Yearly Archives: 2018

September, 2018

  • 18 September

    Жүжигчин Питер Динклаж “Эмми” наадмаас шагнал хүртлээ

    Телевизийн урлагийн хамгийн томд тооцогддог “Эмми” наадмын 70 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын  Майкрософт театрт болж байна. Эммигийн наадмын шилдэг  туслах эрэгтэй дүрийн шагналыг “Game of thrones” цуврал киноны Тирион Ланнистерийн дүрд тоглодог жүжигчин Питер Динклаж хүртлээ. Тэрбээр өмнө нь 2011 болон 2015 онуудад “Game of thrones” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан билээ. Энэ удаагийн ёслолд тус салбарыг олон …

  • 18 September

    Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт эхэллээ

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жүн-Сок болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр өглөө Хойд Солонгосын нийслэл Пхеньянд хүрэлцэн очжээ. Тэднийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон тэргүүн хатагтай Ри Сол Жу нар Пхеньян дахь Sunan International Airport нисэх буудалд  угтан авсан байна.   Энэ уулзалт хоёр улсын удирдагчдын албан ёсны гурав дахь уулзалт юм. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард талууд …

  • 18 September

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР гурав дахь жилдээ зарлагдлаа

    2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд 3 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой юм. Энэ …

  • 18 September

    Циркчин Б. Баттулга Германы “Супер авьяастан” шоуны эхний шатанд тэнцжээ

    Германы RTL ТВ-ийн “Супер авьяастан” шалгаруулах шоу нэвтрүүлгийн энэ жилийн анхны дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож эхний шатанд тэнцжээ. 6 метр урт, 60 кг хүнд гуалин модыг нуруу, энгэр цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүллээ. Үзүүлбэрийн үеэр тус шоуны шүүгч хоёр эрэгтэйг тайзан …

  • 18 September

    Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын …

  • 18 September

    Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 18-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 18 September

    Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 9. Ангараг гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ …

  • 18 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …

  • 17 September

    “Монгол-Хоккайдогийн бизнес форум”-д НИТХ-ын Ажлын албаны дарга оролцлоо

    Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн.  Япон Улсын Засгийн газар  1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. …

  • 17 September

    Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд болно

    Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд товлогджээ. Түүнийг зодог тайлах болсон нь нутагт нэгт сүмочтойгоо гар зөрүүлсэнтэй холбоотой билээ. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь …

  • 17 September

    Залуус нэгдэн “Эх дэлхий”-гээ цэвэрлэлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран есдүгээр сарын 15-ны “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, хог хаягдлын асуудын шийдлийг гаргах зорилгоор дэлхийн улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх …

  • 17 September

    Хакухо М.Даваажаргал Осака Наоми, Стивен Сигал нарт шагналын мөнгөнөөсөө бэлэглэжээ

    Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё Японы нийслэл Токио хотын Рёгоку Когугикан ордонд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний найм дахь өдөр ёкозуна Хакухо М.Даваажаргал Ютакаяматай барилдан давснаар мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд ёкозуна цолтой 800 дахь ялалтаа авлаа. Ёкозуна Хакухо М.Даваажаргалын үзүүлж буй энэхүү амжилтыг урьд өмнө нь үзүүлж байсан аварга цолтой бөх байхгүй юм. Түүний араас Китаноуми аварга 670 даваа, Чиёнофүжи аварга …

  • 17 September

    Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд …

  • 17 September

    С.Батболд: Улаанбаатар зам засвар, арчлалтын газар маш муу ажилласан байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 онд …

  • 17 September

    УДБЭТ-ийн назгайрлыг хэн засах вэ?

    Төрийн удирдах албаны хариуцлагагүй байдлаас үүсэлтэй зөрчлүүд олон гарч байгаа нь төр, засгийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хангалтгүй үнэлгээ тавих үндэсийг бүрдүүлж байна. Тиймээс Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажлын байрны сахилга батыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр БСШУСЯ-наас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, харьяа …