Yearly Archives: 2018

September, 2018

  • 6 September

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 06-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 6 September

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр усархаг бороо орно. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 …

  • 6 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 26. Бархасвадь гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сансар Суудал:  Шороо Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ …

  • 5 September

    Өвөр Монголын “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойд зориулсан форум боллоо

    ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойд зориулсан гурав дахь удаагийн форум “Blue Sky” зочид буудалд боллоо. “Солонго мэдээллийн төв”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулж, түүний дэргэд “Солонго” сэтгүүлийн редакцыг байгуулсан юм. Тэгвэл өдгөө цар хүрээ улам өргөжин тэлж “Солонго” сонин, “Solongonews.mn”, “Solongoru.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт …

  • 5 September

    22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санал оруулсан улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм. Санал оруулсан 22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. …

  • 5 September

    “Хятад орныг танин мэдэх нь” соёлын өдрүүдийг нээж хэн юу хэлэв

    Улаанбаатар хотод таван өдрийн туршид “Хятад орныг танин мэдэх нь” сэдвийн хүрээнд Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд зохион байгуулагдана. Соёлын өдрүүдийн зорилго, ач холбогдлын талаар арга хэмжээг зохион байгуулагчид болон зочид төлөөлөгчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян: Хятад улсаа Монголчуудад таниулах нь энэ үйл ажиллагааны эрхэм зорилго Хятад Монголын …

  • 5 September

    Монгол Улс өвлийн спортын ордонтой болно

    Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Өөрөөр хэлбэл, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болжээ. Тэгвэл …

  • 5 September

    Арьсаа эрүүл байлгахын тулд юу идэх вэ?

    Эрүүл хооллолт нь гэрэлтсэн,  эрүүл арьстай байхын үндэс гэдгийг та мэдэх үү? Хүмүүс таныг хараад хамгийн эхэнд анзаардаг зүйлсийн нэг бол таныг илэрхийлэгч нүүр, түүний гоо сайхан байдаг. Таны арьс таны хооллолтын хэв маягийн талаар олон зүйлийг хүүрнэж байдаг “толь” гэвэл итгэх үү? Тэгвэл  эрүүл, сайхан  арьстай байх нь  эрүүл хооллохоос эхэлдэг. Дотроосоо хэдий чинээ зөв хооллоно, таны арьс тэр хэмжээгээр гэрэлтэнэ. Хооллолт …

  • 5 September

    Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт маргааш болно

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 05-08-ны хооронд Улаанбаатар хотноо болж байна. Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт наймдугаар сарын 6-ны өдөр болох юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон Хөх хотын Гадаад харилцааны …

  • 5 September

    “Япон соёлын наадам” ирэх долоо хоногт болно

    Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн …

  • 5 September

    “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг танилцууллаа

    “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг өнөөдөр /Motion illustration буюу хөдөлгөөнт цуврал/ олон нийтэд танилцууллаа. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уригдан оролцож, юун түрүүнд төрт ёсны түүх төдийгүй Монголын бичиг соёлын, уран зохиолын дурсгал бичиг, тулгуур судлагдахууныг дэлгэцийн бүтээл болгон туурвихад оролцсон хүн бүрт талархал илэрхийлж, амжилт хүсэв. …

  • 5 September

    ӨМӨЗО-ны соёлын өдрүүд эхэллээ

    Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод эхэллээ. Соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх нь” сэдвийн хүрээнд таван хоногийн туршид үргэлжлэх юм. Өнөөдөр Уран зургийн галерейд Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт болж, хоёр орны төлөөлөгчид оролцож, нээж үг хэллээ. Соёлын өдрүүд арга хэмжээг хоёр орны Элчин сайдын яам, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон …

  • 5 September

    Их Британий хатан хаан II Элизабетын хувцастайгаа ижилсүүлж барьдаг загварлаг шүхрүүд

    Их Британий хатан хаан II Элизабетын хувцастайгаа ижилсүүлж барьдаг загварлаг шүхрүүдийг фото мэдээ булангаараа хүргэж байна. Хатан хаан Элизабет хувцасныхаа өнгөд анхаардаг гэдгийг доорх фото зурагнуудаас харах боломжтой. Түүнээс гадна тэрээр борооноор хүртэл хувцсандаа зохицсон шүхэр барьдаг гэдгийг анзаараарай.

  • 5 September

    Бүсгүй таныг төгс харагдуулах 10 “поз”

    Холливудын оддыг зургаа авахуулахдаа хэрхэн “поз” авах вэ гэдгийг нь мэргэжилтнүүд зөвлөдөг.  Тэдгээр мэргэжилтнүүдийн зөвлөж буй  бүсгүй таныг  бие галбирын хувьд төгс харагдуулах шалгарсан 12 “поз”-ыг хүргэж байна.  Анжелина зогсолт Алдарт жүжигчин Анжелина Жолигийн үндсэн поз. Дараах байдлаар зогсож, бага зэрэг инээмсэглэнэ. Хэрэв таны хувцас жигд өнгөтэй биш, нуруу намхан бол энэ позыг бүү ашиглаарай. Хоёр гар ташаанд Энэ нь …

  • 5 September

    Японд болсон шуурганд Монгол иргэн өртөөгүй гэв

    Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар 10 хүн нас барж, 229 хүн бэртээд байна. “Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаажээ. Япон улсад …