Yearly Archives: 2018

September, 2018

  • 8 September

    “Авьяаслаг Монголчууд” шоу ирэх ням гаригт үзэгчдийн хүртээл болно

    “Авьяаслаг Монголчууд-3” шоуны дугаар есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн   Монгол ТВ-р хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд”шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна. Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон  “Наашаа Цаашаа”  нэвтрүүлгийн хөтлөгч ажээ. …

  • 8 September

    Хот хоорондын 754 автобусыг техникийн үзлэгт хамруулжээ

    Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсжээ. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт …

  • 8 September

    Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амраах санаачлага гаргалаа

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр “фандем” хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв …

  • 8 September

    Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн бэртжээ

    Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед зам тээврийн ослийн дуудлага нэмэгдсэн байна. Есдүгээр сарын 3-7-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийт ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн гэмтжээ. Тодруулбал, нийслэлд дөрөв, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан бөгөөд осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж …

  • 8 September

    Есдүгээр сарын 10-наас уулархаг нутгаар цас орно

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр …

  • 8 September

    Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

    Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид хүртэл дэлгэцийн хамааралтай болсон байна. Мэдээлэл авах, бусадтай харилцах, ажлаа хийхийн тулд гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан байна. Бидний хайртай хүүхдүүд хүртэл эцэг эхээ харж өсөхдөө бодит зүйлээс илүү дэлгэцээс аливаа зүйлсийг хүртэж, хүлээн авч, мэддэг болж байна. Хүүхэддээ огт зурагт компьютер үзүүлэхгүй, утас бариулахгүй байна гэдэг ихэнх эцэг эхчүүдэд боломжгүй мэт. …

  • 8 September

    Долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 29. Санчир гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 7 September

    Эрдэнэт үйлдвэрийн спортын бага наадмын нээлт болов

    Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа  биеийн тамир, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл энх хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон талын хөтөлбөр, бага наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын бага наадам нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд өргөн утга агуулгатай болж буйгаараа онцлог юм. Хангарьд паласын өмнөх хөл бөмбөгийн ногоон талбайд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын гуравдугаар …

  • 7 September

    “Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

    Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол …

  • 7 September

    Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага

    Бариу жинсэн өмд Бариу жинсэн өмдийг эмэгтэй хүн бүр өдөр бүр өмсөхийг хүсдэг. Учир нь жинсэн өмд эрч хүчтэй, цоглог болгохоос гадна гоолиг урт хөлтэй  харагдуулдаг. Гэхдээ  эмч нарын үзэж байгаагаар энэ нь цусны эргэлтийг  бууруулж мэдрэлийг дардаг гэнэ. Гуян дах мэдрэлийн судлууд бариу жинсэнд дарагддаг учраас танд өвдөлт эсвэл хөших мэдрэмж төрдөг байна. Өндөр өсгийт Өндөр өсгийт нь бүсгүйчүүдийн …

  • 7 September

    НИТХ “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран дэлхий нийтийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдэж байна. Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд эрдэмтэн багш, сурагчдын төлөөллийг оролцуулан Эх дэлхийгээ хайрлах, зөв дадал …

  • 7 September

    “Бүс ба зам” хөтөлбөрийг дэмжихэд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэвлэл мэдээллийн форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрбээр “Форумын хүндэт зочид, эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч та бүхэндээ энэ …

  • 7 September

    Шилжилтийн насны батгашилттай тэмцэх үр дүнтэй аргууд

    Өсвөр насныханд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол яахын аргагүй батга, нүхжилт билээ. Заримдаа найзуудтайгаа, таалагддаг хүнтэйгээ уулзах, хичээлдээ явахаар гарах гэтэл батганы асуудал санаа зовоодог. Тэгвэл хүний арьс гэдэг хооллолттой шууд хамааралтай байдаг. Ингээд та бүхэндээ эрүүл арьстай байхын тулд хооллолтондоо хэрхэн анхаарах талаар хүргэхээр бэлтгэлээ. Шилжилтийн насанд бэлгийн дааврын /гормоны/ ялгарах хэмжээ эрс ихэссэнээс арьсан дахь тосны булчирхайн …

  • 7 September

    “Дэггүй аав” Хятадын олон ангит кино “UBS”, “ТВ2” сувгаар гарч эхлэв

    БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсад нэвтрүүлэх ёслол Туушин зочид буудалд боллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айчлал хийх үед хоёр орны төрийн тэргүүн “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Уг тунхаглалын дагуу …