Багш нарын ажил хаялт хэрээс хэтэрч хүүхдүүдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй тэдний хүсэл сонирхол үнэндээ бодит байдал дээр боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар энэ оны 9-р сарын 1-нээс багш, сувилагчдын цалинг 8-12,3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 74,912 багш ажилчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд 8 хувийн …
Yearly Archives: 2018
September, 2018
-
14 September
Түрээсийн 100 дугуйг нэмж үйлчилгээнд гаргахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, …
-
14 September
“Рашаан хад” баримтат кино Болгарт болсон наадмаас тусгай шагнал хүртжээ
Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар наадам Софи хотод боллоо. Кино наадамд 20 орчим орны кино найруулагч 120 гаруй баримтат болон уран сайхны киногоороо оролцсон байна.Тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, манай …
-
14 September
Тайванийн баримтат кино наадам Монголд нээлтээ хийнэ
Монгол Улсын Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох гэж буй “Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ есдүгээр сарын 18-наас 21-ний хооронд СУИС-ийн /хичээлийн IY байр/ Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют” театрт зохиогдоно. Энэ удаагийн баримтат кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт долоон баримтат кино бүтээл үзэгчдийн …
-
14 September
Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа номын баярт оролцоно
“Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй шүү дээ… Яршиг л байна” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” оролцохоор болжээ. Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр энэ сарын 15-нд буюу маргааш 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна. Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн МУГЗ, …
-
14 September
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сургалт зохион байгуулав
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргийн статистик мэдээллийг шинжлэх ухааны арга зүйгээр тооцох, үнэн бодитой гаргах, анхан шатны бүртгэл мэдээллийг сайжруулах зорилгоор Үндэсний Статистикийн хороотой хамтарч Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дүн бүртгэл хариуцсан албан хаагчдад статистикийн арга, аргачлалын мэдлэг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт, семинарыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НИТХ-ын …
-
14 September
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг уламжлан албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багш нарын цалин нэмэх асуудлаар өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Албан бичигтээ Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон багш ажилчдын төлөөллийн шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.
-
14 September
Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээний Алтан цомыг Монгол бүсгүй хүртлээ
Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн болжээ. Тус бүтээлийн тухайд нийт 35кг жинтэй цэвэр шоколадаас бүтсэн бөгөөд өнгөт деталуудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авчээ. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцоор …
-
14 September
“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулан гэр урлан байгуулжээ
Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн,”Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу хөгжмийн наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болж өндөрлөлөө. Уг наадмын орчин үеийн дуу дуулаачдын уралдаанд мэргэжлийн урлагийн театр, чуулгын 42 залуу авьяастан хоолойн чадлаа сорьсон байна. Орчин үеийн дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрт ДБЭТ-ын гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байрт …
-
14 September
Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо
Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, …
-
14 September
БНХАУ, ОХУ-д төвтэй хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ
Умард Солонгос руу хориотой бараа материал нийлүүлж буй асуудлыг зогсоох зорилгоор БНХАУ болон ОХУ-д төвтэй мэдээлэл технологийн хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар уг хоёр компанийг Умард Солонгос үүсгэн байгуулсан байна. АНУ-ын Сангийн сайдын туслах Маршалл Биллингсли Төлөөлөгчдийн танхимын байнгын хорооны хуралдааны өмнө мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, “Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш АНУ …
-
14 September
Мишель Обамагийн “Becoming” номын танилцуулга болно
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, арваннэгдүгээр сард 10 хотоор аялахаар болсон байна. Тэргүүн хатагтай асан энэ оны хоёрдугаар сард албан ёсоор мэдэгдэл гаргаж, арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болгоно хэмээн зарласан юм. Мишель Обама арваннэгдүгээр сарын 13-нд төрсөн Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх ажээ. Номоо сурталчлах түүний аялал …
-
14 September
Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын цэргийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ эхэлжээ
Пүрэв гарагийн өглөө Панмунжом тосгонд Өмнөд Солонгос болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цэргийн төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээ эхэлсэн тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ун нарын есдүгээр сарын 18-наас эхлэн гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг угтан энэхүү яриа хэлэлцээг зохион байгуулж байгаа юм. Уг яриа …
-
14 September
“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино “Оскар”-т өрсөлдөнө
Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино 49 дахь жилдээ зохиогдож буй Оюутны олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч 91 дахь удаагийн Академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өчигдөр /2018.09.13/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа. Энэ жилийн “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. “Student Academy Award” …
-
14 September
Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл