Монголын сүмогийн нэгэн ирээдүй гэгдэж байгаа А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд орохоор болсон талаар бид мэдээлсэн билээ. Өнөөдөр тэрбээр сүмо бөхийн шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт орж, тэнцсэн байна. 19 настай А.Амарсанаа нь өнгөрсөн жил ёкозүна болсон бөгөөд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний үзүүр түрүүнд Асашёорюү аваргын дүү С.Бямбасүрэнг ялсан юм. Гадаадын анхны дунд сургуулиудын ёкозүна цолт Амартүвшингийн Амарсанаа өндөр 183 см, жин 135 кг гарсан байна. Мэдээж …
Yearly Archives: 2018
September, 2018
-
4 September
Э.Ууганбаатар: Ой тогтоолтоор хичээллэнэ гэдэг бол арга техникийг сурах биш, тархиа хэрхэн хөгжүүлэхээс эхэлнэ
“Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор “Open mind” сургалтын төвийн захирал, НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, “Оюунлаг Булган” төслийг хэрэгжүүлэгч, ой тогтоолт судлаач, Э.Ууганбаатарыг урилаа. -Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Таныг “Оюунлаг Булган” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлсэн гэдгээр манай уншигчид сайн мэдэх байх л даа. Энэ хөтөлбөрийн талаар яриагаа эхэлье. -Юуны өмнө Өглөө.Мн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монголынхоо …
-
4 September
Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн НҮБ-ын төв байранд нээгдлээ
МУЭ-ийн шагналт, СТА, уран барималч А.Очирболд, ХБНГУ-д уран бүтээлээ амжилттай туурвиж буй СТА, зураач Ц.Ган-эрдэнэ нарын хамтарсан үзэсгэлэн АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын төв байранд өнөөдөр нээгдлээ. Амьдралын нэгээхэн хормыг киноны нэг кадр мэт яг л тэр мөчид нь зогсоож үзүүлэхийг зорьсон “Энэ мөчид” нэртэй үзэсгэлэнгийн үзүүлбэрүүдийг уламжлал ёсоор ханан дээрээс үзэх биш, харин танхимд уран зураг, уран …
-
4 September
Д. Майцэцэг: Миний хувьд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй
Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан байдаг. Харин тэрхүү мэдээллийг анх “News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ. Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр …
-
4 September
“Их талын жазз” олон улсын XII их наадам энэ баасан гарагт болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, …
-
4 September
Сайн үйлсийн Дин Дон аян
Сайн үйлсийн Дин Дон хэмээх аян 9 сарын 1-4 ний хооронд СХД–ын захын гэр хорооллуудад амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү аян нь анх Монголчуудынхаа сайхан сэтгэлээр хэрэгцээт бараа, эд зүйлсээ цуглуулан нэгнийдээ бэлэглэж эхэлснээр 108 өрхөд тусалж байсан бол энэ удаад 2000 гаран зүйлс цугларч түүнийг METRO EXPRESS компанийн хамт олон үнэ төлбөргүй угааж цэвэрлэн ууталж өгсөн бөгөөд PETROVIS GROUP-ийн хандивын тусламжтай нийслэлийн захын гэр хорооллын 1000 гаруй …
-
4 September
Идлиб муж руу “болчимгүй халдлага” хийхгүй байхыг Д.Трамп анхааруулав
Идлиб муж руу болчимгүй халдлага хийхгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн удирдагч Башар ал-Ассадад даваа гарагт анхааруулсан байна. “Ерөнхийлөгч Башар аль-Ассад Идлиб муж руу болчимгүй халдлага хийх ёсгүй. Үүнд оросууд болон иранчууд оролцох аваас хүмүүнлэгийн асар том гамшиг болно. Олон мянган хүний амь үрэгдэж болзошгүй. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ. Турктай хил залгаа оршдог …
-
4 September
“Ройтерс”-ийн сэтгүүлчдэд оноосон ялыг эргэн хянаж үзэхийг НҮБ-ын тэргүүн уриалав
Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн хянаж үзэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Мьянмар улсын эрх баригчдад хандан уриаллаа. Энэ тухай НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна. “Сэтгүүлч Сан Лун, Жо Со У нарт 7 жилийн хорих ял оноосон явдалд Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэл зовниж байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ эргэн харж үзэхийг Мьянмарын эрх баригчдад …
-
4 September
Шүд цоорох өвчний хамгийн том шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм. Бидний …
-
4 September
Японы засгийн газрын Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарлалаа. Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон Төвд зохион байгуулагдана. 2018.09.07 Баасан-18:30-20:00 цагт 2018.09.09 Ням-11:00-12:30 цагт 2018.09.13 …
-
4 September
Кайли Женнер Adidas брендийн нүүр царай болов
АНУ-ын реалити шоуны од Ким Кардашианы гэр бүлийн отгон дүү, Kylie cosmetics нүүр будгийн брендийн үүсгэн байгуулагч Форбес сэтгүүлийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдсэн Кайли Женнер Adidas брендтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Adidas компанийн пүүзний цоо шинэ загвар биш ч эрэлт өндөр байна гэж үзэж байгаа аж. Originals Falcon Dorf загвар нь 1997 онд анх худалдаанд гарч байсан бөгөөд тухайн үедээ …
-
4 September
Ойрын өдрүүдэд шороон шуургатай байна
Баянхонгор аймагт энэ сарын 4, 5-нд салхи ширүүсч говь, хээр талийн нутгаар 14-16м/с, хангайн уулархаг нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч шороон шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
-
4 September
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран “Дэлхийн шуудангийн өдөр”-ийг угтан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт захидлын уралдааныг 11-15 нас буюу өсвөр насны хүүхдүүдийн дунд зарлаж байна. Захидал нь хүн төрөлхтний түүх, нийгмийн харилцааг үнэн бодитоор тэмдэглэн үлдээдэг баримт төдийгүй соёлын үнэт өвд тооцогддог. Иймд Та ойр дотны болон таньдаг бусад хүмүүсийн тань амьдралд захидал хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой түүхийг …
-
4 September
Богд уулнаас эрэгтэй хүний цогцос олджээ
2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс Богд ууланд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дагуу БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийжээ. Энэ талаар ЦЕГ “Баянзүрх дүүргийн 11 хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1.6 км зайтай Тавцан гэх газраас цогцсыг олсон. Хэргийн газрын үзлэгээр эрэгтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл