Yearly Archives: 2018

September, 2018

  • 7 September

    Х.Баттулга: Бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь буюу 2018 оны дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудлыг Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлж …

  • 7 September

    Энэтхэгийн дээд шүүх ижил хүйстнүүдийн талаарх хуулийн заалтыг хүчингүй болгожээ

    Энэтхэгийн Дээд шүүх ижил хүйстнүүдийг 10 жил шоронд хорих ялаар шийтгэдэг байсан колонийн үеийн хуулийг халахаар шийдвэрлэсэн байна.

  • 7 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 27. Сугар гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ …

  • 7 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарна. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи бауун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор …

  • 6 September

    Барилга, технологийн коллежид үнэ төлбөргүй сурах эрх олгов

    НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Барилга технологийн коллеж”, “Дэлхийн Монголчуудын  глобал нийгэмлэг”-тэй хамтран “Ирээдүйн Монгол” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” бүсээс 20 хүүхдэд “Барилга, технологийн коллеж”-д үнэ төлбөргүй суралцах батламж гардууллаа. Үйл ажиллагааны үеэр НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, “Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Ариунцэцэг тэргүүтэй холбогдох албаныхан хүүхдүүдэд суралцах эрхийн батламж …

  • 6 September

    Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

    УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос 2018 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар …

  • 6 September

    Ардын жүжигчин Н.Сувдаар ахлуулсан баг Баянхонгор аймагт ажиллаж байна

    Улсын Драмын Эрдмийн Театр 2018 оны намар цагийн аялан тоглолтоо БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ аймгуудад зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 3-наас эхлэн МУАЖ, Төрийн соёрхолт  Н.Сувдаар ахлуулсан менежментийн баг Баянхонгор аймагт ажиллаж байна. Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын тайзнаа уран бүтээлүүдээ тоглох эхлэх юм. Тус менежментийн багт УДЭТеатрын жүжигчин МУГЖ, Төрийн …

  • 6 September

    22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

    Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт …

  • 6 September

    Арьсны толбо, батгыг ор мөргүй арилгах маск

    Нүүрний арьсанд тань үүссэн толбо, нөсөө, батга таны санааг зовоож байна уу. Тэгвэл танд туслах үр дүнтэй аргыг санал болгоё. Орц: Алимны цуу, зөгийн бал, нимбэг 1/2 Бэлтгэх арга: Хагас халбага алимны цуунд, цайны аяганы талтай тэмцэх хэмжээтэй бүлээн ус хийнэ. Үүний дараа бага зэрэг сод,  ½ халбага зөгийн бал, хагас нимбэгний шүүсийг хийгээд сайтар хутгана. Хэрэглэх арга: Нүүрээ цэвэрлэсний дараа 5-10 минутын …

  • 6 September

    Хөлний хагарч, эвэршсэн арьсыг арилгах аргуудаас

    Хуурайшиж, хагарсан өсгий заримдаа биед тухгүй мэдрэгддэг шүү дээ. Зуны цагт нэн ялангуяа өсгийгөө гаргасан гутал өмсөхөд эвгүй сэтгэгдэл төрүүлж санааг тань зовоодог уу? Тэгвэл үүнийг шийдэх хялбар зөвлөгөөг танд хүргэе. Ердөө гэрийн чинь гал тогоонд байнга байдаг хоёр зүйл таны асуудлыг шийдэж өгнө. -Хэрэг болох зүйлс:Гадил жимс Бэлтгэл: Хөлөө угаасны дараа гадил жимсээ нухашлаад хөлний эвэртээ хэсэгтээ түрхээд 10-15 минут …

  • 6 September

    “Нахиа” бол хоёр улсын ном хэвлэлийн хамтын ажиллагааны гол төсөл юм

    Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Соёлын өдрүүдийн нэг арга хэмжээ болох “Нахиа” Хятад, Монголын номын хэвлэлийн солилцооны төслийн хүүхдийн номын үзэсгэлэн хүүхдийн номын санд болж байна. 2015 онд ӨМӨЗО “Нахиа” Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зохиогчийн эрхтэй худалдаа, зохиогчийн эрх шилжүүлэх, хамтдаа хэвлэн нийтлэх замаар Монгол Улстай хамтран ажиллах болсон …

  • 6 September

    АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөхийг Ким Жөн Ун Өмнөдийн тусгай элчээс хүсчээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элчид хандан “АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөх”-ийг хүссэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Тусгай элч Пхеньян хотод ирж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг Умард Солонгосын удирдагчид гардуулсан юм. Уулзалтын дараа тусгай элч ярихдаа “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тал дээр ахиц дэвшил гарахгүй байна гэж АНУ дүгнэж байгаатай Ким …

  • 6 September

    Ираны Ерөнхийлөгчтэй уулзах боломжтой гэж Д.Трамп мэдэгдлээ

    НҮБ-ын хуралдааны дараа Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Кувейтын Амир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахтай уулзалт хийхийнхээ өмнө тэрбээр “боломжгүй зүйл гэж үгүй” гэж хэлсэн байна. “Тэд яриа хэлэлцээ хийх эсэх нь тэднээс л шалгаална. Надаас хамаарахгүй. Миний хувьд уулзахад хэзээд ч бэлэн. Цаашид юу болохыг харъя” гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн …

  • 6 September

    АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ

    АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Манайх АШУҮИС-ын Үйлдвэрчний хороо. Саяхан АМУҮИС-ийн Тогтвортой хөгжил, үйлдвэрчний хороо гэж байгуулагдсан. Ингэснээр АШУҮИС-д хоёр үйлдвэрчний байгууллага ажиллаж байна. Тиймээс АШУҮИС-ийн Захиргаанаас албан ёсоор өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулна уу хэмээн хүссэн учраас бид өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж байна. АШУҮИС-ын Үйлдвэрчний хороо нь анх 1994 онд Анагаахын их сургуулийн үйлдвэрчний хороо гэдэг нэртэйгээр байгуулагдаж, …