд машинтай жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн …
-
13 November
Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ
Жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
-
13 November
Ө.Золбаяр: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг мушгин гуйвуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна. Түүнчлэн …
-
13 November
Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11 дүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд …
-
13 November
Монгол Улсын Хүүхэлдэйн театр “70 жил, 70 тоглолт” төсөл хэрэгжүүлэв
Монгол Улсын Хүүхэлдэйн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “70 жил, 70 тоглолт” төсөл, “Үлгэрч эмээ өвөө” зорилтот төслийг тус тус хэрэгжүүллээ. Мөн. нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн хүрээнд Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого тааврыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Н.Мандалын зохиол …
-
13 November
“Хадаа аварга”-ын нэрэмжит барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ. Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм. Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, …
-
13 November
СЗХ:ББСБ-ууд дүрмийн сангаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүй
Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны аравдугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах …
-
13 November
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох захирамж гарчээ
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын …
-
13 November
Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт явууллаа
“Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” Төрийн бус байгууллагаас ХЗДХЯамны Багц 67. Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах /орон нутаг/ ажлын хүрээнд Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч хүмүүст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэл санааны заслын чиглэлээр мэргэжлийн багш сургалт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл