Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өчигдөр БНСУ-ын Сөүл хотын Жунгру дүүргийн ИТХ-ын дарга хатагтай Юү Янь Сүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Жунгру дүүргийн ИТХ нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ИТХ-тай хамтын ажиллагаа байгуулж, харилцан туршлага солилцох хүрээнд энэ удаагийн айлчлал болж байгааг Жунгру дүүргийн хурлын дарга Юү Янь Сүн онцлов. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын …
Yearly Archives: 2018
October, 2018
-
4 October
Гавьяат тамирчин Б.Гангаамаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцов
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг Нийгмийн Форум арга хэмжээ энэ жил “Спорт, Олимпын үзэл санаагаар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах үйл хэргийг дэлгэрүүлэх нь ” сэдвийн дор 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна. Спортоор дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлаар гурван өдөр хуралдаж буй тус Форумд Монгол Улсаас Гавьяат тамирчин, уулын спортын мэргэжлийн тамирчин …
-
4 October
Монгол Улсын Консерваторит гранд төгөлдөр хуур бэлэглэв
Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, уран бүтээлчдэд хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох ёслол хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Консерваторийн концертийн бага танхимд боллоо. Монгол Улсын Консерваторийн анхны эрдмийн зөвлөл энэ сарын 1-ний өдөр байгуулагдан анхдугаар хуралдаанаараа ийнхүү хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох шийдвэрийг гаргажээ. Энэхүү ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа …
-
4 October
Виз хэтрүүлсэн монгол иргэд БНСУ-ын өршөөлд хамрагдаж эх орондоо ирэх боломжтой
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл өршөөлийн аян өрнүүлж байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын алба мэдэгдэв. Дээрх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд БНСУ-д буцаж очиход нь хилийн хоригоос чөлөөлнө. Харин баривчилгаанд өртсөн иргэдийг дээд тал нь …
-
4 October
Солонгос үндэстнийг дахин нэгтгэхэд өндөр зардал гарна
Умард Солонгостой дахин нэгдсэн тохиолдолд гаргахаас аргагүйд хүрэх зардлын хэмжээг хэрэв Өмнөд Солонгосын иргэд мэдвэл тэд хоёр орон нэгдэхийг эсэргүүцэх болно гэж тус улсын консерватив нам болох “Солонгосын эх орончдын нам”-аас парламентын гишүүнээр сонгогдсон Чо Вон Чин мэдэгджээ.
-
4 October
Дани улсад бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглож магадгүй
Бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг 2030 оноос эхлэн худалдахыг хориглох хуулийн төслийг Данийн Засгийн газар парламентаар хэлэлцүүлэх гэж байгаа тухай тус улсын Эрчим хүч, уур амьсгалын яамны төлөөлөгч мэдээлжээ. “Энэ саналыг Засгийн газар парламентад удахгүй албан ёсоор өргөн барина” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв уг саналыг парламентад оруулбал, Дани улс ийм автомашинуудыг 2040 оноос эхлэн худалдахыг хориглосон Их Британи, Франц …
-
4 October
Малайзын нисэх онгоцны буудалд хагас жил амьдарсан сири иргэнийг баривчилжээ
Малайзын Куала-Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд хагас жилийн турш байж, өөрийнхөө бичлэгийг нийгмийн сүлжээнүүдэд тавьж байсан Сирийн иргэнийг цагдаа нар баривчилсан тухай “Star” сонины цахим хувилбарт мэдээлжээ. Бүр гуравдугаар сард Дамаск хүрэх тасалбараар нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд нэвтэрсэн Сирийн иргэн Хассан аль Кантарыг даваа гарагт баривчилсан байна. Цэрэгт татан, байлдааны бүсэд илгээж магадгүй учраас эх орондоо …
-
4 October
“Багш” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ
2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байгаа билээ. Уг өдрийг угтан БСШУСЯ-ны захиалгаар “Багш” уран сайхны киног бүтээжээ. Киноны албан ёсны нээлт маргааш болох бөгөөд киноны дууны видео клип бэлэн болсон байна.Дууны үг, аяыг Д.Баясгалан зохиож, The brothers хамтлаг дуулжээ. Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний …
-
4 October
Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ
Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд таржээ. Бичлэг тарсан даруйд Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулж, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг баривчилсан байна. Сэжигтэн этгээд нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч бөгөөд 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг …
-
4 October
Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна
МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун …
-
4 October
Нэг цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 25. Бархасвадь гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
3 October
УИХ-ын гишүүн Л.Энхболд уриалга гаргалаа
УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван толгой компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас алдагдсан нүүрстэй холбоотой асуудлаар уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа”Миний бие эрхэм нүүрстэй холбоотой нөхдөөс Монголын ард түмэн болон говь нутгийн түмэн олныг хооронд нь талцуулан хэрэлдүүлэх зорилгоор цахим ертөнцөд жижиг сажиг ховын шинжтэй юм эвлүүлж хүн гүтгэж хэрүүл хийхээ зогсоохыг уриалж байна. Харин аль нэг телевизийн сувгаар миний бие болон Эрдэнэс Таван Толгой ХК, …
-
3 October
Ч.Эрдэнэбат: Импортын асуудлыг зохицуулчихвал дотоодын нарийн ээрмэл утасны чанар гологдохгүй
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав. Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад …
-
3 October
ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Оросын Холбооны Улсын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын ”Газрын тосны Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил болгон Монгол Улсын 10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх …
-
3 October
“Мөнгөн усны чимээгүй аюул…, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Дэлхийн хэмжээнд гар аргаар болон бичил уурхайн алт олборлолтод 10-15 сая хүн оролцож байдгаас 4,5 сая нь эмэгтэйчүүд, 1 сая нь хүүхэд байдаг. Алтны үнийн эрс өсөлт нь ойрын жилүүдэд мөнгөн ус ашигладаг уурхайчдын тоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна. Тиймээс Минаматагийн өвчин, нэн ялангуяа мөнгөн усны бохирдлоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учирсан ноцтой үр дагавраас сэргийлэх, улмаар мөнгөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл