Yearly Archives: 2018

September, 2018

  • 15 September

    Цахилгаан тасарсан ч эмнэлгүүд хэвийн ажиллаж байна

    Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр цахилгаан тасарсантай холбоотойгоор ЭМЯ-ны зүгээс мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүллээ. Тухайлбал, УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийжээ. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржиж, …

  • 15 September

    Цайны дээжийг халуунаар өргөдөггүйн учир

    Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө …

  • 15 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар 2018” бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх зорилготой бүх нийтийн гүйлтийн тэмцээний нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэ гүйлт нь өнгөрсөн гурван жилийн турш зохион байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор 3,000 хүн гүйж, 950 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтын ажилд оролцож, 150 гаруй хувь хүн, аж ахуйн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжин …

  • 15 September

    НӨАТ-ын азтан маргааш тодорно

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Өнгөрсөн сарын тохирлоор 50 …

  • 15 September

    “Авьяаслаг Монголчууд” шоу маргаашнаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

    “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг энэ жил гурав дах удаагаа үзэгч та бүхний сэтгэлийг баясгах гэж байна. Тус шоуны гуравдугаар улирлын дугаар  маргаашнаас эхлэн ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно.“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна. …

  • 15 September

    НИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг товлов

    НИТХ-ийн Тэргүүлэгчид өчигдөр  хуралдлаа. Хуралдаанд Тэргүүлэгч С.Амарсайхан, П.Баярхүү, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа нар оролцов. Тус хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн XVIII хуралдаан зарлах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулав. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 56 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотод хэргийн  яаманд Жижиг …

  • 15 September

    Улаанбаатар хотод сайжруулсан түлш нөөцлөх агуулах барина

    НИТХ-ын ээлжит бус IV хуралдаан  боллоо. Хуралдаанд НИТХ-ын  39 төлөөлөгч оролцсоноор  87 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл болон Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай асуудлыг хэлэлцэхээр тогтов. НИТХ-ын дарга С.Амарсайхан ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Агаар орчны бохирдлын …

  • 15 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 6. Санчир гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хурин үйлдэхүй Суудал:  Төмөр Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа …

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. УЛААНБААТАР …

  • 14 September

    Ирэх Даваа гаригаас эхлэн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

    Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ. Талууд тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан:Үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Өнөөдрөөс ажил хаялт албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна.Ирэх даваа гарагт сургууль …

  • 14 September

    Монголын байт харвааны тамирчид 1 алт, 3 мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

    Олон улсын мастеруудын тоглолтын холбооноос анх удаа Ази, номхон далайн орнуудын дунд спортын их наадам зохион байгуулж байна. Анхдугаар наадам Малайзын Пенанг хотноо 9-р сарын 7-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг их наадамд 23 орны 5500 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд манай улс спортын 7 төрөлд тамирчдаа илгээжээ. Үүнээс байт харвааны тамирчид хувийн төрлийн тэмцээндээ амжилттай оролцоод …

  • 14 September

    Х.Баттулга: Эдийн засгийн коридорыг урагшлуулах механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв. -Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв? -2018 оны …

  • 14 September

    У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалахыг эцэг, эхчүүдэд уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов. ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн …

  • 14 September

    Х.Баттулга: Монгол эх орны хилийн анги, салбар бүхний бахархалт үүрэг, дайчин үйлсэд халуун талархал илэрхийлье

    Монголын түүхэнд “Баруун хилийн тулгаралт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг …

  • 14 September

    Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

    БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг энэ сарын 27-ноос ирэх сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг 2018 …