Yearly Archives: 2018

October, 2018

  • 5 October

    Иран улсын шүүх авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноожээ

    Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа юм байна. Ираны шүүхийн байгууллагын хэвлэлийн ажилтны мэдээлснээр, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 33 этгээдэд 20 …

  • 5 October

    “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа

    НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ …

  • 5 October

    “Facebook”-ийг шалгаж эхэлжээ

     Ирландын мэдээллийг хамгаалах комисс “Facebook” нийгмийн сүлжээнээс мэдээлэл алдагдсан хэргийг шалгаж эхэлсэн тухай тус комиссын мэдэгдэлд дурджээ.

  • 5 October

    Хятад улс жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна

    Хятад улс гадаадын орнуудаар аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд мэдээлжээ.

  • 5 October

    Долларын дарлал төгсгөл болж байгаа тухай мэдээлжээ

    Долларын ноёрхол нуран унаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед дэлхийн удирдагчид америкийн валютаас татгалзахыг эрмэлзэж байна гэж Bloomberg” агентлаг мэдээлжээ.

  • 5 October

    Toyota болон SoftBank компани хамтран жолоочгүй автомашин гаргана

    Автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани болон SoftBank харилцаа холбооны корпораци хамтран жолоочгүй автомашин бүтээнэ гэж “Киодо” агентлаг мэдээлэв.

  • 5 October

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 95.5 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар …

  • 5 October

    Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд 12 жилийн хорих ял оноолоо

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр“С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг …

  • 5 October

    УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгах шийдвэрийг хэвээр үлдээлээ

    УИХ-ын гишүүн Д. Муратад холбогдох хэргийн зургаа дахь удаагийн шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд болоо. Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж илрүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 15-нд нийслэлийн Прокурорын газраас Д.Мурат болон М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан юм. …

  • 5 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн …

  • 5 October

    “Цагаан-Уул” яруу найргийн наадам болно

    Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Цагаан-Уул-2018” яруу найргийн тов гарлаа. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Тус наадмыг МЗХ, Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран …

  • 5 October

    Дуурийн гоцлооч Б.Батжаргал БНСУ-д суралцана

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, тенор Б.Батжаргал БНСУ-д суралцахаар болсон байна. Тэрбээр Сөүл хотод урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар болжээ. УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал хэлэхдээ “Дуурийн театрт ороод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сайхан дуурийн гол болон туслах дүрд дуулж байна. БНСУ-д дуучны мэргэжлээрээ суралцахаар болсон бөгөөд сайн суралцаад эх орон, аав, ээжийнхээ нэрийг өндөрт гаргахаа хичээх …

  • 5 October

    “Miss Asia Pacific International- 2018” тэмцээнд Н.Мишээлт гуравдугаар байранд шалгарлаа

    “Ази, Номхон далайн олон улсын мисс-2018” /Miss Asia Pacific International 2018/тэмцээний шалгаруулалт өчигдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Н.Мишээлт гуравдугаар байранд шалгарлаа Miss Asia Pacific International 2018-ний титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртлээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт, Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес, гуравт Монгол Улсын мисс Н.Мишээлт, дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус …

  • 5 October

    Цасан шуурга шуурна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад …

  • 5 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 05. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 26. Сугар гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал:  Мод   Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …