Yearly Archives: 2018

September, 2018

  • 11 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 11 September

    Алга болсон Д.Сэржмядаг охины талаарх мэдээллийг үнэлж авна

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх 8 настай, охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12:00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон хэргийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй байх тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний …

  • 11 September

    Дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 2. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сансар Суудал:  Мод Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …

  • 11 September

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.   Бусад нутгаар бороо …

  • 10 September

    “Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-3”-ын хүрээнд өнгөрсөн Бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд “Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөг амжилттай  болж өндөрлөлөө. Өдөрлөгт Хэнтий аймгийн Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Галшар, Дадал, Норовлин сумд, Бэрх хотоос суралцаж буй 500 гаруй оюутан залуус идэвхтэй оролцсон юм. “Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөг нь Илтгэл, Хэлэлцүүлэг, Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт, Оюутныг дэмжигч байгууллагууд экспо зэрэг …

  • 10 September

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

    Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дэх жил тохиож байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон нийслэл, дүүргүүдийн салбар комиссууд хамтран өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл …

  • 10 September

    Өмгөөлөгч Г.Батбаярын үнэн төрхийг хамтрагч нь илчиллээ

    Өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой, түүний ёс зүйгүй үйлдлийн талаар хэвлэлүүд олонтоо бичсэн байдаг. Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаярын зүй бус авирын талаар АНУ-ын Чикаго хотод амьдардаг Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийжээ. Өмгөөлөгч Г.Батбаяр нь “Ноён уул”-тай холбоотой хэрэг дээр өмгөөлөл хийж, хууль зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд зорилго нэгт нөхдөөсөө мөнгө нэхэж, улмаар дарамталсан тухай иргэн Ц.Батмөнх ярьж байна. …

  • 10 September

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг айлчилж байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорттой 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд тэмдэглэхийн сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн …

  • 10 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

    Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын …

  • 10 September

    Жүдо бөхийн ДАШТ-д оролцох манай баг тамирчдын нэрс тодорлоо

    Удахгүй Азербайжан улсын нийслэл Баку хотод болох 2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо. Бакуд болох ДАШТ-д одоогоор 132 орны эрэгтэй 503, эмэгтэй 317, нийт 820 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 20-ноос 27-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотод болно. ДАШТ-д оролцох манай улсын баг тамирчдын …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүллээ

    “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл …

  • 10 September

    Жүжигчин Б. Шинэбаяр СТА боллоо

    Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр  өнөөдөр Соёл урлагийн ажилтны баярын өдрөөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Залуу жүжигчин Б.Шинэбаяр найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонуудад тоглож олны танил болсон бөгөөд Улсын драмын эрдмийн театрын босгыг даваад дөрвөн жил болжээ. Тэрбээр энэ хугацаанд …

  • 10 September

    “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” болно

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол …

  • 10 September

    Нийслэлийн 152 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг олгож эхэллээ

    Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оныг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг дэмжих жил болгон зарласан.  Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/89 дүгээр захирамжаар Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах ажил явагдаж ажил улмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд …

  • 10 September

    АШУҮИС-ийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

    70 гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн. Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон …