Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт өчигдрөөс буюу 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ийнхүү өөрчлөлт оруулж эхэллээ. Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан …
Yearly Archives: 2018
September, 2018
-
4 September
Блюмон болон Драмын театрын авто зогсоолыг татан буулгах шийдвэр гаргажээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наймдугаар сарын 29-ний өдөр хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ. Уг захирамжид: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагааг дуусгавар болгохыг даалгажээ. Харин энэ …
-
4 September
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 04-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …
-
4 September
Хийморийн дарцаг хатгахад сайн
Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 4. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 24. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр …
-
4 September
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун …
-
3 September
Зургаан сар цалингаа авч чадаагүй гээд 16 давхраас үсрэхийг завджээ
Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал,2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй “Буман” компанийн барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай “А”, эмэгтэй 34 настай “Л” нар үсрэх гэж байжээ. Тэд “Барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан …
-
3 September
Их мастер А.Энхтуул 41 хүнтэй 4 цаг 30 минутын турш тогложээ
Соёл амралтын “ Зайсан Хилл” цогцолборт “”Шатрын зэрэг тогтоох өдөрлөг”-ийг өчигдөр амжилттай зохион байгууллаа. “Оюуны Ундраа Групп” ХХК, Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын санаачлагаар оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Шатрын их мастер А.Энхтуултай зохион байгуулжээ. Өдөрлөгт шатар сонирхогч иргэд, шатрын спортоор хичээллэгчид цугларсан байна. Их мастер А.Энхтуул нийт 41 хүнтэй тасралтгүй 4 цаг 30 минут тоглохдоо 36 хүнийг хожиж, …
-
3 September
Венсан Кассель 21 настай модель Тина Кунакейтай хуримаа хийжээ
“Black Swan” киноны од Венсан Кассель өнгөрсөн сарын 24-нд 21 настай Францын модель Тина Кунакейтай Францад хуримаа хийжээ. Жүжигчин Венсан Кассель “New York Times”-д өгсөн ярилцлагын үеэр “Шинэ амьдрал эхлүүлэх боломж байна. Би 52 настай ч 21 настай охинтой гэрлэж байна. Гэхдээ насны ялгааг эргэцүүлж үзсэн. Хүүхэд бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл. Бид хүүхэдтэй болох хүсэлтэй байна” хэмээн …
-
3 September
Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авчээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн 2 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэжээ. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хүсэлтийн дагуу өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны …
-
3 September
Жүжигчин Г. Эрхэмбаяр: Би гудамжинд бие засаад зогсох хүн биш
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд бие засаж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр цахим сүлжээнд тарж шүүмжлэл дагуулаад байгаа. Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм. Тэрбээр “Энэ бол би биш. Надад эцэг эхээс заяасан нэр төр, аав ээжийн минь буян байна. Тийм болохоор би хэзээ ч гудамжинд шээгээд зогсох хүн биш …
-
3 September
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, сонсогч оюутнуудад эрдмийн баярын мэнд хүргэлээ. Төрөөс боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх …
-
3 September
Нүүрсний уурхайд дөрвөн залуу хордож амиа алджээ
Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан дөрвөн иргэн хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 1-ний өдрийн 20.25 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Энэ дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, …
-
3 September
АШУҮИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
Монголын үндэсний ууган сургуулиудын нэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дээдлэн Оюутнаа хөгжүүлэх” жил болгон зарласан билээ. Саяхан тус сургуулийн захирлын орлон гүйцэтгэгчээр Анагаах ухааны доктор Ж.Цолмон томилогдож, ажлаа эхлүүлээд байна. Тэгвэл шинэхэн удирдлагын зүгээс энэ хичээлийн жилд багш ажилчдад олгодог урамшууллыг 20 хувиар нэмэгдүүлэх, энэ хүрээнд цалин …
-
3 September
Нийслэлийн 28 сургуулийн багш нар ажил хаялт зарлажээ
Боловсролын салбарын ажилтнууд Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдрөөс ажил хаях тухайгаа мэдэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 28 сургуулийн багш нар ажил хаяжээ. Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна. Ажил хаялт зарласан 28 сургууль: Хан-Уул дүүрэг 18 дугаар сургууль 26 дугаар сургууль 34 дүгээр сургууль 41 дүгээр …
-
3 September
Азийн спортын наадам-2018 амжилттай болж өндөрлөв
Азийн спортын арван наймдугаар наадмын тэмцээнүүд Индонез улсын Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжилж, хаалтын ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт болсноор ёслол төгөлдөр өндөрлөлөө.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл